2019 оны 11-р сарын 15
10 цаг 00 минут

ТЕГ: БНХАУ-ын 800 орчим иргэнтэй холбоотой худал мэдээлэл тараагаагүй

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сайтаар БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, улмаар Монгол Улсаас албадан гаргасан үйл явдалтай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагуудаас зориуд худал мэдээлэл нийтэд тараалаа гэх ташаа мэдээлэл түгээж байна.

БНХАУ-ын 800 орчим иргэнтэй холбоотой үйл явдал нь мөнгө угаах болон цахим залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул ФАТФ-ын зөвлөмжийн хүрээнд  холбогдох төрийн байгууллагууд хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Дээрх үйл явдлын талаар хууль хяналтын байгууллагууд хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээ, мэдээлэл өгч ажиллаж байгаа бөгөөд худал, үндэслэлгүй мэдээлэл өгсөн зүйл байхгүй.

Харин хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар гуйвуулан энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар үндэслэлгүй мэдээлэл түгээж байгаа нь хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд тэр дундаа мөрдөн шалгах ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцсон, саад учруулсан шинжтэй тул дээрх мэдээлэл түгээж буй этгээдийн санаа зорилгыг шалгах асуудал үүснэ.

Энэ асуудлын талаар үнэн зөв мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5, Прокурорын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу прокурорын байгууллагын зөвшөөрлөөр хууль хяналтын байгууллагад хандаж авах нь зүйтэй.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.116Зо   • 11 сарын 16. 13 цаг 50 минут

Яахлаараа элдэв яриа хууль хүчний ажиллагаанд саад болно гэж. Тоохгүйгээр ажлаа хийх ёстой бусуу!

103.26.195.175Zar   • 11 сарын 16. 2 цаг 11 минут

Zahialgat medee Bichdeg gadnii gar hul bj Medeh setguulch nertei urvagchid bolon niitlel bichij irgediin tarhi ugaadag humuusiig shalgaj uguhiig husie

66.181.182.202Social terror   • 11 сарын 15. 15 цаг 27 минут

Нийгмийг турхирч байдаг тѳрѳл бүрийн зорилготой сэтгүүлч бичээч нарт маш их учир байдаг байх. Энэ бол social terror гэж бодож байна.

202.21.108.184зочин   • 11 сарын 15. 12 цаг 06 минут

Эх орныхоо НҮД, ЧИХ болсон та нартаа баярлалаа! Амжилт!

Шинэ мэдээ

Ахмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ5 минут 17 секундын өмнөШинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа5 минут 19 секундын өмнөШинэ жилийн баяр ба дуучдын ханш10 минут 19 секундын өмнөТанзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө15 минут 19 секундын өмнөНисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ20 минут 19 секундын өмнөЖирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу25 минут 19 секундын өмнөБ.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан30 минут 19 секундын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна35 минут 19 секундын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ40 минут 19 секундын өмнөЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв45 минут 19 секундын өмнөРохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна50 минут 19 секундын өмнө“BTS” агентлагтайгаа заргалдана55 минут 19 секундын өмнөХөгжим сонсоод хийхэд бүтээмж нэмэгддэг ажлын байрууд1 цаг 1 минутын өмнөБяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ1 цаг 6 минутын өмнөАНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна1 цаг 11 минутын өмнөДэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ1 цаг 16 минутын өмнөОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?1 цаг 21 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ1 цаг 26 минутын өмнөГэрээ тохижуулахад гаргадаг БИДНИЙ АЛДАА1 цаг 31 минутын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй1 цаг 36 минутын өмнөХөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ1 цаг 41 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ1 цаг 46 минутын өмнөХамгийн сонирхолтой нэр1 цаг 51 минутын өмнөШатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ1 цаг 56 минутын өмнөАНУ-ын хориг ЕХ-ны бүрэн эрхт байдалд аюул учруулж байна гэв2 цаг 1 минутын өмнө2019 онд хамгийн их хайсан үг “they”2 цаг 6 минутын өмнөEXO хамтлаг “Аялал жуулчлалын шагнал” авлаа2 цаг 11 минутын өмнөМонгол улсын гавьяат тамирчин П.Орхон, Н.Лхамгармаа нар хүүтэй болжээ2 цаг 16 минутын өмнөТом компаниуд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээ илэрхийллээ2 цаг 21 минутын өмнөОросын боксчид 2020 оны Олимпод үндэсний далбаагүйгээр оролцохоос татгалзав2 цаг 26 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.