2019 оны 11-р сарын 13
15 цаг 46 минут

Д.Тогтохсүрэн: Тэтгэвэр, цалинг 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс инфляцийн түвшинтэй уялдуулж 8 хувиар нэмнэ

НЭМЭЛТ: 16.30 ЦАГ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 

-Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх арга байна уу.  Жилд 10000-20000 төгрөгөөр нэмэгдүүлж байхаар  ахиухан нэмэгдүүлэх бололцоо байна уу. Ядаж тэтгэврийн доод хэмжээ 320 мянган төгрөгийг ахиулах хэрэгтэй байна. Гуравдугаар хэлэлцүүлгээр 300 орчим тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тэтгэвэр нэмэх хэрэгтэй байсан юм биш үү?

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны улсын төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, Засгийн газрын тусгай сангийн хууль дээр ажилласан. Бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх талаар ажиллаагүй. Зөвхөн зарим олон  хүүхэдтэй эхчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх талаар ажилласан. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Өнөөдөр төсөв батлагдахаар асуух зүйл л асуугдаад байна. Тэтгэвэр нэмэгдсэнээр амьдрал өмнөхөөсөө дээшлэх үү? Төрийн албан хаагчдын цалин хэзээнээс нэмэгдэж байна. Тэр нь амьдрал ахуйд нь дэм болж байна уу. Зургаан сарын төсөөллөөр хийсэн үү, жилийн төсөөллөөр хийсэн үү? Сангийн сайд нь 1.3 их наяд төгрөгөөр төсвийн орлого тасарлаа гээд байдаг. Төсвийн байнгын хорооны дарга нь НДШ болохоо байлаа гэж байна. Амьдрал дээр бууж өгөхгүй байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Тэтгэвэр, цалинг 2020 оны улсын төсөвт нэгдүгээр сарын нэгнээс инфляцийн түвшинтэй уялдуулж 8 хувиар нэмнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдэл олгоно. Хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр олон чухал арга хэмжээ авахаар тусгасан. ЖДҮХС-г хэвээр байлгахаар дэмжсэн. 2020 оны хувьд ЖДҮХС-гийн эргэн төлөлтөөс 69 тэрбум төгрөг эргэж төвлөрнө гэж тооцсон. Энэ нь ЖДҮХС-гийн хувьд боломжтой мөнгө гэж тооцсон. 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч дууслаа. Ингээд байнгын хорооны дүгнэлтээр Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2020 оны төсвийн төсөөллийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Санал хураалтаар 60.7 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа. 

15:00 ЦАГ 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргав. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

-2020 оны төсвийг батлахаас өмнө АМНАТ-ын асуудлыг хэлэлцэх горимын санал гаргаж байна. Засгийн газар өнөөдөр хуралдсан. Санал нэг байгаа. 1.3 их наяд төгрөгийн орлогын алдагдалтай төсөв баталж болохгүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-АМНАТ-ийн талаар энэ асуудал МАН-ын бүлгээс завсарлага авсан. Ажлын хэсэг санал, дүгнэлт ирүүлнэ гэсэн. Засгийн газрын сайд нар чуулганы хуралдаанд орж ирж хэрэлдээд байх шаардлагагүй гэв. Ингээд ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийн, 2021-2022 төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.  

 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.770202   • 11 сарын 14. 9 цаг 36 минут

Хэн их татвар төлсөн байна тэр нь арай их авдаг баймаар юмаа,цөөхөн жил татвар төлчөөд янз бүрийн хууль гаргуулж тэтгэвэр нэмүүлэх хүсэлтэй хүмүүс л их байх юм одоо сонгууль ойртлоо ямар ч хамаагүй хууль батлаад шоудаад явна шдэ наад нөхдүүд чинь.

43.242.242.2430 жил ажиллавл тэтгэвр Ok   • 11 сарын 14. 8 цаг 10 минут

Өндөр тэтгэвэр авахыг хүсч байвал өндөр татвараа төл. Тэтгэврийн доод хэмжээг нэмнэ гэдгээ боливол таарна. НДШимтгэлээ төлсөн хэмжээгээрээ тэтгэвэр авна гэдгийг ойлгоосой. Улсын мөнгийг зүгээр халамж болгож тараадагаа хэзээ болих вэ. Улс тэтгэврийн ачааллаа даахаа болилоо. НДШ-ээ 30 жил төлсөн хүнд нас нь хамаагүй тэтгэвэрт гарах эрх үүсгэвэл хүмүүс НДШ-ээ төлөх, ажил хийх хүсэл эрмэлзэлтэй болно. Тэгэхгүй шоудаж өршөөлийн хууль гаргахаа БОЛИМООР БАЙНА.ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙДАА. Шударга хөдөлмөрлөхийг уриал даа.

202.9.45.39unshigch   • 11 сарын 13. 19 цаг 14 минут

8% gechheed 20000 tug nemj hoshgiruuldag shvv deed udirdlaguudaa

202.9.44.67Zochin   • 11 сарын 13. 18 цаг 28 минут

1 saya tetgever avdag hun 80000,300000 avdag hun 24000 arai bishuu!!

202.9.44.67Zochin   • 11 сарын 13. 18 цаг 26 минут

Undur tetgever avdag humuuchiin tetgever nemhee bolichihooch!!Baga tetgever avdag humuusee arai iluu nemeh yumsan

43.242.242.24Цалин тэтгэвэр нэмэхэ боль   • 11 сарын 13. 17 цаг 20 минут

Цалин тэтгэвэр нэмэхээ больж үз. Ингэснээр жинхэнэ дампуурна. Дагаад бүх юм өснө. Зүгээр инляцаа барь.

66.181.179.220Зочин   • 11 сарын 13. 16 цаг 55 минут

Имфляцийн түвшинтэй бус сонгуулийн жил болохоор цалин тэтгэвэрийг нэмэх гэж байна

103.229.121.188zochin   • 11 сарын 13. 16 цаг 48 минут

TOGTOKHSUREN GISHUUN MUNDAG UKHAALAG YRIDAG UM BILEE . BAS YAGAAD NEGEE ATG t OCHCHIKHBOO , Er ni mundag hkun bilee dakhin songooroi

103.229.121.188zochin   • 11 сарын 13. 16 цаг 46 минут

BUREN TETGEBRIIN KHEMJEEG OGT YRIDAGGYI SHUU, BID NAR 6-7 eder ajillaad stalin tetgebriinkhee talaar ogt ug kheldeggyi baisan shuu Odoo mash khund bna Gants bie bolson khund , eed bolson khani mini 40 jilajillaad tetgebree abhc chadaagyi burkhan bolson Bi odoo steekhen khubiig ch bolob abmaar bna

192.82.65.120Зочин   • 11 сарын 13. 16 цаг 41 минут

Цалин тэтгэврийг нэмэх биш инфиляцаа нэг оронтой тоонд барьж,үндэсний үйлдвэрлэлийн барааг дэлхийн зах зээлд гаргах,мөнгөний бодлогоо эдийн засгаа тогтворжуулж,төрийн албаны тансаглал,зардлыг байхгүй болгох хэрэгтэй байна,хэн нэг нь гадаад дотоодод маш их мөнгө үрэн ашиггүй аялцгааж байна болих хэрэгтэй эрх баригчид аа

203.91.115.39Зочин   • 11 сарын 13. 16 цаг 33 минут

Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг ядаж л 500 мянга болгох хэрэгтэй бна 310 мянгаын ахмадууд чинь тарж явж турж үхэж бна шүү МАН аа

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ9 цаг 7 минутын өмнө2019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд9 цаг 12 минутын өмнө6 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ9 цаг 17 минутын өмнөЖинхэнэ мэт 3D зургууд9 цаг 22 минутын өмнө2020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ9 цаг 27 минутын өмнөАлуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг9 цаг 32 минутын өмнө2019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип9 цаг 37 минутын өмнө2019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв9 цаг 42 минутын өмнөСайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай9 цаг 47 минутын өмнө“Шимэгч” шилдэг кино боллоо9 цаг 52 минутын өмнөШанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно9 цаг 57 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 11. 17:05Бүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг12 сар 11. 17:00Маскийг хэрхэн зөв хэрэглэх вэ12 сар 11. 16:55Францын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа12 сар 11. 16:50Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд12 сар 11. 16:45БНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа12 сар 11. 16:41Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог12 сар 11. 16:40Миами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа12 сар 11. 16:35“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ12 сар 11. 16:30Хятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ12 сар 11. 16:25Ахмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 11. 16:20Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа12 сар 11. 16:20Шинэ жилийн баяр ба дуучдын ханш12 сар 11. 16:15Танзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө12 сар 11. 16:10Нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ12 сар 11. 16:05Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу12 сар 11. 16:00Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан12 сар 11. 15:55БНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна12 сар 11. 15:50Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ12 сар 11. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.