2019 оны 11-р сарын 15
9 цаг 40 минут

Жижиг дунд бизнес эрхлэгчид “Хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдсан үр дүнгээсээ хуваалцлаа

“....Бизнесээ эхлээд хэдий 10 гаруй жил болсон ч бор зүрхээрээ явснаас биш онолын мэдээлэл, стратеги менежмент гэж юу байдаг, байгууллагадаа түүнийг хэрхэн ашиглах, ингэснээр ямар үр дүн гарах тухай мэдлэг ойлголт муутай явлаа. ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвөөс зарласан “Хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдсанаар манай компанид маш олон эерэг өөрчлөлт гарсан. Сурсан мэдсэнээ ажилтнууддаа зааж, бидний цаашдын стратеги ийм шүү, хэдэн жилийн дараа ийм байр сууринд хүрэх ёстой, үүний тулд та бүхнээс ийм идэвх чармайлт гаргах ёстой гэхчилэн цаг тухай бүр нь  байгууллагадаа хэрэгжүүлж байсан. Энэ сургалт манай байгууллагад үнэхээр хэрэгцээ шаардлагатай байсан зүйлийг өгч, маш чухал үр нөлөө үзүүлж чадсан” хэмээн “Гарьд мебель” ХХК-ийн захирал Г.Мөнхбат ярилаа.

ХААН Банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор компанийн стратеги, менежментийг сайжруулах “Хөгжлийн хөтөлбөр”-ийг энэ оноос хэрэгжүүлж гурван удаагийн элсэлт авч, 31 компанийн 60 гаруй удирдах ажилтныг хамруулсан бөгөөд өчигдөр энэхүү хөтөлбөрийнхөө үр дүнг дүгнэн хуваалцах арга хэмжээ зохион байгуулсан юм.

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг бизнесээ дараагийн шатанд гаргахад нь шаардагдах менежментийн арга барилыг сайжруулах, стратеги төлөвлөлтөө зөв хийж сурахад нь энэ хөтөлбөр туслах зорилготой бөгөөд бүх сургалт үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог. Мөн хөтөлбөрт хамрагдсанаар бизнес менежмент, стресс менежмент, багийн ажиллагаа, баг удирдах, зах зээл, өрсөлдөөний тактик, судалгааны арга зүй, манлайллын ур чадвар, хандлага, өөрчлөлтийн менежментийн тухай ХААН Банкны бизнес зөвлөхүүд болон Монгол Улсын менежментийн мэргэшсэн зөвлөхүүдийн сургалтад сууж, зөвлөгөө мэдээлэл авах боломжийг олгодог.

ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвийн захирал Т.Хулан: “Хөгжлийн хөтөлбөр”-ийг бид харилцагч нартаа зориулаад 2019 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлсэн эхэлсэн. Тухайн аж ахуйн нэгж байгууллагын хөгжлийг шинэ түвшинд гаргах, бүтээмжтэй ажиллах, мэдлэгийг системтэй олгох зорилгоор энэ хөтөлбөрийг зохион байгуулсан. “Хөгжлийн хөтөлбөр”-т нийтдээ гурван удаагийн элсэлтээр 31 байгууллагын 60 гаруй удирдах ажилтан, бизнес эрхлэгч хамрагдан амжилттай төгсөөд байна. Өнөөдөр харилцагч нар маань бусдадаа туршлагаа хуваалцаж байгаагаас харахад томоохон эерэг өөрчлөлтүүдийг бодитоор хийж чаджээ. Тухайлбал,  борлуулалтын орлогоо 30-40 хувь нэмэгдүүлсэн байгууллага байна, бүтээмжээ 50 хувь, ашигт ажиллагаагаа 20 гаруй хувиар өсгөсөн компани ч байна. Ажлын байрны тоог 50 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн байгууллагууд ч байна. Тэгэхээр энэхүү хөтөлбөр маань харилцагч нарт үр өгөөжтэй, хүртээмжтэй сайн хөтөлбөр болжээ гэж бид дүгнэж байна” гэв.

Дашрамд дурдахад ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвийнхөн “Хөгжлийн хөтөлбөр”-өө ирэх онд илүү өргөжүүлэн орон нутагт зохион байгуулахаар төлөвлөж буй аж.  Хэрэв та бизнес эрхлэгч, ХААН Банкны харилцагч бол энэ хөтөлбөрт хамрагдах боломж танд ч мөн нээлттэй гэдгийг дуулгая. 

Бид зогсолтгүй бүтээсээр...

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан22 минут 33 секундын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна27 минут 33 секундын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ32 минут 33 секундын өмнөЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв37 минут 33 секундын өмнөРохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна42 минут 33 секундын өмнө“BTS” агентлагтайгаа заргалдана47 минут 33 секундын өмнөХөгжим сонсоод хийхэд бүтээмж нэмэгддэг ажлын байрууд52 минут 33 секундын өмнөБяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ57 минут 33 секундын өмнөАНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна1 цаг 3 минутын өмнөДэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ1 цаг 8 минутын өмнөОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?1 цаг 13 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ1 цаг 18 минутын өмнөГэрээ тохижуулахад гаргадаг БИДНИЙ АЛДАА1 цаг 23 минутын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй1 цаг 28 минутын өмнөХөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ1 цаг 33 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ1 цаг 38 минутын өмнөХамгийн сонирхолтой нэр1 цаг 43 минутын өмнөШатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ1 цаг 48 минутын өмнөАНУ-ын хориг ЕХ-ны бүрэн эрхт байдалд аюул учруулж байна гэв1 цаг 53 минутын өмнө2019 онд хамгийн их хайсан үг “they”1 цаг 58 минутын өмнөEXO хамтлаг “Аялал жуулчлалын шагнал” авлаа2 цаг 3 минутын өмнөМонгол улсын гавьяат тамирчин П.Орхон, Н.Лхамгармаа нар хүүтэй болжээ2 цаг 9 минутын өмнөТом компаниуд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээ илэрхийллээ2 цаг 13 минутын өмнөОросын боксчид 2020 оны Олимпод үндэсний далбаагүйгээр оролцохоос татгалзав2 цаг 18 минутын өмнөХамтран амьдрагчаа хүчирхийлсэн гэх Б.Төгсбилгүүнийг энэ сарын 19-нд шүүнэ2 цаг 23 минутын өмнөТөрийн албаны ерөнхий шалгалтын зохион байгуулалт, үр дүнг хэлэлцэж байна2 цаг 28 минутын өмнөBigHit: “BTS” хамтлаг бидэнтэй заргалдаагүй2 цаг 33 минутын өмнөСтокхолмд Нобелийн шагнал гардуулах ёслол болжээ2 цаг 38 минутын өмнөБуудалцааны улмаас зургаан хүн амиа алджээ2 цаг 43 минутын өмнө"Наполи" Анчелоттиг халлаа2 цаг 48 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.