С.Бямбацогт: Иргэдийн эвлэлдэн нэгдэхийг эрхийг хязгаарлаагүй, 20 мянган дэмжигчтэй байх ёстой л гэж оруулж өгсөн

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

Ё.Баатарбилэг:  Төрд итгэх итгэл багассаныг Үндсэн хуулиас боллоо. Өнгөрсөн хугацаанд гарсан бүхий л болохгүй, бүтэхгүй зүйлийг Үндсэн хуультай холбож тайларладагатай санал нэгддэггүй. Анх 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн заалтууд нэлээд чухал байсан. Орон нутагт удирдлагаа сонгоход тэнд талцал, жалга довны үзэл маш их гардаг. Тэр бүхнийг өөрчлөх, засах заалтууд орж ирсэн. Гэвч босго давсангүй. Үндсэндээ аймаг, сум, орон нутгийн асуудлыг хаялаа.   Зөвшилцөл гээд ажлын хэсэг гардаг. Зөвшилцлөө гээд баахан юм оруулж ирдэг. Гуравдугаар хэлэлцүүлгээр ингэж баахан санал нэмэх боломжтой юм уу. Дараа нь Үндсэн хууль зөрчсөн гээд Цэц дээр очих юм биш биз. Зөвшилцөл явсан юм бол орон нутгийн асуудлыг яриагүй юм уу. Маш чухал зөвшилцөл гээд байсан чинь холимог тогтолцоог 2020 оноос хэрэгжүүлье л гэдэг санал гаргасан байна. Баахан гацааж, бойкот хийсэн. Ердөө л энэ үү. Одоо 2024 он болох гэж байх шиг байна. Яваандаа 2020 он болж магадгүй шүү. Хэрвээ 2020 он болчихвол хэн хариуцлага хүлээх вэ.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хоёр санал журмын тухай хууль зөрчиж байгаа юу гэж асуусан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотой холбогдох хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр тодорхой зүйл заалтыг дахиж ярих боломжийг нээж өгсөн. Тиймээс журмын тухай хууль зөрчихгүй. Ингээд бусад нам, Ерөнхийлөгчийн саналуудыг эргэж харъя гэсэн юм. Жагсаалт гэхээр л 2012 оны сонгуулийнхтай адилхан гэж ойлгоод байна. Ард түмний өмнө очих нүүргүй болсон хэдэн хүн жагсаалтын ард нуугдах гээд байна гэж хардаж эхэллээ. Нам дугуйлахгүй, хүн дугуйлна. Нэг хэсэг нь аймаг, орон нутгийн тойргоосоо сонгогдоно. Нөгөө хэсэг нь нийт ард түмнээс сонгогдоно. Жагсаалтад байгаа гишүүдээс ард түмэн дугуйлж, сонгох юм. Улс орны эрх ашиг ярьдаг гишүүдтэй болмоор байна. Жижиг тойргоос сонгогдсон гишүүд дахиж сонгогдох, тойрогтоо хөрөнгө оруулалт татахын төлөө л ажилладаг.  Тиймээс өөрчлөх болсон.

Орон нутагтай холбоотой асуудал хаягдчихлаа гэж байна. Сумын улстөржилтийг болиулъя, Засаг даргыг нь ард түмнээс сонгоё гэсэн санал оруулж ирсэн. Гэхдээ цаг хугацаа нь одоо биш гэж үзсэн. Органик хуулиар зохицуулаад, шийдэх боломжтой гэж үзэж хойшлуулсан. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:  УИХ-ын гишүүдийг шууд сонгоно гэсэн хуулийн заалт яг баттай хэвээр үлдэх үү гэдгийг баталгаатай хэлээд өгөөч ээ. Холимог гэхээр л нөгөө ажлаа хийдэггүй, намыг муу нэртэй хутгасан хүмүүс жагсаалтын ард нуугдах вэ гэж болгоомжлоод л байна. Өнгөрсөн хугацаанд олон асуудал үүссэн. Тиймээс Ерөнхий сайдад эрх мэдэл өгөх нь зөв. Үнэндээ УИХ дэндүүд их томилгоо руу ордог. Тиймээс хүн томилох болохоор л зарим гишүүд орж ирдэг. Үүнийг би өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа.  УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох. Хариуцлагагүй байвал буцаагаад асуудал ярьдаг, тооцох хариуцлагаа тооцдог заалтууд орж ирж байгаа нь ч сайн байна.  Хариуцлагатай холбоотой заалтуудыг Үндсэн хуульд хэр оруулж өгөв гэдгийг л нийгэм харна. Байгалийн баялаг нэг хэсэг хүнд очдог биш төр, ард түмний өмч шүү гэдэг заалтыг баталгаажуулж өгсөн заалт оруулсан. Энэ ч гэсэн давуу тал.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:  Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол онцлог УИХ-ын хязгааргүй эрхийг хязгаарлаж байгаа.  УИХ Засгийн газрын сайд нарыг томилдог, огцруулдаг байсан. Тиймээс УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдуудыг дарамталдаг, миний асуудлыг шийдэхгүй бол огцруулна гэж айлгадаг байсныг өөрчилж байна. Төсөвт юу хамаагүй суулгаж өгөхийн төлөө гишүүд зүтгэдэг байсныг ч бас болиулсан. Гэх мэтээр маш олон хэрэгтэй өөрчлөлтийг хийж өгч чадсан.  

УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг Үндсэн хуульд оруулж өгсөн. Гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдолд хариуцлага тооцдоггүй байсан. Одоо бол Үндсэн хууль зөрчсөн л бол хариуцлага тооцно.  

УИХ-ын гишүүн Л.Болд: Би нэг зүйлийг байнга эсэргүүцсэн. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодоггүй болох. Нөгөө талаар сумын Засаг даргыг сумын иргэдээс сонгодог болох асуудлыг би бас эсэргүүцсэн.  Нэлээд хэлэлцсэний эцэст энэ асуудлуудыг нааштай шийдсэн.  Нэгэнт ард түмний санал асуулгыг явуулахгүй болсон учраас гишүүн бүр тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзсан. Бүх саналыг нэг бүрчлэн хэлэлцүүлсэн. Хороо бүрт хэлэлцүүлж, санал хураалгасан. Ерөнхий сайдад Засгийн газраа бүрэлдүүлэх эрх олгохоор болсон. Би үүний эсрэг байдаг. Социализмын үед ийм л байсан. Ардчилсан нийгмийн үед Засгийн газрын гишүүнд УИХ-ын хяналтад байхад болохгүй юмгүй гэж боддог. Гэхдээ ард түмэн энэ саналыг дэмжсэн. 

Харин Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгохыг манай тойргийн сонгогчид 100 хувь эсэргүүцэж байна. Мөн сонгуулийн холимог тогтолцоог маш хүчтэй эсэргүүцсэн. Хоёр өөр зарчимтай гишүүн УИХ-д суухыг ард түмэн эсэргүүцэж байна. С.Бямбацогт гишүүн их буруу тайлбарлаж байна, бөхөөр жишээд, аймаг, улсынх ч гэх шиг. Бүх гишүүн адилхан эрхтэй байх ёстой. Энэ зарчим алдагда гээд байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг би дахиад л тайлбарлая. Мажоратори тогтолцоогоор сонгууль явуулахаар сонгогчдын санал гээгддэг. 5 хүн өрсөлдөхөөр нэг нь 28 орчим хувийн санал аваад явчихдаг. Үлдсэн 72 хувийн санал орхигддог. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй. Гишүүдийн эрхийг хуваах гээд байна гэж ойлгоод байх шиг. Тийм биш, сонгогдсон гишүүн болгон өөрсдийнхөө тойргийн эрх ашгийг ярина. Гэхдээ бидэнд улс орны хэмжээний асуудал ярьдаг гишүүд хэрэгтэй л байгаа юм. Тэд улс орны хэмжээний асуудал ярина гэхээр бусдыг нь мартана гэсэн үг биш шүү дээ.   

Улс төрийн намын гишүүнчлэлтэй холбоотой асуудлыг эргэж хараач гэдэг санал маш их ирсэн. Зөвшилцлийн ажлын хэсэг дээр энэ асуудлыг хөндсөн. Гэхдээ хэт их олон асуудал яриад, Үндсэн хуулийн өөрчлөлтөө унагах вэ гээд эргэж харах боломжгүй гэж үзсэн. Улс төрийн нам гэдэг хувьцаат компани, ТББ биш. Улс төрийн намаар дамжуулж төрийн эрхийг барих боломжтой. Тиймээс сонгогчдын нэг хувь буюу 20 орчим мянган дэмжигчтэй бол гэдэг байдлаар оруулж ирсэн. Энд хатуу гишүүнчлэл гэж яриагүй.  Иргэдийн эвлэлд нэгдэхийг хязгаарласан асуудал огт байхгүй. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Би хоёр зүйлд их харамсаж байгаа. Ард нийтийн санал асуулга явуулна гэсэн. Гэтэл  Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг хүлээж авсан. Энэ өөрчлөлтийг хийх шаардлага байгаа учраас гуравдугаар хэлэлцүүлгийг хийхийг дэмжиж байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр унасан.  Хөгжсөн улс орнуудын засаглалын хэлбэр тодорхой. Сонгодог парламенттай улс л хөгжиж байна. Гэтэл  одоо засаглалын хэлбэр тодорхой биш хэвээр үлдлээ.  2020 онд УИХ-ын сонгууль болно, баахан юм амална. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно, түүнээс ч илүү амлалт өгнө. Ингээд л сонгуулиас сонгуулийн хооронд жаахан эдийн засаг сөхөрч гүйцлээ.  Надад асуулт байхгүй, үгээ хэллээ. Гуравдугаар хэлэлцүүлгээ яаралтай хийе. 

 

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.75.179иргэн   • 11 сарын 14. 19 цаг 16 минут

энэ хэдэн псда юу л хийчихэв дээ..олигтой юм дуулдахгүй л бн шүү . хуули сэглэгсэд мини ее .ман -наа ами тасарчихна гээд л үхэлдээд бх шиг псданууд аа

202.179.25.156ИРГЭН   • 11 сарын 14. 15 цаг 36 минут

ШАШНААР НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ НАМ БАЙГУУЛАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛООД ДОРОМЖИЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ.НАМЫН ЖАГСААЛТААР СОНГОХ ХЭВЭЭРЭЭ БАЙГАА ЮМ БАЙНА.ОДОО БОЛОО ТА НАРЫГ ХҮЙС ТЭМТРЭХ ХУВЬСГАЛЫН ГАЛЫГ ӨДӨӨЖ ӨГЛӨӨ ДӨӨ.ЗА ЯАХАВ ЦАГ НЬ УДАХГҮЙ ИРНЭ.ТЭР ҮЕД ТА НАР ЦУСААРАА УЙЛАХ БОЛНО ШҮҮ.АРД ТҮМНИЙГ ЮУ Ч ЧАДАХГҮЙ ГЭЖ ИХ БАСАХ Ч МУУ ДАА МУУ ЁРЫН ЦУС УРСГАСАН ӨДРИЙГ АРД ТҮМЭН ХИЙЖ ЧАДДАГЫН ОЛОН ЖИШЭЭ ДЭЛХИЙГЭЭР НЭГ БИЙ ШҮҮ.ТА НАР АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ ДЭЭР МӨНХ ШЭЭЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ.ЯМАР Ч ХАРГИС ЗАН АВИР ХУВЬСГАЛААР ГАРДАГ ШҮҮ.БАГА ШИГ Л ДОРОМЖЛООРОЙ.

66.181.161.110Зочин   • 11 сарын 14. 14 цаг 56 минут

Заа яаах вэ. Та нар жирийн иргэдээ ингээд л доромжлоод л бай. Хариу нь харин ч түргэн ирэх байх

185.220.102.8Зочин   • 11 сарын 14. 14 цаг 23 минут

byambatsogt ner tur huutsuldugch zail

66.181.179.220Зочин   • 11 сарын 14. 14 цаг 22 минут

namin gishyynchlelgyi bololdoo Mangauudaa

64.119.25.169Зочин   • 11 сарын 14. 14 цаг 19 минут

Ажлын садаа болно. Ард иргэдийг тайван амьдруул. Наад хуулиа боль!!!

202.179.26.57Зочин   • 11 сарын 14. 14 цаг 18 минут

Гишүүнчлэлийг болих ёстой.

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ4 цаг 22 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм4 цаг 27 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ4 цаг 32 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…4 цаг 37 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод4 цаг 42 минутын өмнө"Анхдагч" ах нар4 цаг 47 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ4 цаг 47 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан4 цаг 52 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ4 цаг 57 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана4 цаг 59 минутын өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ5 цаг 2 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ5 цаг 7 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ5 цаг 12 минутын өмнөВалютын ханш5 цаг 17 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ5 цаг 22 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"5 цаг 27 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу5 цаг 32 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй5 цаг 37 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна5 цаг 42 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа5 цаг 47 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...5 цаг 52 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо5 цаг 57 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ6 цаг 2 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ6 цаг 7 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно6 цаг 12 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл6 цаг 17 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...6 цаг 22 минутын өмнөМиссээ дэмжих үү6 цаг 27 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ6 цаг 32 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод6 цаг 37 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.