2019 оны 11-р сарын 14
8 цаг 30 минут

Тэд бидний тухай: Улаанбаатар дэлхийн хамгийн их утаатай хот  байхаа больсон...

Нэг сайн мэдээ байна. “Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотын тэргүүн байранд нэрлэгдэж байсан Улаанбаатар хот  энэ байраа орхисон” тухай гадаадын зарим хэвлэл мэдээлэлд бичиж эхэлсэн байна.

Өчигдөр гэхэд ОХУ-ын мэдээллийн нэгэн сайт энэ тухай бичжээ. Тэнд  дурдснаар “2019 оны намраас эхлэн Улаанбаатар дэлхийн хамгийн их бохирдолтой 10 хотын жагсаалтаас гарч байна. Олон жилийн жилийн турш дэлхийн бохир хотын нэг гэгдэж байсан Улаанбаатарт  байдал сайн тийш эргэж байна ” гэжээ.

Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээрээ ингэж эрэмбэлэгддэг байв

 Ингэж мэдээлэхдээ тэд  дэлхийн улс орнуудын агаарын чанарын индексийн судалгаа хийдэг Greenpeace  болон AirVisual агентлагуудын судалгааг иш үндэс болгожээ.  Ялангуяа AirVisual бол дэлхийн  томоохон хотуудын агаарын чанарын байдлыг тодорхой байршлууд  дээр өдөр бүр цаг минутаар нь таван үндсэн үзүүлэлтээр гаргадаг.

Тус агентлагийн өчигдрийн /2019.11.13/  гаргасан үнэлгээгээр манай нийслэл хотын агаарын  чанарын индекс  78  оноогоор дэлхийн томоохон 90 хотоос 67-д   эрэмбэлэгдсэн байна билээ. /Агаарын  бохирдлын байдлаараа 33-т/ Тухайн өдөр Нью-Йорк хотын агаарын чанарын индекс  4 байсан бол хамгийн их бохирдолтой  Энэтхэгийн Дели хотынх 461 байв.

Хамгийн их бохирдолтой хотуудыг улаанаар тэмдэглэжээ.

 Товчхондоо тухайн өдөр Улаанбаатар хот АНУ-ын Лос-Анжелес болон Италийн Милан,  Хонг Конг  зэрэг  нэр цуутай хотуудаас агаарын чанарын хувьд давж гарсан үзүүлэлттэй байгаа нь баярлах шалтгаан байв.  Гэхдээ энэ бол зөвхөн ганц өдрийн үзүүлэлт. Ес эхэлж жавар тачигнаад эхлэхээр л утаа жинхэнэ утгаараа буурсан эсэх нь илүү сайн анзаарагдах буйз аа.

Өчигдрийн хувьд нийслэл хотод хасах 10 орчим градус хүйтэн, цастай жавартай өдөр байсан ч  агаарын бохирдол хамгийн их байдаг Баянхошуу орчмын агаарцэвэр гэсэн үнэлгээтэй байсан. Мөн утааны бүс хэмээн нэрлэгддэг МҮОНРТ-ийн орчим  бага зэргийн бохирдолтой гэж гарчээ.  Энэ хүйтэнд гэр хорооллынхон гал түлэхгүй байна  гэж үгүй. Тэгэхээр сайжруулсан шахмал түлш үр дүнгээ өгч, хүлээлт ирж байгаагийн шинж энэ байх.

Харин одоо агаарын чанарын индексээрээ ийм үзүүлэлттэй байна

  Гэхдээ энэ бүхэн эхний үр дүн. Хүн бүрийн оролцоо ухамсар хэрэгтэй байгаа. Утаа буурах нь зөвхөн агаарын чанарын төдийгүй эрүүл мэнд, эдийн засаг талаасаа их ач холбогдолтой.  Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын гаргасан тооцоогоор  агаарын бохирдлын улмаас жил бүр  7 сая хүн нас барж байгаа бол харин үүнээс үүдэлтэй ажиллах хүчний дутагдлаас дэлхийн эдийн  засаг жил бүр 225 тэрбум ам.долларын алдагдалд орж байгааг Дэлхийн банк мэдээлжээ.

Ер нь дэлхийн хамгийн их утаатай 200 хот бараг бүгдээрээ Ази тивийнх бөгөөд тэр дунд толгой цохиж байсан нь манай нийслэл  байв. Харин одоо нэг ч гэсэн муу нэр хасагдаж, хамгийн гол нь нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд бага ч гэсэн эерэг нөлөөлөл ирж магадгүй байна.

AirVisual сайтын хамгийн их агаарын бохирдолтой хотуудын 72 дугаарт Улаанбаатар хотыг эрэмбэлэжээ

 Агаарын чанарын индексийн талаарх мэдээллийг https://www.airvisual.com/world-air-quality-ranking эндээс үзээрэй

Г.Тулга

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

65.60.212.130Зочин   • 11 сарын 16. 4 цаг 05 минут

Odoo modon jorlongoo shiidchihval bas tegshirch l bn

64.119.24.73Зочин   • 11 сарын 14. 20 цаг 57 минут

Odoo 4 too l bn

202.179.24.209Зочин   • 11 сарын 14. 16 цаг 21 минут

Жил бүр төсөвт олон тэр бумыг суулгаж идэж завшсан, цаашдаа ч идэж завших гэсэн яасан ч их асар их хүчтэй тулгарч байж ийм амжилтад хүрэв дээ Болгоё бүтээе гэвэл болдог юм байна шүү гэдгийг харуулж чадаж байна. Одоо монгол эх орноо худалдаж идсэн бүлэглэсэн луйварчдаа энэ утаа шиг цэвэрлэхсэн.

202.170.71.157Зочин   • 11 сарын 14. 14 цаг 00 минут

UNUUDUR BUTSAAD 7-D ORSON BNA

211.107.238.20Зочин   • 11 сарын 14. 13 цаг 39 минут

Hurel suh erunhii saiddaa bayrlalaa

64.119.21.98Зочин   • 11 сарын 14. 12 цаг 34 минут

Шал худлаа мэдээлэл байна. Гадаа дулаахан байсан учраас хэд хоног утаа гайгүй байсан, одоо тараа таниулна. Улаанбаатар маш их утаатай хот

103.99.103.99Зочин   • 11 сарын 14. 14 цаг 10 минут

тархины тураал минь чи энэ улс оронд юу хийж байгаа юм юм хийсэн нэгнээ битгий ингэж доош нь татаж бай эргүүл төлөг минь май шүү

64.119.16.222иргэн   • 11 сарын 14. 14 цаг 04 минут

эргүү ч юумуу гутранги үзэлтэй ***** вээ чиьитгэхгүй бол өөрөө хэмжигч энэ тэрийг аваад хэмжээч, үгүй бол дуугуй суу бай

64.119.25.140Зочин   • 11 сарын 14. 11 цаг 56 минут

Ашгүй дээ нэг ч гэсэн сайн мэдээ

66.181.178.102Цэвэр агаар Эм   • 11 сарын 14. 11 цаг 39 минут

Хурэлсух сайддаа баярлалаа!

150.129.142.64ss   • 11 сарын 14. 11 цаг 25 минут

hduud hudlaa utaa gej yarisaar duussan

150.129.142.64ss   • 11 сарын 14. 11 цаг 24 минут

utaa bagasah chin tom amjilt

174.193.140.210Zochin   • 11 сарын 14. 11 цаг 04 минут

Urdnii hoshnogo eronhii saiduudiin hiij chadah ni baitugai huruugaach hodolgoogui lalaruudiin hajuud Hurelsukh jinhene er hun shuu.

202.131.245.125ХУЦ ЧИ АЦАА   • 11 сарын 14. 11 цаг 15 минут

****** ИДСЭН КОММУНИСТУУДЫН АЖИЛ ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ. ЧИ ӨӨРӨӨ ХОРДОЖ ҮХЭХ БАЙЖДЭЭ

119.40.100.66Зочин   • 11 сарын 14. 10 цаг 26 минут

Баярлалаа ерөнхий сайдаа. энэ ЗГ-г тууштай ажиллуулах нь зүйтэй. Зоригтой зүрхтэй хүмүүсээ дэмжье монголчуудаа. Олон сая хүний эрүүл мэндийг хамгааллаа.

64.119.17.238zochin   • 11 сарын 14. 9 цаг 54 минут

iim yum hiisen bol demjihees uur yaah bilee

202.5.205.2иргэн   • 11 сарын 14. 9 цаг 51 минут

энэ бол том дэвшил, цаашаа алхам алхмаар хөгжил дэвшил рүүгээ явахын тулд ажилгүйдлийг арилгах, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хураах хэрэгтэй байна

66.181.187.247Зочин   • 11 сарын 14. 9 цаг 46 минут

Zochin bid hurelsuhed bayar hurgie herve uur hun bolch unu bahi baidagaara bna ta odo mongol ulsaa hugjuuleerei gej eruue duu

66.181.176.59Irhen   • 11 сарын 14. 9 цаг 44 минут

Hurelsuh ch hiileedee. Iim l eronhii said mongold heregtei baigaa yumdaa. Ireh 10 jild Huuk eronhii saidaar ajillaval ch mongol maani hogjinodoo. Bayarlalaa Huukee

124.158.109.140Зочин   • 11 сарын 14. 9 цаг 33 минут

Сайхан мэдээ утаагаар бизнес хийж хөрөнгөө арвижуулагчид, элдэв пийшин хийж толгой эргүүлэн ашиг унагагчид, бас шахмал түлш үйлдвэрлэнэ гэж асар их мөнгө үргүй үрсэн Зоригт сайд зэрэг хүмүүст "саар" мэдээ болж санагдах нь дамжиггүй. Тэгээд элдэв саар мэдээгээрээ булна даа..

202.180.220.172ИРГЭН   • 11 сарын 14. 9 цаг 31 минут

ТИЙМЭЭ ӨМНӨХ ДАРГА НАР ХИЙЕ ГЭСЭН СЭТГЭЛ БАЙГААГҮЙ ЗӨВХӨН ЯАЖ ЭНДЭЭС МӨНГӨ ЗУВЧУУЛЖ БАЯЖИХ ВЭ Л ГЭЖ ТОЛГОЙ НЬ АЖИЛЛАСАН. ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙДДАА БАЯРЛАЛАА. ТА ЧАДСАН ШҮҮ.

202.21.100.210Зочин   • 11 сарын 14. 8 цаг 58 минут

utaa unexeer bagasch bgaa ni medegdej bna nuursiig oruulj irexiig xorigloson ni zov shiidver bolson uuniig zorchij bgaa xumuust xatuu xariutslaga toots yasan amin xuvia bodson archaagui malnuud ve mashin tergiig ni xuraa boloxgui bol xotoos xooj yavuul nuurs tuldeg gazraa amidrag

202.72.245.122ё   • 11 сарын 14. 8 цаг 56 минут

Зуунхы бизнэс хийгчид сайн зуух хийчих

103.57.95.233Зочин   • 11 сарын 14. 8 цаг 47 минут

Сайхан мндээ байна. Баярлалаа гэр хорооллын иргэддээ. Бүгд хичээвэл үр дүнд хүрдэг юм байна

66.181.167.172Сайхан мэдээ байна шүү,   • 11 сарын 14. 8 цаг 38 минут

Зочин

Шинэ мэдээ

World Masters 2019: Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ2 цаг 37 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ3 цаг 26 минутын өмнөБразилын Ерөнхийлөгчийг “хөхнөөс гараагүй амьтан” гэж шүүмжилжээ3 цаг 31 минутын өмнөСидней хотын иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг шаардлаа3 цаг 36 минутын өмнөЭрүүл байх 5 зарчим3 цаг 41 минутын өмнөШинэ төрлийн хачигт Виктор Цойн нэрийг өгчээ3 цаг 46 минутын өмнөЕсөн настай охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ3 цаг 48 минутын өмнөBoeing 737 MAX” нисэх онгоцны ирээдүй тодорхойгүй байна3 цаг 56 минутын өмнөГ.Наранцэцэг мөнгөн медаль хүртлээ3 цаг 59 минутын өмнөБэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье4 цаг 6 минутын өмнөХятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ4 цаг 16 минутын өмнөШивээс хийлгэхээс өмнө анхаарах зүйлс4 цаг 26 минутын өмнөМөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна4 цаг 36 минутын өмнөШанхайн Диснейлэнд “Zootopia” “хот”-той болно4 цаг 46 минутын өмнөАНУ-д 2019 онд 1,500 CEO ажлаасаа халагдсан болон гарчээ4 цаг 56 минутын өмнөБразилын ерөнхийлөгч арьсны хавдартай байж магадгүй5 цаг 6 минутын өмнөСансрын нисгэгчид Ангараг гарагийн хөрсний гадаргуу доорх усыг ашиглах боломжтой5 цаг 16 минутын өмнө"ГОЁ ХҮН" гэр бүлийн өдөрлөгийн хүрээнд шүлгийн тэмцээн зохион байгуулжээ5 цаг 19 минутын өмнөУтаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно5 цаг 21 минутын өмнөЭрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг5 цаг 26 минутын өмнөБорлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв5 цаг 31 минутын өмнөКавай Леонард хуучин багийнхаа эсрэг 23 оноог авч баг нь хожил байгууллаа5 цаг 36 минутын өмнөЗөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой5 цаг 41 минутын өмнөӨдрийн тойм: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээ больж, Цэцийн дарга тайлбар хийв5 цаг 44 минутын өмнөАгаарын бохирдол ба нас баралтын түвшин, сэтгэцийн эмгэгийн уялдаа5 цаг 46 минутын өмнөГ.Наранцэцэг финалд үлдэж, М.Уранцэцэг хүрлийн төлөө барилдана5 цаг 51 минутын өмнөХятадын Төв банк “дижитал юань” туршина5 цаг 56 минутын өмнөАваргууды лигийн хэсгийн шатанд анх удаа 9 хет-трик хийжээ6 цагийн өмнөЧилийн алга болсон онгоцны хайгуулын бүсэд цогцос илрүүлжээ6 цаг 6 минутын өмнөБразилд хөрсний гулгалт болж 4 машин осолдлоо6 цаг 11 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.