Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлт төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна

Монгол Улс 2000 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байсан. Тэгвэл 19 жилийн дараа Үндсэн хуульдаа томоохон өөрчлөлт хийлээ. Энэ өдөр яах аргагүй түүхэнд тэмдэглэгдэж үлдэнэ.  Үндсэн хуульд олон том өөрчлөлт хийж, Монгол Улс сонгодог парламенттай болох алхам руу нэгээр тогтохгүй алхмаар ойртлоо.  УИХ-ын дарга Н.Занданшатарын үед ийнхүү Үндсэн хуульд өөрчлөлт орлоо. Тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа чуулганы индэр дээрээс Монголын ард түмэнд хандаж үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. 

Бүрэн эрхт тусгаар Монгол Улсын нийт иргэд ээ, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдлаа.

20 гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин идэвхтэй өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах олон жилийн, олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг боллоо. Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал энэхүү үйл хэргийг 3 жилийн турш өрнүүллээ. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш Улсын Их Хурал 4 сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагагүй ажилласан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцжээ. Улсын Их Хурлын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306.0 мянган санал ирсэн байна.

Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан. Эдгээр санал нэг бүрийг нухацтай авч үзэж, хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийгмийн зөвшилцлийг хангаж, өргөн хүрээг хамруулан хэлэлцэж, баталж байгаа юм.
Энэ үйл хэрэг амар хялбар байгаагүй ээ. Гэхдээ бэрхшээл саад тохиолдсон гэхээсээ илүүтэй асар их хариуцлага, эх орон, ард түмэн, ирээдүй маргаашаа бодсон чин сэтгэл, хичээнгүй тууштай зүтгэл, нөр их хөдөлмөрийг шаардсан гэж хэлж болно. Ойлголцол, зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, түмний төлөөх үйл хэрэгт хүчээр түрэхийг бус, хүлцэн тэвчих, нэгдэн хамтрах зарчмыг баримталж ажилласан.

Төсөл, санал ирүүлж, зөвшилцөн хэлэлцэж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад гүн талархлаа илэрхийлье. Энэхүү үйл хэрэг зөв оновчтой, бүтэмжтэй сайн байгаасай хэмээн мэргэн ухаан, үнэт сургаалаа харамгүй хайрласан Монголынхоо нийт ард түмэнд, эрдэм мэдлэг, оюун билгээ шавхан дайчилсан эрдэмтэн судлаачдадаа, түүний дотор ачааны хүндийг үүрсэн Ажлын дэд хэсгийн гишүүдэд, нүсэр ажлын найдвартай ар тал болж ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд, онцгойлон Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын албаныханд чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Эрхэм нөхөд өө,
Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нам, улс төр, бүлгийн ашиг сонирхлоос ангид, зөвхөн Монгол Улс, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж байх тулгуур зарчмыг баримталсан. Түүнчлэн одоо л өөрчлөхгүй бол оройтно, өнөөдрийг алдвал маргаашийн өмнө хариуцлага хүлээнэ, бид хийхгүйгээр хэн хийнэ гэж хүлээж суух вэ гэсэн итгэл үнэмшлээ мөрдлөг болгосон.
“Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол боломж, маргааш харин бэлэг” гэж Махатма Ганди хэлсэн байдаг. Тиймээс өнгөрсөн сургамжаа цэгнэн дүгнэж, өнөөгийн түүхэн боломжийг алдалгүй ашиглаж, маргаашийнхандаа бэлэг барих ёстой гэж бид үзсэн юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү томоохон нэмэлт, өөрчлөлт төр тогтвортой, түмэн амгалан, засаглал нь тэнцвэртэй, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь зөв болж, ТӨР ЦЭГЦРЭХ ИХ ӨӨРЧЛӨЛТ-ийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө бид хичээн зүтгэсэн билээ. Тиймээс ӨӨРЧЛӨЛТ маань эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг руу биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна.

“Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино” гэж Эзэн богд Чингис хаан хэлсэн билээ. Тиймээс ойрын зовлонгоо арилгаж, холын зорилгодоо хүрэх нь энэ цагийн бидэнд ногдсон хүндэт үүрэг юм. Эх хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт хууль эрх зүйн хувьсгалын эхлэл болох болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль зэрэг 30 шахам хуульд өөрчлөлт орно. Эрх зүйн хувьсгалаар нийгэмд шударга ёс, төрд эмх цэгц, сахилга хариуцлага баттай ноёрхох суурийг тавих болно. Үр дүнд нь парламентат ёс бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс ердийн хэм хэмжээ болон төлөвшсөн, хариуцлага сахилга бүх шатанд хэвшсэн, баялгийн өгөөж тэгш, шударга хүртээгдэж, хүний хийгээд нийгмийн хөгжилдөө зориулагдсан хөгжингүй улс орон болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнөөдрөөс өөр байхыг, өөрчлөгдөн хувьсахыг, буруудсанаа залруулахыг Монгол Улсын эрх ашиг шаардаж байна. Энэ шаардлагыг хэрэгжүүлэхийн төлөөх өөрчлөлт Үндсэн хуулиасаа эхэлж байна гэдгийг бид ойлгох ёстой. Тиймээс Үндсэн хуулиа сахин дагаж, шинэ нэмэлт, өөрчлөлтийг сайн цагийн уриа дуудлага хэмээн хүлээн авч, зөв тууштай хэрэгжүүлэхийн төлөө бүх нийтээрээ хамтран зүтгэцгээхийг уриалъя. Монголоо Монголоор нь үлдээж, монгол түмнээ мохоохгүйн төлөөх эрхэм зорилго энэ өөрчлөлтөөр дамжин хэрэгжих учиртай. Эцэг өвгөдийн бидэнд өвлүүлсэн, эрдэнэсийн эх орондоо амар түвшин, айх аюулгүй, бухимдах зовлонгүй, аз жаргалтай амьдран суухыг л ард түмэн маань хүсэж байгаа. Энэ хүсэмжлэлийг төр нь биелүүлэх ёстой. Монголын төр оршин байхын утга учир ч энэ билээ.

Монгол түмэндээ төрөө түшиж, түмнээрээ жаргаж, Их Монголын суу алдрыг эгнэгт бадраахын өлзийт ерөөлийг өргөн барья. Мөнх тэнгэрийн дор Монгол орон мөнх оршиж, мандан бадрах болтугай.

 
20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.117.34Зочин   • 11 сарын 15. 9 цаг 05 минут

Болж байнаа. Ямарч байсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө баталж чадлаа. Улаанбаатарынхаа мананг багасгаж чадлаа. Одоо улс төрийн манаг арилгачихвал ...

202.72.245.122иргэн   • 11 сарын 15. 8 цаг 50 минут

муу гахай

103.212.118.221Зочин   • 11 сарын 15. 8 цаг 29 минут

ED NAR UYL HIICHHEB DEE

64.46.6.187Hulree   • 11 сарын 15. 6 цаг 02 минут

Bayar hurgi

182.251.248.12Зочин   • 11 сарын 15. 4 цаг 30 минут

za bolj bolj. Yor ni bol kommunizem ingeed bureh mohoj baigaad unekheer bayartai bna. Saintai muutai ch bid ardchillaa tsaash ni ulam hogjuulj avch yavsaar bh heregtei. odoo mongold jinkhen ardchilsan, bas asar undeserkheg, bolobsroltoi, hodolmorch 25-40 nasnii zaluusiin iren uye irj bna.

124.5.48.16Zochin   • 11 сарын 14. 23 цаг 58 минут

yoo buur tv.eer hudalaa negniihee bugsiig uhaj buun hervvl hiisen novshnuud mongoliin hugjil haana yavaad bgan be arduudaa 76 novshnuudaas zalhaj bn araichdee hun uhaarah hemjee hyazgaar gj bn shvv !!!

182.160.32.184Зочин   • 11 сарын 14. 23 цаг 39 минут

МУУ ХУЖААГИЙН БУУНЫ НОХОД ИХ БАЯРЛАХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ. ТА НАР НЭГ Л ӨДӨР ШАНГАА ХҮРТЭНЭЭ

103.26.195.121tt   • 11 сарын 14. 23 цаг 33 минут

ene jujig hezee duusnaa.mongol tumen ta narig hairlahgui shuu

119.197.12.89Зочин   • 11 сарын 14. 22 цаг 42 минут

нэртэйгээр нь ханийн тэнгэр түшүүлж үрийн заяа дуудна гээч.

66.181.187.209Тѳрболд   • 11 сарын 14. 21 цаг 52 минут

холоо очиж хуц. Гэмт хэрэгнүүд ард түмэний хувь заяагаар тоглох эрх байхгүй байх шүү.

64.119.23.29Зочин   • 11 сарын 14. 21 цаг 47 минут

sain shalgaarai, tanuus tegj bgaad tamga darsan huvilbar deeree ug useg nemeed hassan bdag shuu

202.179.24.11Зочин   • 11 сарын 14. 20 цаг 54 минут

ZA ODOO NAAD HUJAA 76 GAAGAA SAIHAN TSEVERLECHIH

202.179.24.11Зочин   • 11 сарын 14. 20 цаг 57 минут

TEGEED TSEVERLEJ CHADAHGUI BOL HUVISGAL GARNASHUU

192.82.70.145Зочин   • 11 сарын 14. 20 цаг 46 минут

Болж байна Сайн байна

202.126.88.58Зочин   • 11 сарын 14. 20 цаг 42 минут

Гоё үг хэлэх сайхан ярих яах вэ хө биетээр хийж амьдралд хэрэгжүүл!? МАнАн тэжээвэр жагсаалтаар орох гахайнуудаа баталвал дайн болно шүү.

211.107.238.20Зочин   • 11 сарын 14. 20 цаг 13 минут

Hurelsuh saiddaa ajild n undur amijalt husii

211.107.238.20Зочин   • 11 сарын 14. 20 цаг 11 минут

Sain saihan iregee

64.119.25.169Иргэн   • 11 сарын 14. 20 цаг 09 минут

Өнгөний өөрчлөлт хийсэн. Ард иргэд хууль санаачлах эрхгүй, нөгөө л дарангуйлал доороо өвдөг сөхөрсөөр суух нь тодорхой. Үүргээ тодруулсан зүйлгүй , эрхээ ийш тийш нь жаахан хөдөлгөчихээд их юм хийчлээ гэнэ. Харамсмаар

43.228.130.188зочин   • 11 сарын 14. 19 цаг 56 минут

үгүй яах вэ намуудын хуучин дарга нарыг байранд нь тавьсан нь зөв байх оо ҮХ-д өөрчлөлт хийх цаг болсон .... энэ залуу гайгүй л үг хэлж байна МАНАН багасах болтугай

202.21.107.99Zochin   • 11 сарын 14. 19 цаг 20 минут

Suudal goridogsdod tom tsokhilt bllo. MAN dajgui shu . Aldaa baga gargaarai. Odoo offshorchdig tsegtslevel... ooo onts bno do..Setgel, zutgel bval bolokh asuudal...

Шинэ мэдээ

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ-д оролцох боломжгүй болжээ3 цаг 51 минутын өмнөФлоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна6 цаг 19 минутын өмнөДинг Жунхуй: Би эргэн ирлээ6 цаг 24 минутын өмнөУлиран одож буй оны хамгийн муу кинонууд6 цаг 29 минутын өмнөБарыг алж тээж байсан ургийг нь авчээ6 цаг 34 минутын өмнөХаниад томуу маш хүндрэлтэй байхыг сануулж байна6 цаг 39 минутын өмнөОХУ-ын тамирчдад ОУОХ-ны далбаа ч олдохгүй байж магадгүй6 цаг 44 минутын өмнөТэр аргагүй л азарга аж6 цаг 49 минутын өмнөҮнэт эрдэнэсээр чимсэн зул сарын модыг 15 сая ам.доллараар үнэлжээ6 цаг 54 минутын өмнөБНХАУ-ын ЗГ гадны компьютер, техник хэрэгсэл ашиглахгүй6 цаг 59 минутын өмнөОрос охидын үнэмлэхүй ялалтаар өндөрлөсөн Гран При7 цаг 4 минутын өмнөДэлхийн хотуудад орон гэргүй хүмүүст зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явагдлаа7 цаг 9 минутын өмнөНулимстай бодол7 цаг 14 минутын өмнөМалчид, иргэд, тээвэрчдийн анхааралд7 цаг 19 минутын өмнөЖендерийн тусгаарлалт дуусгавар болжээ7 цаг 24 минутын өмнөСорви, нөсөө толбоноос хэрхэн хурдан салах вэ7 цаг 29 минутын өмнөВ.Зеленский: Украиныг томоохон тоглогчдын шатрын хөлөг болгохыг хүсэхгүй байна7 цаг 34 минутын өмнөШагналын шалбааг7 цаг 34 минутын өмнөСолонгосын хойгийн дээгүүр ажиглалтын нислэг үйлджээ7 цаг 39 минутын өмнөЖолоочийн бүхээггүй робот ачааны автомашин авто зам дээр туршилтад орж байна7 цаг 44 минутын өмнөДээд лигийн аваргын цомыг “ХАСУ МЕГАСТАРС” баг хүртлээ7 цаг 44 минутын өмнөВИДЕО: Европ тивийн аварга баг дэлхийд тэргүүллээ7 цаг 49 минутын өмнөАбдулрашид Садулаев: Снайдер Дагестанд ирнэ гэж амласан7 цаг 54 минутын өмнөОны хамгийн алдартай жүжигчдийг тодруулжээ7 цаг 59 минутын өмнөӨндөг идсэнээр таны биед гарах өөрчлөлтүүд8 цаг 4 минутын өмнөОны баатраар Этиопын охидын эрхийг хамгаалагч Фревейни Мэбрахтуг нэрлэлээ8 цаг 9 минутын өмнөТэрбумтан Усманов WADA-д Оросын бүх тамирчдыг шийтгэхгүй байхыг хүсч захидал бичжээ8 цаг 14 минутын өмнө1990-ээд оны одод өнөө цагт8 цаг 19 минутын өмнөВИДЕО: Эрэгтэйчүүдийн Воллейболын клубын ДАШТ Лубэ Свитанова баг түрүүллээ SportsMan 51 м8 цаг 24 минутын өмнөИраны сонгууль: 290 суудлын төлөө 16 000 хүн өрсөлдөнө8 цаг 29 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.