2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх болсонтой холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГООС дараах зүйлийг тодрууллаа.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд нэмэгдүүлэхээр болсон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Манай улс ОУВС-гийн Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт 2016 онд орохдоо нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийг 2020 онд нэмэгдүүлнэ гэж гэрээ байгуулсан байдаг. Нийгмийн даатгалын сан орлого нь зарлагаа нөхөж чаддаггүй. Энэ онд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч байж, үйл ажиллагаа нь хэвийн явж байна. 2020 онд ажилтан болон ажил олгогчоос авдаг НДШ-ийг тус бүр нэг хувь нэмнэ. Ер нь Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажилладаг. Уг сангаас жилд 440 мянган иргэн тэтгэвэр авдаг болохоор НДШ-ийг ирэх онд нэмсэн ч алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй.
-"Капитал" банкны алдагдлыг Нийгмийн даатгалын санд байршуулж байсан мөнгөөр нөхөж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгнө үү?
-Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг “Капитал” банкинд байгаа. 2008 оноос байршуулаад авч чадахгүй яваад байсан мөнгө. Монголбанкинд бид нэг л шаардлага тавьдаг. Энэ бол дан ганц төсвийн мөнгө биш. Ажилтнууд болон ажил олгогчдын мөнгө. Тиймээс өр төлбөр барагдуулах хамгийн сүүлийн дараалалд оруулж болохгүй. Хадгаламж эзэмшигчдийн мөнгөтэй адилтгаж авч үзэх ёстой. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, иргэн хүн ирээдүйд нийгмийн хамгаалалд үүсэх эрсдэлийг урьдчилан сэргийлж даатгуулсан мөнгө шүү дээ. Тиймээс хадгаламж эзэмшигчдийн мөнгөтэй адилтгаж эхний ээлжид барагдуулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Одоогоор төлөлт хийгдэж эхлээгүй байна. Нийгмийн даатгалын сангийн тайланд банкнаас авах өр авлага гээд хадгалагдсан байдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа нь “Капитал” банкны өр авлагыг хааж байна гэсэн буруу ойлголт байж болохгүй. “Капитал”-аас авах мөнгө бол авлага. Энэ мөнгийг олж авна. Нийгмийн даатгалын мөнгийгбанкуудадбайршуулж, хүүгээр нь өсгөдөг бодлого байдаг ч энэ зөв бодлого биш юм. Нийгмийн даатгалын мөнгийг банкуудад байршуулж, хүүгээр нь өсгөдөг ч 2020 оноос Монголбанкны үнэт цаас авч байх хуулийн төсөл өргөн бариад байна. Ингэснээр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэл багатайгаар өсгөх боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, ирэх жилээс Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд байршуулж хүү авдаг бодлогод өөрчлөлт оруулна. Одоогийн хуулиар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээр Засгийн газрын бонд худалдан авах эрх зүйн орчинтой. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын мөнгөн үлдэгдэл 500 гаруй тэрбум төгрөг байна.
-Нийгмийн даатгалын сан яагаад алдагдалд ороод байгаа юм бэ?
-Нийгмийн даатгалын сангаас 440 мянган иргэн тэтгэвэр авдаг. Уг сан эв санааны зарчимд тулгуурладаг учир орлого нь сангийнхаа өсөлтийг дааж чадахгүй байна. Хоёрдугаарт, тэтгэвэр бодож байгаа аргачлалтай холбоотой. Нийгмийн даатгалын санд шимтгэл төлөхөд, ажил олгогч, ажилтан тус бүр 12, нийт 24 хувийн шимтгэл төлдөг. Гэтэл иргэдэд тэтгэвэр олгохдоо хамгийн доод тал нь цалингийн 42-45 хувиар бодож байна. 20-оос дээш жил ажилласан хүн цалингийнхаа 60-80 хувиар бодож тэтгэвэр авдаг. Тэгэхээр шимтгэл төлж байгаагаасаа гурав дахин өндөр тэтгэвэр авч байгаа учир Нийгмийн даатгалын сан алдагдалтай байгааг иргэд зөв ойлгох байх гэж бодож байна.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт цалингийнхтай уялдахгүй байгааг иргэд шүүмжилж байна. Мөн хувийн хэвшлийн ажилтнуудад хүнд тусах юм биш үү?
-Нийгмийн даатгалын өсөлт цалингийн өсөлттэй уялдахгүй байна гэдэг ташаа ойлголт. Төрийн албан хаагчдын цалинг 2017 оноос хойш гурван удаа нэмсэн. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 18 хувиар нэмэхээр төсөвт 150 тэрбум төгрөг тусгасан. НДШ-ийг нэмэгдүүлснээр ядуурлын түвшин нэмэгдэхгүй. Харин эсрэгээрээ буурч, 2019-2020 онд эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны 15.8 хувийн өсөлтөөс дутахгүй гэж тооцож байгаа. Харин хувийн хэвшлийн ажилтнуудын цалингийн хувьд Засгийн газрын оролцоо бага. Зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх замаар арга хэмжээ авдаг. Цаашдаа төрийн албан хаагч болон хувийн хэвшилд ажиллагсдын цалингийн зөрүүг багасгахаар ажиллаж байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа нэмэгдүүлдэг. Харин Засгийн газраас хувийн хэвшилд ажиллагсдын цалин гөсгөх шаардлага байгаа учир жил тутам нэмэхээр тооцож 2020 онд 420 мянган төгрөг болгоно.
М.ЭНХ /”Монголын үнэн” сонин 2019-11-14-ний №220/
20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
эрдэнэ ундармаа нарын өрийг НДШ төлөгчдөөр барагдуулах гэсэн далд санаархлыг мэдэхгүй гэж их басамжлан бодож байна, энэ хүн. Би жишээ нь 34 жил тасралтгүй улсад /төрийн байгууллага/ ажиллаад 6 жилийн өмнө 470 000 т-ийн тэтгэвэртэй гараад одоо чүү ай 600 000 болсон. Гэтэл ажилд тогтворгүй, орж гарсан, биеийн амрыг харж байсан нөхөд өнөөдөр би бага тэтгэвэртэй тэтгэвийн хэмжээг ижилтгэ гээд ичихгүй ярьж, үүнийг нь улс төрийн хонжоо бодож биедүүлэх гэж байгаа нь өөрөө хөдөлмөрийн үнэ цэнийг унагаж байна шүү. Сүүлийн үед ийм хандлага их болжээ
АЖИЛ ХӨДӨЛМӨРӨӨ ЭРХЛЭЭД АМАР ТАЙВАН АМЬДАРМААР БАЙНАА. ХАНГАЛТТАЙ ТАТВАР ХУРААМЖ ТӨЛСӨӨР ИРСЭН. ТӨЛЖ Ч БАЙГАА. БУЦААГААД БАРАГ Л ЮМ АВАХГҮЙГЭЭР ШҮҮ... АМАР ТАЙВАН АМЬДАРМААР БАЙНАА
Хүрэлсүхийн засгийн газар чадамжгүй болжэээ ОГЦРУУЛАЯ
ӨӨ ЭНЭ НӨХӨР ЧИНЬ ХУДЛАА ЯРИАД БАЙХ ЮМ.ХАВТГАЙРСАН ХАЛАМЖ, НӨХӨН ОЛГОЛТ, МАЛЧДЫН ТЭТГЭВЭР, НАСЫГ БУУРУУЛАХ ЗЭРГЭЭР НДС-Г ДАМПУУРУУЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. БАС БАНКИНД ТАВЬЖ ХҮҮГИЙ НЬ ИДДЭГ БИЗ ДЭЭ.ТЭГЭЭД БАНК НЬ ДАМПУУРНА.
30 жил төлөөд 15 жил авч байгаа, худлаа ярихаа боль. бид нар тоо бодож чадна
Bolildoo inflats, ymnii unee orond ni barildaa
Torguuli nemeh arga uu
Чи огцороо . Чам мэтээс болж төр чинь унах гээд байна .
Энэ бол торгуулиа нэмэх л зорилготой луйвар .
Төрийн албаан хаагчдын мөнгийг бага байна, нэмнэ гэж байнга яридаг, тэгвэл хувийн компанид ажилладаг хүмүүс нь бага цалинтай явсаар л байна.Төрийн албанд хэдэн хувь нь ажилладаг билээ, үүнийг мэдэж байгаа мөртлөө худлаа жүжиг тавидаг , тэгээд ч төрийн албанд ажиллаж буй эмч багш нарын цалин нэмэгддэггүй, харин оффист суудаг яам тамгын юу ч хийдэггүй хүнд сурталтнуудын цалин нэмэгддэг шүү дээ. Ард түмнээ хэдий болтол ингэж шулах вэ? Нийгмийн халамжийн яам гэж юу ч хийдэггүй яам, сайд нь өлбийсөн зориг, мэдлэг муутай хүн ийм л юм ярина
Тэтгэврийг тэгж нэмдэггүй юм. Хувилж нэмснийг нэмлээ гэж харна. Хөдөлмөр хийж байсан хүнтэй, ажил хийхгүй амар хялбар аргаар амьдарч байсан хүн хоёр яагаад адил шахуу тэтгэвэр авах ёстой гэж?
жижиг дунд аж ахуйнууд яаж наад цалинг чинь нэмэх вэ?
МАН даварч 7 төрлийн татвар нэмсэний хариуг 2020 оны сонуулиар үзүүлж 2021 онд түүхийн тавцангаас зайлуулах цаг ирнэ дээ та нар харж байгаарай. Ажилчин ард түмэнд татвар үүрэлсэний хариу хатуу тусна даа
20-30 жил НДШ төлсөн мөнгийг ашиглачихаад одоо юу яриад байгаа юм бэ. Наад мөнгийг чинь банканд хадгалуулсан эсвэл байр аваад түрээслэвэл насаараа идэх тэтгэвэрээ олно. Луйварчид идэж ууснаа битгий цайруулж тэнэг хүн маллах гэж байгаа юм шиг ярихаа боль. Хүнийг тэтгэвэрт гаргахдаа нас биш ажилласан жилээр бодож гаргавал хүмүүс шударга татвараа төлнө. Төрийн албан хаагч Цагдаа, цэрэг, цэцэрлэгийн багшаас бусдад нв тэтгэвэрт гарахад 3 жилийн цалин өгдөгөө болимоор байна. Ядаж төсөв гайгүй болтол 10 жил өгөхгүй байвал ачаалал арай гайгүй болно.
Капитал ыанкийг дампууруулсан Ундармаа, НДС-ийн мөнгийг дампуурч байгаа банкинд аваачсан С.Эрдэнэ нарт хаиуцлага тооцож төлүүл. Тэдний буруу булхайг ард түмэн төлөх ёстой юм уу. Мөн малчдаасаа татвар шимтгэлээ ав. Ямарч татвар төлөхгүй бас эрт тэтгэвэрт гарна арай хэтэрч байна. Хотын ТҮЦ ажиллуулж байгаа иргэн ч татвар төлдөг. Тэгэхэд гэрийнхээ гадна 2-3 машин сойсон баян малчид чинь арай хэтэрхий эрхэлж байгаа юм биш үү. Тэгээд бас мал мах нь хотын иргэдэд үнэтэй арайл даварсан байна ш дээ
Төр гэж байна уу улсын мөнгийн идэж уусан энэ хүмүүст арга хэмжээ хэзээ авах вэ?
xodolmor xolsiig 420.000 bolgood tatvaraa nemchixeer naadax chin nemelt boloxuu tegeed bas yumny une ni dagaad osno xarin bur ulam yaduurch bxad xudlaa shaadgaa zogsooldoo ard tumniig ***** gej boddogoo bolio
ундармааг шүүхэд өгч хөрөнгий нь хурааж авлагаа аваач
Юу яриад байна вэ, 30-40жил шимтгэл төлөөд сайндаа 15 жил тэтгэвэр авна тал хагас нь ерөөсөө юу ч авалгүй бурханы оронд одож байна шүүдээ Шуналтангууд минь идэж цадалдаа
Amruu n booviig ni chihej bgad, orson buuraar hoshnogduulnaa chamaig uheeriin muu yoriin nobsh min