2019 оны 11-р сарын 14
12 цаг 30 минут

Эрүүл аюулгүй орчны стандартыг 2020 оноос мөрдөж эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх зорилтын хүрээнд “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд болж байна. Тус зөвлөгөөнийг  нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран зохион байгуулж байгаа  бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын 500 гаруй төлөөллүүд оролцож байна.

Зөвлөгөөний эхэнд Хотын Захирагч  С.Амарсайхан “Нэг хот- Нэг стандарт” сэдэвт илтгэл тавьж, Улаанбаатар хотыг зөв бодлогоор тогтвортой хөгжүүлэхэд дан ганц хотын удирдлага, албан тушаалтнууд бус хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоо чухал” гэдгийг онцолж хэлсэн юм. Тэрбээр “Хотын хөгжлийн бүх салбар, чиглэл, үйл ажиллагааны үешат бүхэнд олон улсын жишигт нийцсэн стандартыг мөрдүүлж тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх эхний ажлыг энэ зөвлөгөөнөөр эхлүүлж, 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлд тусгах болно.Улаанбаатар хотын өмнө тулгамдсан бүх асуудлыг даван туулах хөгжлийн гүүр нь ганцхан стандарт байна. Аливаа ажлыг гүйцэтгэхэд стандартын дагуу хийж хэрэгжүүлэхгүй байгаа учраас эрсдэл, үл ойлголцол, нийгмийн бухимдал, төсвийн үр ашиггүй зардал зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх зөрчигдөж байна.Тиймээс 2020 оныг стандартыг мөрдүүлэх, хяналт тавьж ажиллах жил болгон зарлаж, нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын албан хаагчдыг хийж буй ажилдаа хариуцлагатай хандах ёстой” хэмээсэн юм.

Өнөөдрийн зөвлөгөөнөөр   “Стандартын тухай ерөнхий ойлголт” сэдвээр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал, “Хотын тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгож мөрдүүлэх, хэвшүүлэх шаардлага” сэдвээр нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэх аж. Ирэх 2020 оноос төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хотын стандартын хэрэгжилтийг хангаж, хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах зорилт тавьж байна. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.50.206.40 ИРГЭН Б, БОРХҮҮ   • 11 сарын 14. 18 цаг 20 минут

зөв байна юунтүрүүнд нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй байдалд заналхийлсэн Бензин колонкуудыг цэгцэлж хаахаас ажлаа эхлэх хэрэгтэй УВ ХОТОД ХЭРЭГЦЭЭНЭЭС 3 ДАХИН ОЛОН КОЛОНК ЗӨВШӨӨӨЛГҮЙ СТАНДАРТ ЗӨРЧИН БАРИГДСАН ҮҮНИЙГ сОДМОНГОЛ ТЭРГҮҮЛЖ БАЙГАА. ШҮҮ АМЖИЛЛТ ХҮСИЕ.

Шинэ мэдээ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ4 цаг 3 минутын өмнөЦ.Дунжид: 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдсан байгууллагуудыг 3.8 сая төгрөгөөр торгосон4 цаг 6 минутын өмнөВ.Зеленский: Холбооны улс байгуулахыг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй4 цаг 8 минутын өмнөХятадад хар тамхитай тэмцэх үндэсний кампанит ажил эхэллээ4 цаг 13 минутын өмнөХулгана жилийг ямар даашинзтай угтах вэ4 цаг 18 минутын өмнөЧихрийн шижинтэй хүмүүсийг даарахгүй байхыг зөвлөж байна4 цаг 23 минутын өмнөОросууд үүнийг хүслээ гэж үү?4 цаг 28 минутын өмнөЗамын тэмдэг, тэмдэглэгээ хулгайд алдагдах, эвдэрч сүйдэх явдал гарсаар байна4 цаг 33 минутын өмнөИх Британийн тагнуулч эр Иванка Трамптай ямар холбоотой вэ4 цаг 38 минутын өмнөЯлаа яагаад хөлөө үрдэг вэ4 цаг 43 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногийн шилдэг багаар Милоуки Багс4 цаг 48 минутын өмнө“Алтан бөмбөрцөг” кино наадмын нэр дэвшигчид4 цаг 53 минутын өмнөОХУ: Алслагдсан бүс нутгийн оршин суугчид хоёр хувийн ипотек авах боломжтой болов4 цаг 58 минутын өмнөБ.Амархүү давж заалдах хүсэлтээ гаргажээ5 цаг 2 минутын өмнөХүүхдээ сонсдог утас ажиллуулж эхэлжээ5 цаг 3 минутын өмнөДэлхий: 2019 онд тохиосон таатай 50 үйл явдал5 цаг 8 минутын өмнөОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар Вашингтонд уулзана5 цаг 13 минутын өмнөТаван одтой зочид буудлуудаас орны матрасыг нь хулгайлжээ5 цаг 18 минутын өмнөНорвеги улс амьдралын чанарын үзүүлэлтээр тэргүүллээ5 цаг 23 минутын өмнө"Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь" сургалт зохион байгуулагдлаа5 цаг 27 минутын өмнөӨмнөд туйл руу нисэж байсан Чилийн онгоцыг сүйрсэнд тооцжээ5 цаг 28 минутын өмнөВаршав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 цаг 33 минутын өмнөПеп Гвардиола: Бид бууж өгөх болоогүй5 цаг 38 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Хуулийн заалтыг буруу тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөх шаардлагагүй5 цаг 38 минутын өмнөСульшер багтаа Саул болон Холанд нарыг авчирна5 цаг 43 минутын өмнөАлга болсон эмэгтэй айлд байжээ5 цаг 43 минутын өмнөҮзэмний шүүс нь хүний алдагдаж буй калийг нөхөх онцгой ач тустай5 цаг 53 минутын өмнөНэймар хаашаа хөдлөхийг завдана вэ5 цаг 58 минутын өмнөНҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын асуудлаар хуралдана6 цаг 3 минутын өмнө“BTS” шинэ цомогтой иргэн ирнэ6 цаг 8 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.