2019 оны 11-р сарын 15
10 цаг 20 минут

Хотын захирагч С.Амарсайхан “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөний төлөөлөгчдөд үүрэг өгөв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо. Тус зөвлөгөөнийг  нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран зохион байгуулсан бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын 500 гаруй төлөөллүүд оролцов.

Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт илтгэлийг тавьсан бол нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг, Стандарт хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, Олон улсын стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээний “ОШМИ консалтинг” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нарын төлөөлөгчид агаарын бохирдол, хотын стандартыг хэрхэн бий болгох, хот стандарттай болсноор ямар үр дүнд хүрэх зэрэг олон талын саналыг шигтгэсэн илтгэлүүдийг тавилаа.  

 Хотын захирагч С.Амарсайхан зөвлөгөөнийг дүгнэж дараах үүргийг өглөө. “Бидэнд асар их боломж буюу нөөц байна. “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд 2020 оныг стандарттай хот болгоход төсөв төлөвлөгөөг нарийн гаргаж, эрх зүйн бичиг баримттай болгоход олон улсын норм дүрмийг судлан ажиллах нь зүйтэй. Мөн стандартыг сайжруулах зорилтын хүрээнд урьдчилан сэргийлэх ажлуудыг сайтар бэлтгэж, урамшуулалт болзолт уралдаануудыг улирал тутам зохион байгуулан сайн үр дүн гаргаж ажилласан газар хэлтэс, дүүрэг хороодуудыг шат шатанд нь бодитой шалгаруулж, үүгээрээ ажлаа нягт нямбай дүгнэж ажиллах нь чухал” гэлээ.

Улаанбаатар хот нэг стандарттай болсоноор дэлхийн хотуудын жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм.

Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.5.198.6Зочин   • 11 сарын 15. 11 цаг 25 минут

Hotiin darga um um l hiij bna ur dun ni yanz bur Hamgiin sain ajil ni ene saijruulsan tulsh baina daa

49.0.135.2Зочин   • 11 сарын 15. 10 цаг 52 минут

БҮХ САЛБАР ӨӨР ӨӨРИЙН СТАНДАРТТАЙ БАС ХУУЛЬТАЙ. НЭГ СТАНДАРТ ГЭЖ ЮУ БАЙДГИЙМ. СТАНДАРТЫНХАН ИНГЭЖ АМБИЦЛАХААРАА Л БОЛОХОО БАЙЛГАДАГ.

66.181.168.8bb   • 11 сарын 15. 10 цаг 42 минут

Хотын гудамжны шороог л хамгийн түрүүнд эко хавтан, зүлэгээр далдалж тохижуулах хэрэгтэй байна даа

Шинэ мэдээ

Эмийг орлуулж болохуйц хүнсний арван бүтээгдэхүүнийг эмч нар нэрлэжээ1 минут 21 секундын өмнөЗэвсгийн борлуулалтын хэмжээ өсжээ6 минут 21 секундын өмнөҮндэсний шигшээ баг мөнгөн медаль хүртжээ11 минут 21 секундын өмнөDer Spiegel: АНУ-ын үйл ажиллагаа дэлхийн худалдааг уналтад хүргэнэ16 минут 21 секундын өмнөМонголын “Алтан бөмбөг”-ийн эзэд пүрэв гарагт тодорно21 минут 21 секундын өмнө“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргав26 минут 21 секундын өмнөХятад улс нэг пуужингаар зургаан хиймэл дагуулыг хөөргөлөө31 минут 21 секундын өмнөЛА Лейкэрс улирлын 21 дэх хожлоо байгууллаа36 минут 21 секундын өмнөТүүхэнд үлдсэн санхүү ба ханшийн хямралууд41 минут 21 секундын өмнөОросын тэрбумтан машинд мөргүүлж амиа алджээ46 минут 21 секундын өмнөГалт уул дэлбэрэх үеэр жуулчид сураггүй болжээ51 минут 21 секундын өмнөОросын тосгон руу сүрэг баавгай орж иржээ56 минут 21 секундын өмнөХорих ангиас эд хөрөнгө алдагдсан талаар ШШГЕГ-аас тайлбар өгөв1 цаг 2 минутын өмнөДуучин Д.Отгонжаргал танигдахааргүй өөрчлөгджээ1 цаг 7 минутын өмнөГацуурт компани хүнсний ногооны бизнесээс гарч буйгаа мэдэгдлээ1 цаг 12 минутын өмнөЗууны манлай худалч ~ Таня Хеад1 цаг 17 минутын өмнөХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ1 цаг 22 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо1 цаг 27 минутын өмнө"Wonder woman" киноны хоёрдугаар ангийн трейлэр цацагдлаа1 цаг 32 минутын өмнөӨмнөд Африк бүсгүй ДЭЛХИЙН МИСС боллоо1 цаг 37 минутын өмнөШуналд автсан хүнийг шуламнаас доор1 цаг 42 минутын өмнөДуучин Г.Эрдэнэтунгалагийн CЮРПРИЗ1 цаг 47 минутын өмнөЦэргийн баазад болсон халдлагыг террорист халдлага гэж үзэж байна1 цаг 52 минутын өмнөМанилагийн нисэх буудлын угаалгын өрөөнөөс нярайн цогцос олджээ1 цаг 57 минутын өмнө“Нисдэг машин” төвийн барилга дээрээс унах гэж байсан эмэгтэйг аварчээ2 цаг 2 минутын өмнөБаянгол дүүргийн сурагчид ЭЕШ-ын сорилго шалгалтад орлоо2 цаг 7 минутын өмнөМАН: НДШ-ийг нэмэхийг эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа2 цаг 12 минутын өмнөМело “эргэн амилсан” нууцаа дэлгэв2 цаг 17 минутын өмнөАмерикийн нэрд гарч явсан рэппэр Juice Wrld 21 насандаа нас баржээ2 цаг 22 минутын өмнөХамарын хийд орчмын нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг дэмжив2 цаг 27 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.