2019 оны 11-р сарын 13
10 цаг 10 минут

НЭМГ-ын эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүд шалгарлаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Эрдэм шинжилгээний хурал-2019” арга хэмжээг өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээний хүрээнд НЭМГ-аас 2019 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгосонтой холбогдуулан харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаач нарын эх, хүүхдийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэлэлцүүлж, харилцан туршлага солилцон, оношилгоо, эмчилгээний шинэ технологи, бүтээлч санааг нийтэд таниулан, шалгарсан илтгэлийг дэмжин урамшуулж байна.

НЭМГ-ын хувьд эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд болох эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, нас баралт өндөр байгаа өвчин эмгэгийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж, нотолгоонд тулгуурласан эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилт тавин ажиллаж буй юм.

Нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм мэдлэг, ур чадвар, зөв хандлага, дадал бүхий бие даан хөгжих ур чадвартай бүтээлч, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нотолгоонд тулгуурлан үзүүлэх нь орчин үеийн анагаах ухаан, эрдэм шинжилгээний ажлын нэн тэргүүлэх чиглэл болоод байгаа билээ.

ШИЛДЭГ ИЛТГЭЛ:

1-р байр: Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ээлжийн ахлагч их эмч Б.Баярсайхан “16 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн онцлог, тусламж үйлчилгээний зарим асуудал”

2-р байр: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн УА-ны эмч Б.Цэрэнтогтох “Артерийн гипертензийн үеийн хануур заслын үр дүн”

3-р байр: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Санхүү, дүн бүртгэлийн тасгийн даатгалын эмч Б.Бүжинлхам “Хэвтэн эмчлүүлж буй өвчтөний өртгийг үйлдэлд суурилсан өртөг тооцох аргаар тооцох”

Тусгай шагнал: Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Мөнх-Од “Гэр хорооллын хүн амын ундны усны мэдлэг, дадлыг үнэлэх судалгаа”

ХАНЫН ИЛТГЭЛ:

1-р байр: Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Э.Болоржаргал “Өндгөвчийн уйланхайжих хам шинжийн оношилгоонд эмнэл зүйн шинж, дааврын үзүүлэлтийг ашиглах нь”

2-р байр: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч М. Байгалмаа “БЗЭ-ийн ХӨСТ-д хүнд тураалын протокол эмчилгээгээр хэвтэн эмчлүүлэгсдэд хийсэн судалгааны дүн”

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ9 цаг 44 минутын өмнө2019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд9 цаг 49 минутын өмнө6 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ9 цаг 54 минутын өмнөЖинхэнэ мэт 3D зургууд9 цаг 59 минутын өмнө2020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ12 сар 11. 17:40Алуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг12 сар 11. 17:352019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип12 сар 11. 17:302019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв12 сар 11. 17:25Сайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай12 сар 11. 17:20“Шимэгч” шилдэг кино боллоо12 сар 11. 17:15Шанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно12 сар 11. 17:10Малчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 11. 17:05Бүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг12 сар 11. 17:00Маскийг хэрхэн зөв хэрэглэх вэ12 сар 11. 16:55Францын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа12 сар 11. 16:50Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд12 сар 11. 16:45БНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа12 сар 11. 16:41Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог12 сар 11. 16:40Миами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа12 сар 11. 16:35“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ12 сар 11. 16:30Хятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ12 сар 11. 16:25Ахмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 11. 16:20Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа12 сар 11. 16:20Шинэ жилийн баяр ба дуучдын ханш12 сар 11. 16:15Танзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө12 сар 11. 16:10Нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ12 сар 11. 16:05Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу12 сар 11. 16:00Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан12 сар 11. 15:55БНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна12 сар 11. 15:50Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ12 сар 11. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.