2019 оны 11-р сарын 13
18 цаг 05 минут

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2019 оны 11 дүгээр сарын 13-ны 20 цагаа­с 11 дүгээр сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.         

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч шөнөдөө Дундговийн нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар,18-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ12 сар 13. 17:19Багш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл12 сар 13. 17:15Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа12 сар 13. 17:12Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо12 сар 13. 17:11Тасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй12 сар 13. 17:10Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана12 сар 13. 17:05ВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан12 сар 13. 17:00Лэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан12 сар 13. 16:55Х.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон12 сар 13. 16:53Хөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ12 сар 13. 16:50АНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ12 сар 13. 16:45Азтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ12 сар 13. 16:40“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ12 сар 13. 16:35Авто зам ашигласны төлбөр нэмсэн шийдвэрийг ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ12 сар 13. 16:3243 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ12 сар 13. 16:30Хартай эхнэрийн хачин үйлдэл12 сар 13. 16:25ТӨРИЙН БАНК: Хариултаа хадгалъя, хялбар аргаар ХУРИМТЛАЛТАЙ болъё12 сар 13. 16:20Улаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ12 сар 13. 16:19“Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа12 сар 13. 16:17Ши Жиньпин Макаод бооцоо тавилаа12 сар 13. 16:15Багийн эмч цас ихтэй газруудад мориор очиж иргэддээ үйлчилж байна12 сар 13. 16:10Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хоёр этгээдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ12 сар 13. 16:05Хойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв12 сар 13. 16:05“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал”-ыг хэлэлцлээ12 сар 13. 16:03Оцон шувуу Их Британийн парламентын сонгуулийн дүнг урьдчилан таамагласан ч алджээ12 сар 13. 16:00ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 13. 15:59Гялсбанкны урамшуулалт АЯНЫ 10 дахь АЗТАНЫГ өнөөдөр ТОДРУУЛНА12 сар 13. 15:55Пол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно12 сар 13. 15:50“Дэлхийн гоо бүсгүй-2019”-ийн финалын шоуг Монгол миссийн танилцуулгаар эхлүүлнэ12 сар 13. 15:45Консерватив нам “Brexit”-ийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тооны санал авсныг мэдэгджээ12 сар 13. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.