Шууд: Д.Эрдэнэбат: Хууль батлагдаагүй байхад батлагдах мэтээр төсөөлж, журмын хууль хэлэлцэж байгаа нь зөрчил

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа билээ. Гишүүд санал хэлж, асуулт асуусан. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Гишүүд асуудлаа хольж, хутгахгүйгээр анхааралтай сонсоорой. Яагаад шилжих журмын тухай хуулийн төслийг одоо ярьж болохгүй байгаа тухай тайлбарыг хэлье. Энэ хуулийн төслийн чинь дөрөвдүгээр заалт дээр "2020 оны долдугаар сарын 1-ий өдрөөс өмнө томилогдсон Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлээд 12 жил байна" гээд заачихсан байна.  Энэ төслийн оронд сонгуулийг 2024 оноос сонгуулийн холимог тогтолцоог дагаж мөрдөнө гэдэг заалтаа оруулах гээд байгаа юм уу.  Энэ заалтаа эсвэл байхгүй болгочихоод, оронд нь дөрөвдүгээр зүйл нэмэх гээд байгаа юм уу. 

Энэ чинь тодорхойгүй байна. Техникийн хувьд маш том алдаа шүү. Ийм алдаатай байхад УИХ-ын дарга, С.Бямбацогт гишүүн одоо хэлэлцүүлэх гэж зүтгүүлээд байх шаардлагагүй. Хоёрдугаар том алдаа нь бид Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээрээ батлаагүй байж  хугацаа тавьсан. Энэ нь Үндсэн хуулийн 3.21.4 дэх зүйлээ тодорхойгүй байдалд оруулах гэж байна. Бид холимог системээ батлахгүй байвал УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэдгийг 2024 оноос мөрдөх юм уу. Хуульгүйгээр 2020 онд сонгуульд орох болох нь. Ийм эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэхээр томъёолол хийчихээд, хэлэлцүүлэх гээд дайраад байж болохгүй. Эхлээд Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгээ хийчих. 

УИХ-ын Тамгын газар Түвшинжаргал: З.Нарантуяа гишүүний асуултад хариулъя. Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ дагуу дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр гарсан зарчмын зөрүүтэй саналыг заавал эцсийн хэлэлцүүлгээр батлах зохицуулалттай.  

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Чиний наад уншаад байгаа Дэгийн тухай хуулийг чинь сайн мэдэж байна. Гэхдээ чи маш том алдаа гаргачихсан, тэрийг чинь би хэллээ. Чи дөрөвдүгээр зүйлээ хүчингүй болгочихоод өөр юм оруулж ирэх гэж байгаа юм уу. Томъёолол чинь буруу байна.  Тамгын газрынхан битгий ингэж улстөржиж бай. Ажлаа хий, би чамаас тайлбар авахгүй. 

 УИХ-ын Тамгын газар Түвшинжаргал:  Танд саналын томъёолол нь гүйцэд очоогүй юм байна. Бид удахгүй тарааж өгье. Шүүгчтэй холбоотой заалтууд Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгээр хасагдсан. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:  Хуулийн дараалал болон процедурын алдаа яах аргагүй гарчихсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө зөв горимоор хэлэлцэхгүй бол дараа нь маш олон сөрөг үр дагаврыг дагуулна. Энэ алдаа шүү. Эрх баригчид хоорондоо хагаралтай учраас оны шийдэж байж холимог тогтолцоогоо шийдье гэдэг байдлаар оруулж ирсэн байж болзошгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь эцсийн байдлаар батлагдаагүй байхад дагаж мөрдөх журмын хууль оруулж ирж болохгүй. Батлагдаагүй хуулийн дагаж мөрдөх журмыг ярина гэдэг логикийн хувьд маш буруу. Үнэмлэхүй олонхоороо түрээд оруулж ирээд байх юм. 

Бүр ойлгомжтой хуулийн зөрчил. Нэмэлт, өөрчлөлт батлагдаад, цаашаа асуудал үүсвэл яах юм. Урьд урьдын Үндсэн хуулийн өөрчлөлтийг харахаар, мөрдөж эхлэх хугацааг дагаж мөрдөх хуульд оруулаагүй байдаг. Үндсэн хуульдаа оруулчихсан жишээ бий. Тэгвэл ингээд шийдчихье л дээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулахдаа холимог тогтолцоотой холбоотой зүйл, заалт дээр хэрэгжих хугацааг нь тавьчихаж болно шүү дээ.  Шилжих журам чинь гол процедурыг заадаг болохоос хэрэгжих хугацааг заадаггүй.  Гэтэл хоёр том зөрчил рүү оруулж ирээд байх юм.  Хууль батлагдаагүй байхад батлагдах мэтээр оруулж ирж байна. Энэ чинь хуулийн зөрчил. 

  УИХ-ын дарга Г.Занданшатар: Энэ анхны хэлэлцүүлэг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийсний дараа дагаж,  мөрдөх журмын хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.  Бусад хуулиудыг хэлэлцэхэд ч гэсэн дагаж, мөрдөх журмын хуулиа хамт хэлэлцээд л явдаг. 

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.182.217Зочин   • 11 сарын 15. 11 цаг 56 минут

49- н хэрэгтэн ву яриад атгааз хиигээд баина . Яаралтаи хэргиин хэлэлц хувилдагч , кноп эндүүрч дарж будилдаг урвагч засгиин газраа унгаж саидиин албан тушаал горилогч одоо улс төрөөс холдож залууст боломж олго , тании үеиинхэнд боломж тун бага. Болсонг ухаар

Шинэ мэдээ

Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ12 сар 13. 17:19Багш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл12 сар 13. 17:15Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа12 сар 13. 17:12Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо12 сар 13. 17:11Тасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй12 сар 13. 17:10Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана12 сар 13. 17:05ВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан12 сар 13. 17:00Лэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан12 сар 13. 16:55Х.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон12 сар 13. 16:53Хөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ12 сар 13. 16:50АНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ12 сар 13. 16:45Азтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ12 сар 13. 16:40“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ12 сар 13. 16:35Авто зам ашигласны төлбөр нэмсэн шийдвэрийг ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ12 сар 13. 16:3243 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ12 сар 13. 16:30Хартай эхнэрийн хачин үйлдэл12 сар 13. 16:25ТӨРИЙН БАНК: Хариултаа хадгалъя, хялбар аргаар ХУРИМТЛАЛТАЙ болъё12 сар 13. 16:20Улаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ12 сар 13. 16:19“Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа12 сар 13. 16:17Ши Жиньпин Макаод бооцоо тавилаа12 сар 13. 16:15Багийн эмч цас ихтэй газруудад мориор очиж иргэддээ үйлчилж байна12 сар 13. 16:10Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хоёр этгээдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ12 сар 13. 16:05Хойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв12 сар 13. 16:05“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал”-ыг хэлэлцлээ12 сар 13. 16:03Оцон шувуу Их Британийн парламентын сонгуулийн дүнг урьдчилан таамагласан ч алджээ12 сар 13. 16:00ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 13. 15:59Гялсбанкны урамшуулалт АЯНЫ 10 дахь АЗТАНЫГ өнөөдөр ТОДРУУЛНА12 сар 13. 15:55Пол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно12 сар 13. 15:50“Дэлхийн гоо бүсгүй-2019”-ийн финалын шоуг Монгол миссийн танилцуулгаар эхлүүлнэ12 сар 13. 15:45Консерватив нам “Brexit”-ийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тооны санал авсныг мэдэгджээ12 сар 13. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.