2019 оны 11-р сарын 14
16 цаг 18 минут

ЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Ерөнхийлөгч Сэр Сума Чакрабарти тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ЕСБХБ хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилгоор 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгосон нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засаг өсөхөд ихээхэн нөлөө үзүүлснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх тодорхой төслүүд, тухайлбал Улаанбаатар-Дархан чиглэлд хоёр эгнээ хатуу хучилттай автозам шинээр тавих, эрчим хүч, дулаан, ногоон орон сууц, гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах зэрэг төслийг санхүүжүүлэхээр 300 сая ам.долларын Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулсанд талархал илэрхийлэв.  

Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Төв Азийн улс орнууд, тэр дундаа Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөгийг  Ерөнхийлөгч Сэр Сума Чакрабарти тэмдэглэв. Цаашид ногоон эдийн засгийн хүрээнд Улаанбаатар хот, бусад суурин газрын нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах, сэргээгдэх эрчим хүч, авто болон төмөр зам, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр идэвхтэй хамтрах боломжтой. Харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүжилтээ хэвээр үргэлжлүүлнэ гэдгээ хэлэв.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, хүнсний хэрэгцээгээ дотоодоос хангах зорилт тавьсан. Үүнээс гадна уул уурхай, боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, дэд бүтэц, агаарын тээвэр зэрэг салбараа хөгжүүлэхийн тулд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай нягт хамтран ажиллахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ-д оролцох боломжгүй болжээ2 цаг 52 минутын өмнөФлоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна5 цаг 20 минутын өмнөДинг Жунхуй: Би эргэн ирлээ5 цаг 25 минутын өмнөУлиран одож буй оны хамгийн муу кинонууд5 цаг 30 минутын өмнөБарыг алж тээж байсан ургийг нь авчээ5 цаг 35 минутын өмнөХаниад томуу маш хүндрэлтэй байхыг сануулж байна5 цаг 40 минутын өмнөОХУ-ын тамирчдад ОУОХ-ны далбаа ч олдохгүй байж магадгүй5 цаг 45 минутын өмнөТэр аргагүй л азарга аж5 цаг 50 минутын өмнөҮнэт эрдэнэсээр чимсэн зул сарын модыг 15 сая ам.доллараар үнэлжээ5 цаг 55 минутын өмнөБНХАУ-ын ЗГ гадны компьютер, техник хэрэгсэл ашиглахгүй6 цагийн өмнөОрос охидын үнэмлэхүй ялалтаар өндөрлөсөн Гран При6 цаг 5 минутын өмнөДэлхийн хотуудад орон гэргүй хүмүүст зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явагдлаа6 цаг 10 минутын өмнөНулимстай бодол6 цаг 15 минутын өмнөМалчид, иргэд, тээвэрчдийн анхааралд6 цаг 20 минутын өмнөЖендерийн тусгаарлалт дуусгавар болжээ6 цаг 25 минутын өмнөСорви, нөсөө толбоноос хэрхэн хурдан салах вэ6 цаг 30 минутын өмнөВ.Зеленский: Украиныг томоохон тоглогчдын шатрын хөлөг болгохыг хүсэхгүй байна6 цаг 35 минутын өмнөШагналын шалбааг6 цаг 36 минутын өмнөСолонгосын хойгийн дээгүүр ажиглалтын нислэг үйлджээ6 цаг 40 минутын өмнөЖолоочийн бүхээггүй робот ачааны автомашин авто зам дээр туршилтад орж байна6 цаг 45 минутын өмнөДээд лигийн аваргын цомыг “ХАСУ МЕГАСТАРС” баг хүртлээ6 цаг 45 минутын өмнөВИДЕО: Европ тивийн аварга баг дэлхийд тэргүүллээ6 цаг 50 минутын өмнөАбдулрашид Садулаев: Снайдер Дагестанд ирнэ гэж амласан6 цаг 55 минутын өмнөОны хамгийн алдартай жүжигчдийг тодруулжээ7 цагийн өмнөӨндөг идсэнээр таны биед гарах өөрчлөлтүүд7 цаг 5 минутын өмнөОны баатраар Этиопын охидын эрхийг хамгаалагч Фревейни Мэбрахтуг нэрлэлээ7 цаг 10 минутын өмнөТэрбумтан Усманов WADA-д Оросын бүх тамирчдыг шийтгэхгүй байхыг хүсч захидал бичжээ7 цаг 15 минутын өмнө1990-ээд оны одод өнөө цагт7 цаг 20 минутын өмнөВИДЕО: Эрэгтэйчүүдийн Воллейболын клубын ДАШТ Лубэ Свитанова баг түрүүллээ SportsMan 51 м7 цаг 25 минутын өмнөИраны сонгууль: 290 суудлын төлөө 16 000 хүн өрсөлдөнө7 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.