2019 оны 11-р сарын 15
10 цаг 05 минут

Сэлбэ дэд төвд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дууслаа

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дуусч, өнөөдөр хүлээлгэн өглөө. Үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд, ажилчид оролцов.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Чанар стандартын дагуу цаг хугацаанд ажлаа гүйцэтгэж хүлээлгэн өгч байгаа гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ зам ашиглалтад орсноор зуслангийн замын түгжрэлийг бууруулах, Дарь эх, Зуун айл, Дамбадаржаа гэсэн чиглэлүүд рүү замын хөдөлгөөнийг эрчимжүүлэх боломж бүрдэж байна. Мөн 7 буудал, Чингэлтэйн чиглэлийн замын ачааллыг бууруулах ач холбогдолтой” хэмээн ярилаа.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэйн үерийн хамгаалалтын суваг дээр баригдаж буй 60 метр, 30 метр, 24 метр урттай зэргэлдээ гурван гүүрийн ажил хийгдэж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 60 метр гүүрийн барилга угсралтын ажил бүрэн дуусч, 24 метр гүүрийн ажил 80 хувьтай, 30 метр гүүрийн ажил 65 хувьтай хэрэгжиж байна. Цаашид уг гүүрнүүдийг холбосон 6.6км урт авто замын ажил хийгдэнэ.

Сэлбэ дэд төвд эдгээр гүүр, авто замын ажлууд дуусч ашиглалтад орсноор 7 буудал орчим болон зуслангийн замын ачаалал 30-40 хувьтай буурна. Дээрх ажлуудыг 2020 оны III улирал гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөөд байгаа аж.

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төсөл гурван үе шаттайгаар нийт есөн жилийн хугацаанд хэрэгжинэ. Төслийн I үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх бөгөөд одоогийн байдлаар Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явц 73 хувьтай байна. Дэд төвүүдэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон ажлууд эрчимтэй хийгдэж байна.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.202Зочин   • 11 сарын 15. 11 цаг 48 минут

Нээлт хийсэн дарга нарыг л бичээд байдаг. Гүйцэтгэгч компанийн ядаж нэрийг нь дурдмаар юм. Харин болохгүй юм болвол хамгийн түрүүнд компани

Шинэ мэдээ

Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан21 минут 56 секундын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна26 минут 56 секундын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ31 минут 56 секундын өмнөЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв36 минут 56 секундын өмнөРохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна41 минут 56 секундын өмнө“BTS” агентлагтайгаа заргалдана46 минут 56 секундын өмнөХөгжим сонсоод хийхэд бүтээмж нэмэгддэг ажлын байрууд51 минут 56 секундын өмнөБяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ56 минут 56 секундын өмнөАНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна1 цаг 2 минутын өмнөДэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ1 цаг 7 минутын өмнөОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?1 цаг 12 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ1 цаг 17 минутын өмнөГэрээ тохижуулахад гаргадаг БИДНИЙ АЛДАА1 цаг 22 минутын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй1 цаг 27 минутын өмнөХөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ1 цаг 32 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ1 цаг 37 минутын өмнөХамгийн сонирхолтой нэр1 цаг 42 минутын өмнөШатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ1 цаг 47 минутын өмнөАНУ-ын хориг ЕХ-ны бүрэн эрхт байдалд аюул учруулж байна гэв1 цаг 52 минутын өмнө2019 онд хамгийн их хайсан үг “they”1 цаг 57 минутын өмнөEXO хамтлаг “Аялал жуулчлалын шагнал” авлаа2 цаг 2 минутын өмнөМонгол улсын гавьяат тамирчин П.Орхон, Н.Лхамгармаа нар хүүтэй болжээ2 цаг 8 минутын өмнөТом компаниуд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээ илэрхийллээ2 цаг 12 минутын өмнөОросын боксчид 2020 оны Олимпод үндэсний далбаагүйгээр оролцохоос татгалзав2 цаг 17 минутын өмнөХамтран амьдрагчаа хүчирхийлсэн гэх Б.Төгсбилгүүнийг энэ сарын 19-нд шүүнэ2 цаг 22 минутын өмнөТөрийн албаны ерөнхий шалгалтын зохион байгуулалт, үр дүнг хэлэлцэж байна2 цаг 27 минутын өмнөBigHit: “BTS” хамтлаг бидэнтэй заргалдаагүй2 цаг 32 минутын өмнөСтокхолмд Нобелийн шагнал гардуулах ёслол болжээ2 цаг 37 минутын өмнөБуудалцааны улмаас зургаан хүн амиа алджээ2 цаг 42 минутын өмнө"Наполи" Анчелоттиг халлаа2 цаг 47 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.