2019 оны 11-р сарын 14
15 цаг 30 минут

Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.14) хуралдаан 78.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 45 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр танилцуулав. Эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Улсын Их Хуралд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 08 дугаар сарын 28, 29, 30, 09 дүгээр сарын 4, 5, 6, 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болон 11 дүгээр сарын 13-ны өдрүүдийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24(7) дугаар зүйлийн 24(7).6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үед Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт оруулсан Улсын дээд шүүхийн шүүгчийн болон Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт оруулсан Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа, шалгууртай холбоотой зохицуулалтыг тус тус төслөөс хассан тул Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн 3, 4, 5 дугаар зүйлийг төслөөс хасах, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацаатай адил байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэн төслийн 2 дугаар зүйлийг төслөөс хасах, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба- Очир, О.Содбилэг нар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шиидвэрлэнэ." гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн байна. 

Байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах үед Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн /мажоритар/ болон хувь тэнцүүлэх /пропорциональ/ зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэсэн агуулга бүхий 1, 2 дахь өгүүлбэр нэмсэнтэй холбогдуулан Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд “Улсын Их Хурлын сонгуулийг 2024 оны ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна.” гэсэн зүйл нэмэх санал гаргажээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат “Улсын Их Хурлын сонгуулийг 2020 оны ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна.” гэсэн санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.19 дэх хэсэгт “Төслийн нэг зүйл, хэсэг, заалтын талаар хоёр буюу түүнээс дээш саналын томьёолол гарсан тохиолдолд хамгийн эхэнд ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа зэрэгцээ саналыг танилцуулж санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож санал хураалт явуулахгүй.” гэж заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд саналуудыг танилцуулж, эхэнд ирүүлсэн Ажлын хэсгийн саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тул Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан саналыг дэмжээгүйд тооцсон байна. 

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Х.Баделхан, С.Чинзориг, З.Нарантуяа, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт болон Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан нараас хариулт, тайлбар авав. 

 

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлийг хасахыг хуралдаанд оролцсон 70 гишүүний 60 нь буюу 85.7 хувь, төслийн 3 дугаар зүйлийг хасахыг 84.3 хувийн саналаар, төслийн 4 дүгээр зүйлийг хасахыг 85.7 хувийн саналаар, 5 дугаар зүйлийг хасахыг 87.1 хувийн саналаар тус тус дэмжив. Түүнчлэн “төсөлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн, баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59 нь дэмжлээ. Энэ үеэр хуралдаан даргалагчаас төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа бусад аймгийн төвийг хот болгох, тосгодын асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр оруулж ирэх чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн. Үүний дараа “Энэ хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн нэмэхийг Улсын Их Хурлын 61 гишүүн дэмжсэн юм. Мөн “төсөлд Улсын Их Хурлын сонгуулийг 2024 оны ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна гэсэн агуулгатай зүйл нэмэх”-ийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

 

 

Төсөлд “4 дүгээр зүйл.Улсын Их Хурлын сонгуулийг 2020 оны ээлжит сонгуулиас эхлэн олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна.” гэж нэмэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй бөгөөд үүнийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 59 нь дэмжсэн юм. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

 

 

Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ. Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы (2019.11.14) хуралдаан үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.24.6Зочин   • 11 сарын 14. 17 цаг 13 минут

УИХ-ын гишүүд элдэв томилгоо, санхүү, мөнгө төсөвт оролцдог байдал нь 76 мангасыг бий болгоод байгаа юм. Уг нь хуулийг судлаад, уншаад, баталж байх ёстой хүмүүс юмсан. Энэ элдэв томилгоо, төсөв санхүүгээс холдуулах хэрэгтэй

Шинэ мэдээ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ3 цаг 2 минутын өмнөЦ.Дунжид: 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдсан байгууллагуудыг 3.8 сая төгрөгөөр торгосон3 цаг 5 минутын өмнөВ.Зеленский: Холбооны улс байгуулахыг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй3 цаг 7 минутын өмнөХятадад хар тамхитай тэмцэх үндэсний кампанит ажил эхэллээ3 цаг 12 минутын өмнөХулгана жилийг ямар даашинзтай угтах вэ3 цаг 17 минутын өмнөЧихрийн шижинтэй хүмүүсийг даарахгүй байхыг зөвлөж байна3 цаг 22 минутын өмнөОросууд үүнийг хүслээ гэж үү?3 цаг 27 минутын өмнөЗамын тэмдэг, тэмдэглэгээ хулгайд алдагдах, эвдэрч сүйдэх явдал гарсаар байна3 цаг 32 минутын өмнөИх Британийн тагнуулч эр Иванка Трамптай ямар холбоотой вэ3 цаг 37 минутын өмнөЯлаа яагаад хөлөө үрдэг вэ3 цаг 42 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногийн шилдэг багаар Милоуки Багс3 цаг 47 минутын өмнө“Алтан бөмбөрцөг” кино наадмын нэр дэвшигчид3 цаг 52 минутын өмнөОХУ: Алслагдсан бүс нутгийн оршин суугчид хоёр хувийн ипотек авах боломжтой болов3 цаг 57 минутын өмнөБ.Амархүү давж заалдах хүсэлтээ гаргажээ4 цаг 1 минутын өмнөХүүхдээ сонсдог утас ажиллуулж эхэлжээ4 цаг 2 минутын өмнөДэлхий: 2019 онд тохиосон таатай 50 үйл явдал4 цаг 7 минутын өмнөОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар Вашингтонд уулзана4 цаг 12 минутын өмнөТаван одтой зочид буудлуудаас орны матрасыг нь хулгайлжээ4 цаг 17 минутын өмнөНорвеги улс амьдралын чанарын үзүүлэлтээр тэргүүллээ4 цаг 22 минутын өмнө"Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь" сургалт зохион байгуулагдлаа4 цаг 26 минутын өмнөӨмнөд туйл руу нисэж байсан Чилийн онгоцыг сүйрсэнд тооцжээ4 цаг 27 минутын өмнөВаршав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 цаг 32 минутын өмнөПеп Гвардиола: Бид бууж өгөх болоогүй4 цаг 37 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Хуулийн заалтыг буруу тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөх шаардлагагүй4 цаг 37 минутын өмнөСульшер багтаа Саул болон Холанд нарыг авчирна4 цаг 42 минутын өмнөАлга болсон эмэгтэй айлд байжээ4 цаг 42 минутын өмнөҮзэмний шүүс нь хүний алдагдаж буй калийг нөхөх онцгой ач тустай4 цаг 52 минутын өмнөНэймар хаашаа хөдлөхийг завдана вэ4 цаг 57 минутын өмнөНҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын асуудлаар хуралдана5 цаг 2 минутын өмнө“BTS” шинэ цомогтой иргэн ирнэ5 цаг 7 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.