2019 оны 11-р сарын 15
10 цаг 15 минут

В.БАЯРМАА: Насанд хүрэгчдийн 6 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 90 жилийн ой тохиож байна.  Үүнтэй холбоотойгоор тус төвийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаатай  Монгол улсад сэтгэцийн эрүүл мэндийн байдал ямар түвшинд байгаа талаар ярилцлаа.

-Сэтгэцийн эрүүл мэндийн ерөнхий төлвийн байдлаар мэдээлэл авъя гэсэн юм. Дэлхий нийтэд хийгээд Монголд байдал ямаршуухан байна вэ?

-Дэлхий нийтэд хийсэн олон судалгаа байдаг. Тэдгээр судалгааны  дүнгээс харахад,   4 хүн тутмын нэгд нь сэтгэцийн асуудал  байна аа гэсэн тоон мэдээ бий.  Энэ талын асуудалтай хүмүүс 2010 онд дэлхийн нийт хүн амын 15 хувийг эзэлж байсан . Тэгвэл 2020 онд 20  хувь болж нэмэгдэнэ гэсэн таамаглал байна.  

Харин Монгол улсын хувьд  2013 онд сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа хийсэн. Энэ судалгаанд 11 аймаг, Улаанбаатар хотын 5 дүүргийн нийтдээ 12500 хүнийг хамруулсан. Судалгааны дүнгээс харахад,   хамгийн их тархалттай байгаа эмгэг гэвэл  сэтгэл түгшилт 18.1,  нойргүйдэл 17.1, архаг ядаргаа 11,2,  сэтгэл гутрал 6 хувь байна.

-Энэ нь өссөн, буурсан ямар үзүүлэлт вэ. Урьд нь хийгдэж байсан судалгаатай харьцуулсан  үзүүлэлт байдаг уу?

-Байлгүй яахав. Манай эрдэмтэн профессорууд   1984-1992 онд хийсэн тархалтын судалгаа байдаг. Үүнтэй харьцуулж үзсэн.

-Харьцуулж харахад ямаршуухан дүр төрхтэй байх юм?

-Өмнөх судалгаатай харьцуулахад,  стресттэй холбоотой эмгэг 10 дахин, архинд донтолтын эмгэг 40 дахин нэмэгдсэн байдаг.

-Сэтгэл түгшмээр өсөлт байна. Юунаас шалтгаалаад байна вэ?

-Сэтгэцийн тулгамдсан асуудал нийгмээ дагаад өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл,   нийгэм өөрчлөгдөөд ирэхээр хүний сэтгэл зүй дагаад өөрчлөгддөг. Нийгэм тогтворгүй болохын хамт хүний аж амьдрал, гэр бүл бас тогтворгүй байдалд ордог. Үүнийг дагаад тулгамдсан асуудал нэмэгддэг. Тэгэхээр энэ өсөлт гол нь нийгэм, сэтгэл зүйн шалтгаантай гэсэн үг. Хуулийн тодорхойлолтод нийгэм сэтгэл зүйн шалтгаан гэж тодорхойлсон нь ийм учиртай.

 -Сэтгэцийн тулгамдсан асуудал гэж яг юуг хэлдэг вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндийн хуулинд  “Нийгэм,  сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэл хөдлөл,  зан үйл, танин мэдэхүйн чадвар түр зуур алдагдахыг  сэтгэцийн тулгамдсан асуудал гэнэ” гэсэн тодорхойлолт байдаг.  Тэгэхээр хуулийн энэ  тодорхойлолтын  хүрээнд  зонхилон тохиолдох эмгэгүүдийн  судалгааг манай хийсэн байгаа.

-Тэгэхээр сэтгэцийн тулгамдсан асуудлыг өвчин гэж ойлгож болох уу?

-Ер нь завсарынх гэж ойлгож болно. Хэрэв тулгамдсан асуудлаа зөв, эерэг аргаар шийдэж чадах юм бол эрүүл болно. Харин энэ асуудлаа шийдэж  чадахгүй гурван жилээс дээш хугацаа болвол тэр нь эмгэг болдог. Тэр эмгэгийг  мэргэжлийн хүрээнд стресстэй холбоотой  эмгэгүүд гэж нэрлээд байгаа юм.

-Монголд хэдэн хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай  байна вэ?

-Хүүхдүүдийн хувьд 6-7 хүүхдийн нэг нь, харин насанд хүрэгчдийн 5-6 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байдаг.

-Манай улсын хувьд  сэтгэцийн эрүүл мэндийн байдал тийм ч сайн биш байгаа юм байна. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?

-Манай төвд ирж буй өвчлөлийн  бүтэц болон, шүүх эмнэлгээр орж байгаа  экспертизийн үнэлгээнээс анзаарахад,   өссөн үзүүлэлт  харагдаад байгаа юм. Тэгэхээр тулгамдсан асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэхэв гэхээр гол  нь эрт илрүүлэх, тэр хүмүүстээ зөв ойлголт  зөвлөгөө өгөх явдал чухал байдаг. Стресттэй холбоотой эмгэг гээд байгаа шүү дээ. Тиймээс стресс тайлах ур чадвар гэдэг юмыг  бүр багаас нь, гэрийн хүмүүжлээр олгох нь маш чухал.

Гэрийн хүмүүжил монголчуудад байгаагүй биш байсан. Тэр уламжлалыг орхиж болохгүй. Хүүхдээ сэтгэлээсээ хайрлаж халамжилдаг,  төдөн насанд нь хаан шиг байлга, тэгээд  зарц шиг  байлга гэхчлэн сургадаг. Энэ бүхэн хүүхдийн сэтгэл зүйг гэмтээхгүй байлгах ардын сурган хүмүүжүүлэх ухаан юм.  Хүүхдийн сэтгэлийг тайван байлгах нөхцлийг хэдийчинээ бага насанд нь тавина, өсвөр насандаа төдийчинээ  өөртөө итгэлтэй, аливаа асуудлыг  даван гарах чадвартай, зөв төлөвшилтэй болох үндэс суурь тавигддаг.

Нийгэм тогтворгүй байхын хэрээр гэр бүлийн  байдал ч тогтворгүй болоод байгаа учраас хүүхдийг эрүүл мэндийн хичээлээр дамжуулан сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг олгох нь зөв юм гэж үзээд 4-12 ангийн  сурагчдад эрүүл мэндийн хичээлийг бие даасан байдлаар  оруулсан. Энэ хичээлийн 6 үндсэн том агуулгын хоёр нь сэтгэцийн эрүүл мэндийн сэдэв байгаа.

-Эрүүл мэндийн хичээл заагдаад эхэлчихсэн үү.

-Энэ хичээлийн жилээс эхэлчихсэн. Сурах бичиг нь хэвлэгдээд гарчихсан байгаа. Одоо харин энэ хичээлийг заадаг багш нарыг сургаж дадлагжуулах, сурах бичгийн агуулгаа илүү сайжруулахад анхаарч ажиллаж байна.

-Хүүхдийн сэтгэл зүйг гэмтээх  гэсэн үг содон сонсогдож байна. Хүүхдийн сэтгэл зүйг гэмтээж байгаа анхдагч орчин хаана  байна вэ?

-Ерөөсөө л гэр бүлийн орчинд илүү гэмтдэг. Гэр бүлийн хэрүүл маргаан, салалт, архидалт гээд хүүхдийн сэтгэхүйг гэмтээдэг олон хүчин зүйл байна. Хүүхэд хэдийчинээ бага байхдаа сэтгэл зүйн гэмтэл авна, төдийчинээ хүчтэй бөгөөд  гүн авдаг. Энэ гэмтэл нь явсаар байгаад ихэвчлэн өсвөр насандаа илэрдэг.

-Яаж илэрдэг вэ?

-Сэтгэл санаагаар унадаг, гутардаг, муу бодлууд орж ирдэг. Тэр муу бодлоо хэрэгжүүлэх гэж оролддог, төлөвлөдөг, гүйцэтгэдэг.  Архи тамхи хэрэглэдэг.  Мансууруулах бодис, цахим тоглоомонд  донтох зэрэг хэлбэрээр илэрдэг.

-Ер нь хүүхэд сэтгэлийн хөдлөлөө ил гаргахгүй байх нь сэтгэцийн эмгэг мөн үү?

-Үгүй, үгүй. Тухайн хүн темпраментын  хувьд дотогшоо  хэв шинжтэй  хүн байж бас болно. Гэхдээ сэтгэлийн хөдлөлөө илэрхийлж сурах нь сэтгэцийн эмгэгээс урьдчилан  сэргийлэх гол арга байдаг.

 

П.Булган

 

 

29
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

117.136.0.143Vhuka   • 11 сарын 16. 11 цаг 24 минут

UURUU SETGRCIIN UVCHTEI CHAVGANTS BNA

66.181.161.107Зочин   • 11 сарын 16. 10 цаг 17 минут

Хуучин уламжлалт төлөвшилтэй айл бүрт хүчирхийллэл байна

66.181.161.107Зочин   • 11 сарын 16. 10 цаг 15 минут

Худлаа тоо байна гэж үнэн

66.181.161.107zochin   • 11 сарын 16. 10 цаг 14 минут

Тэгээд хөгжил ярьж болно

66.181.161.107zochin   • 11 сарын 16. 10 цаг 13 минут

монголын нийгмийн гол тулгамдсан асуудал, энэ сэтгэл зүйн боловсролыг хүн бүрт ойлгуулах шаардлагатай

24.9.102.210zochin   • 11 сарын 16. 8 цаг 16 минут

gantshan mongold bish ee,delkhii dayar iim bolson,niigemtei kholbootoi gej yag unen,notstoi obchin shuu,USA d amidardag,iim bolsnoo medehgui yabsaar emchid khandaad em uugaad,edgerehgui l bna.!!! uneheer khetsvv ubchin ,zurkh delsene,uilna,ukhmeer sanagdana,bainga gantsaardana,noirgui bolno,bukh bie ubdunu

24.9.102.210zochin   • 11 сарын 16. 8 цаг 24 минут

bas amisgal boogdono,bainga setgeleer unana,untahaaraa bainga khar darj zuudlene,er ni edgerdeggui um bna,iim shinj temdeg ilerbel setgel zuich deer ochih kheregtei ,uurlasan bolgon iim ubchtei khun bish shuu,englisheer anxiety gedeg

24.9.102.210zochin   • 11 сарын 16. 8 цаг 30 минут

bas anxiety panic attack bolj ukhaan aldaj unana,stress,depressnees ali boloh ooriigoo khol bailgaj taiban baikhgui bol etsestee iim boldog um bna,khun uuruu meddegguw um bna lee,bainga setgel zobokh ,yarch sandrakh,khob jibchin khumuus khuniig bas iim baidald khurgene, tuuness uurtai bukhen bish,

202.126.89.195Зочин   • 11 сарын 16. 7 цаг 16 минут

Гараад л хар үнэн. Хотоор дүүрэн ууртай бачимдуу яаруу адгуу жолооч гээд л эхэлнэ.

103.57.95.118Зочин   • 11 сарын 15. 23 цаг 32 минут

Эмэгтэй хүн их тамхи татдаг болж байна. Ийм эмэгтэйчүүд архичны хүүхэд төрүүлбэл жинхэнэ нийгмийн дайсан бэлтгэнэ гэсэн ү гдээ

66.181.184.14Зочин   • 11 сарын 15. 14 цаг 20 минут

Юун зургаан хүний нэг гэж худлаа тоо судалгаа байх хоёр хүний нэг нь гэвэл үнэнд ойр байх монгол даяараа өөрчлөлттэй болчхоод байхад эрүүл оюун ухаантай эрүүл бие махбодтой хүн байхгүй болчхоод байна

103.20.152.50ЗОЧИН   • 11 сарын 15. 14 цаг 06 минут

ИХ ХӨӨРЧ БАЯРЛАХ НӨГӨӨ ТАЛД ИХ ОГЦОМ УУРТАЙ БАЙДАЛ НЬ СЭТГЭЦИЙН ЭМГЭГ ГЭМТЭЛ ГЭЖ БОДДОГ. БУХИМДАЛ Ч БАС АСУУДАЛ ... ИХ АЮУЛТАЙ БАЙДАЛ ШҮҮ. ЭРҮҮЛ ХҮН НОХОЙНООС АЙДАГ, НОХОЙ СОГТУУГААС АЙДАГ, СОГТУУ ГАЛЗУУГААС АЙДАГ ГЭЖ СОНССОН. ЭРҮҮЛ БИШ НИЙГЭМД ЭМГЭГТЭЙ ХҮН ОЛОН БАЙГАА...ЭРҮҮЛ НИЙГЭМД ШИЛЖИЕ...

202.72.245.122ё   • 11 сарын 15. 13 цаг 38 минут

монгол ёс уламжлалдаа эргэж ор, хүсэл аз жаргалаа салгаж ойлго , Худлаа хэлбэр үзүүлж байгаагаа жинхэнэ хувь тавилантай бүү хутга

150.129.140.108Зочин   • 11 сарын 15. 13 цаг 17 минут

Их бухимдалтай байгаа хөгшин залуу эр эмгүй л хэрэлдэж байх юм . Энэ сэтгэцийн өөрчлөлт мөн үү эмчээ !!!

192.82.65.89222   • 11 сарын 15. 12 цаг 33 минут

БҮХЭЛ БҮТЭН НИЙГЭМ ӨӨРЧЛӨГДӨӨД БХАД ТҮҮНТЭЙ ХАРЬЦУУЛЖ ДҮГНЭЛТ ХИЙНЭ ГЭДЭГ ЭНЭ ХҮН АЖЛАА ХЭРХЭН ХИЙЖ БГААГ ИЛТГЭНЭ...ЯДААД 2000 ОН 2019 ОНЫГ ХАРЬЦУУЛАХ БОЛОМЖГҮЙ ЮМУУ..ТЭГЭЭД ХООСОН МЭДЭМХИЙРЧ НИЙГЭМД АЙДАС ХҮЙДЭС ТҮГЭЭНЭ..

150.129.141.194O   • 11 сарын 15. 12 цаг 14 минут

Za bitgii ard tumniig doromjil

103.229.120.166Зочин   • 11 сарын 15. 11 цаг 37 минут

Улс төрийн гаж донтонгууд улсаа самарч иргэдийн сэтгэл зүй амьдрах нөхцөлөөр тоглосны улмаас хүмүүс ийм болж байна даа.

202.55.191.194zochin   • 11 сарын 15. 11 цаг 07 минут

гэрлэлтийг бүртгэхээс өмнө залуу гэр бүлийг 10 хоногийн сургалтанд хамруулж хариуцлага, итгэлтэй байх, хардалт, архидалт, эрүүл мэнд гээд олон асуудлыг ойлгуулах нь чухал

202.72.245.122ё   • 11 сарын 15. 11 цаг 00 минут

Ёс суртхуунгүй бол сэтгэлзүйн гажиг хандлага үр хүүхэд бүгдэд хэлбэржин оршдог

64.119.25.140Зочин   • 11 сарын 15. 10 цаг 44 минут

Төрийн албанд сэтгэц нь хэвийн бус авга хүүхнүүд их л болоод байна

103.212.118.63Зочин   • 11 сарын 15. 10 цаг 35 минут

1 800 000 НЬ ӨВЧТЭЙ БОЛЖ ТААРАХНЭЭ ХА ХА ХИ ХИ

202.72.245.122ё   • 11 сарын 15. 10 цаг 23 минут

зөв бахархалгүй , том хүчтэй гэж үзсэн зүйлийг даган дууриагч хүмүүс жүжиглэл нь бүтэлгүйснээ ойлгомогц далд сэтгэл гутралд аамжаар өвчилдөг.

202.131.243.186Unen   • 11 сарын 15. 10 цаг 09 минут

Ene setgegdel bichsen humuus bugd setgel mederliin emchid handahgui bol daimjirch magadgui bolson baina yrarai

202.72.245.122ё   • 11 сарын 15. 9 цаг 38 минут

тэтгэвэрт гарсан эрэгтэй хүмүүс юу хийхээ мэддэгүй насаараа Ямар нэг зүйлд чадваржаагүй байгуллагаа хуурах маягаар амьдарч ирсэн.Залуу цагтаа өмсөж үзээгүй гоё гэж үзсэн хуурамч комисиин хувцас өмсөж гудамжаар алхаж сэтгэлээ хуурахыг хүсдэг, өөртөөгөө адилхан бүтэхгүй хүмүүстээ нийлдэг

202.126.88.159Zochin   • 11 сарын 15. 10 цаг 05 минут

Unen Yanz yanziin hunii sanaand oromgui uildluud gargadag, esreg huistnee iluu ih sonirhdog Huvtsas ih solij umsdeg Huvtsasaa ugaadaggui murtluu Ene stgetsiin emgeg mun uu

66.181.164.222Зочин   • 11 сарын 15. 9 цаг 08 минут

ЁСТОЙ ҮНЭН БХ ШҮҮ. ЁОЁО ТАЙ ЮМНУУД МӨН Ч ИХ БНА ДАА.

103.26.194.179з   • 11 сарын 15. 8 цаг 51 минут

бүгдийг нь шар хаданд хорь

202.9.43.217Зочин   • 11 сарын 15. 8 цаг 42 минут

Сэтгэцийн өвчтэй монголчууд жил ирэх бүр улам ихэсч байна. Ашгүй бүгд галзуураасай

103.212.118.221Зочин   • 11 сарын 15. 8 цаг 33 минут

76d l hamgiin ih baigaa Obol bolhoor huiten baidag geed medrelteed suuj bgaa hun eruul hun monuu

Шинэ мэдээ

Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан22 минут 47 секундын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна27 минут 47 секундын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ32 минут 47 секундын өмнөЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв37 минут 47 секундын өмнөРохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна42 минут 47 секундын өмнө“BTS” агентлагтайгаа заргалдана47 минут 47 секундын өмнөХөгжим сонсоод хийхэд бүтээмж нэмэгддэг ажлын байрууд52 минут 47 секундын өмнөБяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ57 минут 47 секундын өмнөАНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна1 цаг 3 минутын өмнөДэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ1 цаг 8 минутын өмнөОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?1 цаг 13 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ1 цаг 18 минутын өмнөГэрээ тохижуулахад гаргадаг БИДНИЙ АЛДАА1 цаг 23 минутын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй1 цаг 28 минутын өмнөХөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ1 цаг 33 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ1 цаг 38 минутын өмнөХамгийн сонирхолтой нэр1 цаг 43 минутын өмнөШатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ1 цаг 48 минутын өмнөАНУ-ын хориг ЕХ-ны бүрэн эрхт байдалд аюул учруулж байна гэв1 цаг 53 минутын өмнө2019 онд хамгийн их хайсан үг “they”1 цаг 58 минутын өмнөEXO хамтлаг “Аялал жуулчлалын шагнал” авлаа2 цаг 3 минутын өмнөМонгол улсын гавьяат тамирчин П.Орхон, Н.Лхамгармаа нар хүүтэй болжээ2 цаг 9 минутын өмнөТом компаниуд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээ илэрхийллээ2 цаг 13 минутын өмнөОросын боксчид 2020 оны Олимпод үндэсний далбаагүйгээр оролцохоос татгалзав2 цаг 18 минутын өмнөХамтран амьдрагчаа хүчирхийлсэн гэх Б.Төгсбилгүүнийг энэ сарын 19-нд шүүнэ2 цаг 23 минутын өмнөТөрийн албаны ерөнхий шалгалтын зохион байгуулалт, үр дүнг хэлэлцэж байна2 цаг 28 минутын өмнөBigHit: “BTS” хамтлаг бидэнтэй заргалдаагүй2 цаг 33 минутын өмнөСтокхолмд Нобелийн шагнал гардуулах ёслол болжээ2 цаг 38 минутын өмнөБуудалцааны улмаас зургаан хүн амиа алджээ2 цаг 43 минутын өмнө"Наполи" Анчелоттиг халлаа2 цаг 48 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.