2019 оны 11-р сарын 13
12 цаг 05 минут

Хоёр хүүхдээ зулбуулсан гэх Б.Төгсбилгүүний ар гэрийнхэн мэдээлэл хийлээ

Иргэн Б.Төгсбилгүүнийг сүүлийн дөрвөн жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт буруутган, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид хорьсон ч энэ сарын 11-ний өдөр батлан даалтад гаргасан. Уг шийдвэрийг эцэргүүцсэн хохирогч Ж.Одгэрэл буюу эхнэр нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна суулт зарлаж байсан билээ. Улмаар хоёр удаа жирэмслэхэд нь Б.Төгсбилгүүн зодож зулбуулсан, сүүлийн хүүхдийг нь зулбуулахад Б.Төгсбилгүүний ээж, эгч нар нь оролцсон. Гэр бүлээрээ алуурчид хэмээн хэвлэлүүдэд ярьсан билээ.

Харин өнөөдөр Б.Төгсбилгүүний ээж, эгч хоёр нь өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч хэлэхдээ “Б.Төгсбилгүүнийг эхнэрээ хоёр удаа зулбуулсан, алуурчин мэтээр гүтгэж, доромжилж байна. Үнэхээр гэм буруутай эсэхийг шүүх, хуулийн байгууллага шалгаад явна. Хохирогч гэх эмэгтэй телевизийн нэвтрүүлэгт орохдоо ээжийг нь охидуудтайгаа хамт авахуулсан зургийг нийтэд дэлгэн үзүүлсэн. Хэрэг шийдэгдээгүй байхад ажил мэргэжлийн давуу байдлаа ашиглан олон нийтэд дэлгэх нь буруу. Б.Төгсбилгүүн өлсгөлөн зарлаад маш хүнд байдалтай байгаа. Тэрбээр өөрөө "Би хохирогчийг үнэхээр зоддог байсан бол хэргээ хүлээнэ. Гэхдээ тийм зүйл байхгүй" гэж хэлсэн. Хэрэг прокурорт шалгагдаж байгаа. Хуулиа мөрдөх хэрэгтэй. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад худлаа, үнэн мэдээлэл олон нийтэд цацахаа болихыг шаардаж байна.” гэв.

Харин Б.Төгсбилгүүний эгч “Ж.Одгэрэлийн манай дүү Б.Төгсбилгүүнтэй бичсэн бүх мессэж бидэнд байна. Яагаад манай ээж, биднийг алуурчин болгоод, ямар үндэслэлээр ингээд байгааг гайхаж байна. Бид айдастай байна. Янз бүрийн хүмүүс бидэн рүү чат бичиж, утсаар залгаад айлган сүрдүүлж байна. Би өөрөө таван хүүхэдтэй эх хүн. Саяхан төрсөн. Гэтэл эх хүн байж хүний хүүхдийг яаж ч бодсон алаад явж байхгүй биз дээ. Ямар өс хонзонгийн сэдлээр ингэж биднийг харлуулаад байгааг сайн мэдэхгүй байна” гэв.

Б.Төгсбилгүүний ээж Даваа “Анх амьдрал нь Ж.Одгэрэлийн ярьж байгаа шиг хар бараан байгаагүй. Миний хүү ч, Ж.Одгэрэл ч эрх дураараа байсан. Өнөөдөр хүүг минь яагаад ингэж золиосонд гаргаж, намайг зовоож байгааг гайхаж байна. Ж.Одгэрэл өөрөө амьдралаа там болгосон. Ж.Одгэрэл 11 сар хүртэл биднийг жирэмсэн гэж хуурч явсан. Гэтэл аль тавдугаар сард зулбачихаад Б.Төгсбилгүүнд хэлэлгүй нуучихсан байсан. Тэгээд би “гэр бүлээр минь биднийг шоконд оруулж зовоолоо. Сал” гэж Ж.Одгэрэлд хэлсэн. Тийм учраас л биднийг ингэж хэвлэл мэдээллээр харлуулж, алуурчин гэж хэлж байгаа байх. Миний хүү ажилтай төрөлтэй хэчнээн сайн хүү байлаа. Гэтэл өнөөдөр миний хүүг гүтгэж, өнөөдөр өлсгөлөн зарлаад хэвтэж байна. Ж.Одгэрэлийн дарамт шахалт, хүчирхийлэлд бид өртөж байна. Хар дарсан зүүд шиг амьдарч байна" гэв.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.198Зочин   • 11 сарын 13. 12 цаг 59 минут

Аймар эмээ нар байдын байна лээ. Хүүтэйгээ нийлээд хүний охин үрийг нутагтаа аваачаад зодож тарчаан хутгалсан явдал байна. Болоогүй ээ хүүтэйгээ нийлээд хөдөө хээр энд чамайг алаад булчихад чиний хойноос хэн ирэхийн гэж хашгарч байсан 80 хүрч яваа эмгэн шулам байна цаана чинь.

202.9.45.27Хөөрхий бэр адилхан   • 11 сарын 13. 12 цаг 33 минут

Яг ийм 2 охин 1 хүүтэй авгай танина. 2 охинтойгоо нийлээл хүүгийнхээ амьдралд оролцоол ор дэвсгэрийг хүртэл сөхөөл бэрээ дарамтлаал явдаг. Ажилгүй анхиагүй шоудах архидах дуртай, эхнэрээ дарамталдаг хүүгээ өмөөрөөл хир халдаахгүй. Амьдралаа аваад явах гэж зүдэрч байгаа бэрд нь тэнэг хүү нь нэмэр болохгүй байхад 3 уулаа эгч ээж нар нь ээлжилж дарамталдаг. Хөгшин авнай хүүгээ буруу хүмүүжүүлснээ хүлээн зөвшөөрөхгүй эргүүтээд явах ёстой аймар юм байна лээ. Бэрийг нь үнэхээр өрөвдсөн яасан тэвчээртэй хүүхэн бэ гэж.

Шинэ мэдээ

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ-д оролцох боломжгүй болжээ12 сар 9. 20:27Флоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна12 сар 9. 18:00Динг Жунхуй: Би эргэн ирлээ12 сар 9. 17:55Улиран одож буй оны хамгийн муу кинонууд12 сар 9. 17:50Барыг алж тээж байсан ургийг нь авчээ12 сар 9. 17:45Ханиад томуу маш хүндрэлтэй байхыг сануулж байна12 сар 9. 17:40ОХУ-ын тамирчдад ОУОХ-ны далбаа ч олдохгүй байж магадгүй12 сар 9. 17:35Тэр аргагүй л азарга аж12 сар 9. 17:30Үнэт эрдэнэсээр чимсэн зул сарын модыг 15 сая ам.доллараар үнэлжээ12 сар 9. 17:25БНХАУ-ын ЗГ гадны компьютер, техник хэрэгсэл ашиглахгүй12 сар 9. 17:20Орос охидын үнэмлэхүй ялалтаар өндөрлөсөн Гран При12 сар 9. 17:15Дэлхийн хотуудад орон гэргүй хүмүүст зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явагдлаа12 сар 9. 17:10Нулимстай бодол12 сар 9. 17:05Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд12 сар 9. 17:00Жендерийн тусгаарлалт дуусгавар болжээ12 сар 9. 16:55Сорви, нөсөө толбоноос хэрхэн хурдан салах вэ12 сар 9. 16:50В.Зеленский: Украиныг томоохон тоглогчдын шатрын хөлөг болгохыг хүсэхгүй байна12 сар 9. 16:45Шагналын шалбааг12 сар 9. 16:44Солонгосын хойгийн дээгүүр ажиглалтын нислэг үйлджээ12 сар 9. 16:40Жолоочийн бүхээггүй робот ачааны автомашин авто зам дээр туршилтад орж байна12 сар 9. 16:35Дээд лигийн аваргын цомыг “ХАСУ МЕГАСТАРС” баг хүртлээ12 сар 9. 16:34ВИДЕО: Европ тивийн аварга баг дэлхийд тэргүүллээ12 сар 9. 16:30Абдулрашид Садулаев: Снайдер Дагестанд ирнэ гэж амласан12 сар 9. 16:25Оны хамгийн алдартай жүжигчдийг тодруулжээ12 сар 9. 16:20Өндөг идсэнээр таны биед гарах өөрчлөлтүүд12 сар 9. 16:15Оны баатраар Этиопын охидын эрхийг хамгаалагч Фревейни Мэбрахтуг нэрлэлээ12 сар 9. 16:10Тэрбумтан Усманов WADA-д Оросын бүх тамирчдыг шийтгэхгүй байхыг хүсч захидал бичжээ12 сар 9. 16:051990-ээд оны одод өнөө цагт12 сар 9. 16:00ВИДЕО: Эрэгтэйчүүдийн Воллейболын клубын ДАШТ Лубэ Свитанова баг түрүүллээ SportsMan 51 м12 сар 9. 15:55Ираны сонгууль: 290 суудлын төлөө 16 000 хүн өрсөлдөнө12 сар 9. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.