Э.Гэрэлт-Од: Залуу үеийнхэн ирээдүйд нам байгуулах эрхийг улс төрийн намууд хулгайлах гэж байна

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэг ноцтой заалт оруулж ирсэн талаар судлаачид ярьж байна. Тодруулбал,  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийн 19.2 дахь хэсэгт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн саналыг хэлэлцэж дэмжсэн юм. Эл заалт нь ямар хор хохирол учруулах талаар  МУБИС-ийн багш, судлаач Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалт тусгасан. Судлаачид та бүхэн үүнийг эсэргүүцэж байгаа юм байна?

-Үндсэн хуулиндаа улс төрийн намуудтай холбоотой заалт оруулсан улс орнуудын туршлагуудад хийсэн судалгаа байгаа. Тэр судалгаанаас харахад,  үүрэгжүүлсэн, эрхийг нь хадгалсан  зохицуулалт байдаг. Түүнээс биш бидний эсэргүүцээд байгаа Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийн 19.2 гэдэг заалт аль ч улсын Үндсэн хуульд байхгүй. Тодруулбал,  Монгол Улсын нийт иргэдийн нэгээс доошгүй хувь нь эвлэлдэн нэгдэж нам байгуулна гэсэн заалт. Үүнийг зарим хуульчид  буруугаар тайлбарлаж байгаа. Энэ чинь гишүүд, дэмжигчид ч юм уу байж болно гэж. Дэмжиж гэсэн томъёолол байсан бол тэгж ойлгож болно. Гэтэл энэ заалтад “нэгдэж” гэсэн томъёоллоор орж ирсэн. Европын орнуудын туршлагыг судлахад,  хамгийн өндөр нь 19 сая 500 мянган иргэнтэй Румин улсад 25 мянган гишүүнтэй байж  нам байгуулах хуулийн заалттай юм байна. Манайх бол 3.2 сая хүн амтай. 3.2 сая хүн амтай улсад ийм хуулийн заалт байж болох уу.

-Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг эхэлсэн. Энэ заалтыг өөрчлүүлэх боломж байгаа юу?

-Гишүүдийг энэ асуудлыг эсэргүүцэж, саналаа хэлж,  арай өөр хувилбараар шийдэж болох юм биш үү гэж уриалах гэсэн юм. Энэ бол Үндсэн хуулийн зохицуулалт биш. Монгол Улсын иргэдэд тохирох хэмжээний квот мөн үү гэдгийг анхаарч үзээсэй. УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлт явуулахын тулд хажуугаар нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг булааж, хязгаарлаж, өөрсөддөө таарсан зохицуулалт хийж байгаа нь маш буруу.

-Хуулийн энэ заалт  хэвээрээ батлагдвал яах вэ. Үр дагавар нь юу вэ?

-Үүний үр дагавар нь Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэд эвлэлдэн нэгдэх, нам байгуулах эрх чөлөөг дордуулахаар байна. Нөлөө бүхий зургаан улс төрийн нам эрх мэдлээ хадгалж үлдэх зохицуулалт болсон. Бусад намууд татан буугдах  шаардлага үүсч байна. Ирээдүйд шинээр нам байгуулах ямар ч боломжгүй хуулийн заалт болсон. Ингээд бодохоор өнөөдрийн залуу үеийнхэн ирээдүйд нам байгуулах, эвлэлдэн нэгдэх эрхийг өнөөдрийн улс төрийн намууд хулгайлах гэж байна. Булааж авч байгаа гэсэн үг. Хэрвээ энэ заалт батлагдчихвал хамгийн багадаа найман жил, Монголын туршлагаас харахад,  20-30 жил дахиж хөндөгдөхгүй.

Иргэдийн эвлэлдэн нэгдэх, нам байгуулах асуудал ганцхан МАН, АН, МАХН-ын асуудал биш шүү дээ. Энэ бол Монгол Улсын иргэн бүрийн эрх. Энэ суурь эрхийг нь битгий булаалгачихаач. МАН, АН-ууд өөрсдийн ноёрхлоо хадгалж үлдэх улс төрийн хүсэл зоригтой байна.  Долоохон сарын дараа сонгууль болно. Цаашид ийм улстөрийн намуудтай байсаар байх уу гэдэг маш том асуудал. Улс төрийн намын тухай хуулиа яаралтай шинэчлэх шаардлагатай.

-Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэж батлагдахгүй байгаа учраас манайх эрх баригч намууд дураараа авирлаж байна гэж та хэлэх гэж байна уу?

-Социалист дэглэмээс ардчилсан нийгэм рүү шилжин ороход гарсан хамгийн анхны баримт бичиг бол Улс төрийн намуудын тухай хууль гэдэг нэртэй хууль байсан. Энэ хууль яг үнэндээ  тухайн үеийнхээ МАХН-ыг хамгийн бүтэцлэгдсэн, зохион байгуулалттай, төлөвшсөн гэж үзээд шинээр байгуулагдаж байгаа бусад бүх намуудыг яг энэ нам шиг бол гэсэн эрхзүйн шахалт байсан гэж үздэг. Үүний дараа улс төрийн намын эрх зүйн орчинтой холбогдох үндсэн суурь баримт бичгийн нэг нь Шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсан.

Хуулийн хоёрдугаар бүлэг 16-р зүйлийн 10-т “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй нам олон нийтийн бусад байгууллага нийгэм төрийн аюулгүй байдлыг сахих, хуулийг дээдлэн биелүүлнэ” гэсэн утгатай заалт бий. Гэтэл хуулийг сахиж биелүүлэх ёстой улс төрийн намууд нь өнөөдөр хүртэл хуулийг битгий хэл үндсэн хуулийг хүртэл дагаж мөрдөж ирээгүй. Үүний улмаас Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх гэж оролдож ирсэн ч харамсалтай нь амжилт олоогүй байсаар байгаа. Өнөөдөр зарим хүмүүст эннэ хуулийг санаачлахгүй байгаа нь олз болчихоод байгаа юм шиг харагдаад байгаа юм.

-Улс төрийн намын тухай хуульд цоорхойтой, ямар муу заалтууд байдаг юм бэ. Яг ямар учраас өөрчлөх шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Анх 1990 оны тавдугаар сард батлагдсан хууль байна. Энэ хуулинд олон өвөрмөц сонин заалтууд байсан. Яг шилжилтийн үеийн хууль. Ерөнхийдөө өнөөдрийн намуудын тоо, олон гишүүнтэй, нүсэр бүтэцтэй байхад нөлөөлсөн эрхзүйн орчин гэж судлаачид дүгнэдэг. Нөгөө нэг үр дагавар нь энэ хуулийн үр дүнд Монголд өнөөдрийг хүртэл нэг нам давамгайлсан улс төрийн тогтолцоо хадгалагдаж байгаа. Өнгөрсөн 30 жилийн түүхийг аваад үзэхэд,  МАН л давамгайлсан улс төрийн тогтолцоо байгаа гэдгийг нуухгүй хэлж чадна. Энэ бол энэ хуулиас үүдэлтэй.

Хоёрдугаарт,  маш олон гишүүнтэй болохын төлөө улс төрийн намууд өрсөлдөж эхэлсэн. Намууд гишүүдийг хоморголон, үй олноор нь элсүүлдэг технологи хавтгайрсан. Нэг сайн заалт нь нам санхүүгийн тайлангаа Засгийн газарт тайлагнах үүрэгтэй байсан. Харамсалтай нь энэ үүргээ гүйцэтгэж байгаагүй бөгөөд 2005 онд дараагийн хуулиараа өөрчилсөн байдаг. Нам өөрөө өөрийгөө санхүүжүүлүүлэх. Энэ зарчмын хувьд 1996 оноос хойш бага зэрэг өөрчлөгдөөд анхны төрийн санхүүжилтийн дэмжлэг нэмэлт,  өөрчлөлтөөр ороод явсан байдаг. Үндсэндээ өнөөдөр улс төрийн намууд нэг л хүлээлттэй байна. Яавал төрөөс 100 хувь санхүүлжит авах вэ гэж. Парламентийн гаднах намууд ч тэр, парламент доторх нь ч тэр. Энэ нь сөрөг үр дагавартай гэдгийг хэлэх хэрэгтэй.

Гадаадаас хандив авахыг 1990 оны хуулиар зөвшөөрсөн байсан нь 2005 онд өөрчлөгдсөн. 2005 онд батлагдсан хууль мөн л суурь агуулгаа өөрчлөөгүй. Тийм учраас өнөөдөр хүртэл улс төрийн намуудын төлөвшил хангалтгүй байгаа. Улс төрийн, эдийн засгийн, шилжилтийн үеэ даван туулсан гэж маш олон хүн ярьдаг боловч намуудын зохицуулж байгаа эрхзүйн орчин нь шилжилтийн үеийг даван туулаагүй. Бүтэц, зохион байгуулалт, менежмент, гишүүнчлэлийг ерөөсөө өөрчлөөгүй. Тэгээд нэг намын давамгайллыг мөн л хадгалсан. 801-ээс доошгүй гишүүний бүртгэлийг хадгалж үлдсэн. Нам санхүүгээ олон нийтэд тайлагнадаг болсон. Намыг төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хуулиндаа албан ёсоор баталгаажуулсан. Гадаадаас хандив авахыг хориглосон.

-Зарим судлаачид Улс төрийн намын тухай хуулийг сайн хууль гэж ярьдаг юм билээ?

-Судлаачид энэ хуулийг их сайн хууль, бараг өөрчлөх хэрэг байгаа юм уу гэсэн байр суурь илэрхийлсээр ирсэн. Энэ бол худлаа гэдгийг би хэлэх гэсэн юм. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл улс төрийн намууд үүрэг, хариуцлага хүлээхгүй байгаад байгаагийн гол шалтгаан нь энэ хууль. Энэ хуулийг сайн гэж өмгөөлөх ямар ч үндэс байхгүй. Нам дотоод ардчилалтай байх ёстой гэж заасан ч бодит байдал дээр өнөөдрийг хүртэл дотоод ардчилалтай байх алхам хийгээгүй. Аргаа бараад өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд энэ асуудлыг яриад сууж байна.

-Ер нь энэ хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж байсан уу?

-Өнгөрсөн хугацаанд Улс төрийн намын хуулийг шинэчлэх санаачилгууд гарч байсан. 2011-2013 онд Сосормаа Ерөнхийлөгчийн тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байхдаа дэмжлэг аваад,  хуулийн төсөл боловсруулсан ч өргөн бариагүй. Мөн энэ үеэр зарим нэг гишүүд Намын тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж байсан. Ерөөсөө хэлэлцэгдээгүй. Дараа нь 2013-2015 онд УИХ-ын дэргэд үндсэндээ намуудын төлөөлөл багтсан ажлын хэсэг байгуулагдаж байсан ч ерөөсөө үр дүн гараагүй. Төслийн баримт бичиг ч гараагүй. 2015-2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ ажлын хэсгийн өөр дээрээ татан төвлөрүүлсэн. Ингээд бие дааж төсөл боловсруулаад,  хуулийн төсөл өргөн баригдсан. Хуулийн төслийг 2016 оны нэгдүгээр сарын 19-нд УИХ-аар хэлэлцсэн ч батлагдаагүй.

Улс төрчид өнөөдрийг хүртэл улс төрийн намын тухай хуулийг өөрчилнө гэж ярьдаг боловч бодит амьдрал дээр хэн ч эцсийн шийдлийг гаргадаггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хуулийг өөрчлөхийг дэмжиж байна гэж ярьдаг. Энэ улс төрийн түүхийг яриад байгаагийн учир нь улс төрийн намууд, манай улс төрчид улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх хүсэл зориггүй байна. Тэр битгий хэл 2016 онд хуулийн төсөл өргөн бариад хэлэлцэх гэж байхад парламентийн гаднах намууд “наад хууль чинь хэрэггүй, сонгуулийн дараа ярья” гэж хэлж байсан. Тэр хуулийн концепци нь үнэндээ парламентийн гаднах намуудыг дэмжсэн, улстөрийн намуудыг төрөөс хяналттай болгох гэсэн хуулийн төсөл байсан.

Гэтэл яагаад эсэргүүцсэнийг ерөөсөө ойлгоогүй. Маш олон асуудлыг шийдэх гэж оролдсон байсан. Харамсалтай нь улстөрчид үүнийг хүсээгүй. 2017 оны 12-р сараас хойш улстөрийн намын тухай хуулийг боловсруулах ажын хэсэг С.Бямбацогт дарга дээр байгаа. Концепцээ ч батлаагүй байгаа үнэндээ. Хуулийн төсөл бичигдсэн ч түүхий байгаа. Өнөөдрийг хүртэл улс төрийн намын тухй хуулийн санаачлагууд дандаа мухардалд орж байсан.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.12Зочин   • 11 сарын 14. 11 цаг 00 минут

jasan ih chuhal jumaa aldchihav

202.9.42.141Бигэр   • 11 сарын 14. 10 цаг 02 минут

Улс төрийн нам байгуулах босго тавих шаардлагагүй. Улсын дээд шүүх хянаж үзээд бүртгэх эсэхийг шийдвэрлэж байгаа биз дээ. Харин ээлжит сонгуулиар тавьсан босго оноог даваагүй намыг татан буулгадаг байх хэрэгтэй гэж бодож байна.

203.169.49.107Зочин   • 11 сарын 14. 9 цаг 17 минут

mongoliin zaluuchuud onoodor idex xool omsox xuvtsas ni etseg ex ni beldej ogdog boloxoor yamar nam yalax ni xamaagui yum shig bga yum 18nas xursen l bol gerees ni xooj yavuuldag bx xeregtei tegej bj tolgoid ni yum suuna da europiin ulsuud shig

202.21.113.238Зочин   • 11 сарын 14. 9 цаг 09 минут

улс төрийн нам байгуулах эрхгүй болох нь дээ залуус минь

202.179.27.254Зочин   • 11 сарын 14. 8 цаг 55 минут

gomo

Шинэ мэдээ

Зэвсгийн борлуулалтын хэмжээ өсжээ5 минут 37 секундын өмнөҮндэсний шигшээ баг мөнгөн медаль хүртжээ10 минут 37 секундын өмнөDer Spiegel: АНУ-ын үйл ажиллагаа дэлхийн худалдааг уналтад хүргэнэ15 минут 37 секундын өмнөМонголын “Алтан бөмбөг”-ийн эзэд пүрэв гарагт тодорно20 минут 37 секундын өмнө“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргав25 минут 37 секундын өмнөХятад улс нэг пуужингаар зургаан хиймэл дагуулыг хөөргөлөө30 минут 37 секундын өмнөЛА Лейкэрс улирлын 21 дэх хожлоо байгууллаа35 минут 37 секундын өмнөТүүхэнд үлдсэн санхүү ба ханшийн хямралууд40 минут 37 секундын өмнөОросын тэрбумтан машинд мөргүүлж амиа алджээ45 минут 37 секундын өмнөГалт уул дэлбэрэх үеэр жуулчид сураггүй болжээ50 минут 37 секундын өмнөОросын тосгон руу сүрэг баавгай орж иржээ55 минут 37 секундын өмнөХорих ангиас эд хөрөнгө алдагдсан талаар ШШГЕГ-аас тайлбар өгөв1 цаг 1 минутын өмнөДуучин Д.Отгонжаргал танигдахааргүй өөрчлөгджээ1 цаг 6 минутын өмнөГацуурт компани хүнсний ногооны бизнесээс гарч буйгаа мэдэгдлээ1 цаг 11 минутын өмнөЗууны манлай худалч ~ Таня Хеад1 цаг 16 минутын өмнөХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ1 цаг 21 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо1 цаг 26 минутын өмнө"Wonder woman" киноны хоёрдугаар ангийн трейлэр цацагдлаа1 цаг 31 минутын өмнөӨмнөд Африк бүсгүй ДЭЛХИЙН МИСС боллоо1 цаг 36 минутын өмнөШуналд автсан хүнийг шуламнаас доор1 цаг 41 минутын өмнөДуучин Г.Эрдэнэтунгалагийн CЮРПРИЗ1 цаг 46 минутын өмнөЦэргийн баазад болсон халдлагыг террорист халдлага гэж үзэж байна1 цаг 51 минутын өмнөМанилагийн нисэх буудлын угаалгын өрөөнөөс нярайн цогцос олджээ1 цаг 56 минутын өмнө“Нисдэг машин” төвийн барилга дээрээс унах гэж байсан эмэгтэйг аварчээ2 цаг 1 минутын өмнөБаянгол дүүргийн сурагчид ЭЕШ-ын сорилго шалгалтад орлоо2 цаг 6 минутын өмнөМАН: НДШ-ийг нэмэхийг эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа2 цаг 11 минутын өмнөМело “эргэн амилсан” нууцаа дэлгэв2 цаг 16 минутын өмнөАмерикийн нэрд гарч явсан рэппэр Juice Wrld 21 насандаа нас баржээ2 цаг 21 минутын өмнөХамарын хийд орчмын нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг дэмжив2 цаг 26 минутын өмнөВИДЕО: Ш.Энхийн-Од АНУ-ын Dallas-ын талбайд тоглолт хийжээ2 цаг 31 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.