2019 оны 11-р сарын 15
10 цаг 50 минут

Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ

 

Монголын шинэ цагийн түүхэнд 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр онцгой өдрөөр тэмдэглэгдэх эрхээ олж авч чадлаа. Энэ өдөр Монголын парламент Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө баталсан нь улс төрийн тогтворгүй байдалд тодорхой хязгаар тавьснаараа түүхэнд үлдэх юм.

Монголын нийгэмд системийн гажиг үүссэн гэсэн санаа сүүлийн жилүүдэд хууль тогтоогчид, хуульчид ч, иргэдийн дунд идэвхитэй өрнөж байв. Энэхүү тогтолцооны гажигийн нэг хэсэг Үндсэн хуульд бий. Мэдээж хэрэг бүх бурууг Үндсэн хуульд тохох учиргүй ч засаглалыг бүрдүүлэх зарчмаа хуульчилсан Үндсэн хуулийн заалтууд цаг үеэсээ хоцрогдсон нь тогтолцооны гажгийн нэг том шалтгаан хэмээн болж байгааг тайлбарлаж ирсэн юм.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 2008-2012 онд байгуулагдсан УИХ-ын үеэс идэвхитэй хөндөж эхэлсэн. Энэ ажлыг Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дахь удаагийн УИХ хэрэгжүүлж, өчигдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн төслөө УИХ-ын 63 гишүүний ирцтэй өөрчилж чадлаа.

УИХ-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш 5 сарын турш, зуны саруудад ч завсарлагагүй хэлэлцэгдсэн. УИХ-ын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал ирсэн бол төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан байв. Нэгдсэн чуулганы болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцсэн юм.

Шинэ Үндсэн хуульд

-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, 

-Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө,

-Улс төрийн нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана,

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно,

-Шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлууд багтсан,

- УИХ-ын гишүүн эгүүлэн татагдах заалт тусгагдсан гэх мэт нийтээрээ эрэлхийлж, шийдэхийг хүсч байсан олон давуу талууд тусгагдлаа. 

Үндсэндээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү томоохон нэмэлт, өөрчлөлт  нь төр тогтвортой, засаглалууд тэнцвэртэй, шүүх хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо зөв тийш эргэх эхлэлийг тавиад байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хууль батлагдсаны дараа хэлсэн үгэндээ “Шинэ Үндсэн хуулийг батлах ажил амар хялбар өрнөөгүй. Бэрхшээл саад тохиолдсон гэхээсээ илүүтэй асар их хариуцлага, эх орон, ард түмэн, ирээдүй маргаашаа бодсон чин сэтгэл, хичээнгүй тууштай зүтгэл, нөр их хөдөлмөрийг шаардсан гэж хэлж болно. Ойлголцол, зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, түмний төлөөх үйл хэрэгт хүчээр түрэхийг бус, хүлцэн тэвчих, нэгдэн хамтрах зарчмыг баримталж ажиллалаа.

Төсөл, санал ирүүлж, зөвшилцөн хэлэлцэж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад талархаж байна хэмээсэн.

Түүхийн хуудсыг эргүүлэн ганцхан жишээ хөндөж үзье. Монгол Улс Үндсэн хуультай болсон 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар огцорсон байдаг. Энэ нь нэг Засгийн газар дундажаар 1.7 жил ажиллаж, 27 Ерөнхий сайд мэндэлсэн гэсэн үг юм. Ерөнхий сайдаа дагаад Засгийн газрын танхимд салбар салбарт шинэ сайдууд томилогдсон. Харин энэхүү 27 жилд сайдын суудалд 300 хүн сууж үзжээ.

Ийм гунигтай түүх бүтээгдсэн 30 жилийн хугацаанд улс орны хөгжил тушигдаж, нийгэм өнөөдрийн хэмжээнд хүртэл хямарсан нь үнэн юм. Байдал энэ хэвээр үргэлжилж, дахин хоёр сонгуулийн ард гарахад л монголчууд Засгийн газраа огцруулсан үзүүлэлтээрээ Гиннесийн амжилтанд бүртгүүлж ч мэдэхээр байсан юм.

Гэвч өчигдрөөс энэ гашуун түүх ард хоцорч Монголчууд нам, улс төр, бүлгийн ашиг сонирхлоос ангид, зөвхөн Монгол Улс, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцсэн Үндсэн хуультай боллоо. Энэ бол Г.Занданшатарын тэргүүлсэн парламентын амжилт болон түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна.

47
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

47 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.82бат   • 11 сарын 21. 9 цаг 33 минут

бүх УИХ Монголын түүхэнд үлдэнэ шүү дээ.Юу ч болоогүй байхад суртал ухуулга нь хэтэрчих юм аа.

119.40.98.162Зочин   • 11 сарын 20. 17 цаг 48 минут

Олон дотор сайн нь ч, муу нь ч байгаа. Ер нь бол муу нь их анзаарагдаад байдаг болохоор муугаар л нэрээ үлдээх байх даа. Жишээлбэл 60 тэр.бумын төлөвлөгөөгөөр УИХ-ын гишүүн болчихоод ЖДҮ авч шархаа нөхсөн гэх мэдээр хэлэгдэнэ. ҮХНӨ-ийн сан муу тал нь одоо биш дараагийн жилүүдэд бага багаар тодорч гарч ирэх байх.

203.91.116.158Зочин   • 11 сарын 20. 10 цаг 02 минут

ХАР МӨР , ХАРАМСАЛ ЗОВЛОНГИЙН ЭХ ТУЛГУУРААРАА Л БИЧИГДЭХ БОЛНО.

202.21.98.138Зочин   • 11 сарын 20. 9 цаг 15 минут

өмнө нь байгаагүйгээр нэмэгдүүлсэн 10, монгол хүний дундаж наслалтаас давуулж тэтгэврийн насыг тогтоосон .........................гээд аль адгийн муу муухай бүхнийг хийснээрээ түүхэнд үлдэх нь гарцаагүй

202.21.98.138Зочин   • 11 сарын 20. 9 цаг 13 минут

үнэхээр түүхэнд байгаагүй их хурал байлаа 1, хууль бус их хурал- 60тэрбум нотлогдож хүмүүс нь шүүхээр ял авсан 2, хүчин хийсэн их хурал 3, цахим бэлгийн дарамт хийсэн 4, бүгд ждү хуссан их хурал 5, олон намын тогтолцоотой улс нэг нам дангаараа үндсэн хуулиа намынхаа дүрэмд нийцүүлж зассан 6, төрийн ордрн дотор их хурлын гишүүн нь хүн алсан 7, улс орныг саарал жагсаалтад оруулсан 8, монгол улсыг хятадын өндөр хүүтэй улс төрийн хатуу нөхцөлтэй гадаад өрийн түүхэнд байгаагүйгээр өрөнд оруулсан 9, татвар нийгмийн даатгалын хураамж шимтгэлийг урд өм

202.21.115.126иргэн   • 11 сарын 19. 11 цаг 49 минут

Хэнд ашигтай өөрчлөлт гэдэг нь ирэх сонгуулиар харагдах болно.Ард түмэн нэг их баярлаад байх шаардлага байхгүй.Зөв бурууг сүүлд нь хэн ч хариуцлага хүлээдэггүй манайд юу ч ххийсэн адилхан даа

64.119.21.185Зочин   • 11 сарын 17. 19 цаг 29 минут

ГЭХДЭЭ ТАС ХАРААР

202.126.88.65Зочин   • 11 сарын 17. 9 цаг 45 минут

Одоо огцор доо

202.21.108.99Зочин   • 11 сарын 17. 8 цаг 58 минут

Ардчилсан намынхан ийм чадвар дутах байсан. Ямар ч байсан МАН хийх ёстойгоо л хийлээ. Харин юу болохыг цаг хугацаа, иргэдийн өөрсдийнх нь сонголт, эрх чөлөөний үнэлэмжээс хамаарна.

59.153.113.175Горидлого   • 11 сарын 16. 22 цаг 13 минут

Занданшатарын тэргүүлсэн их хурал ч түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй ээ.Чухам ямараар тэмдэглэгдэж үлдэх нь л гэхээс.Одоо нэг их баярлаад яахав. Сайнаар нь юу л бол ккк

139.5.217.92Зочин   • 11 сарын 16. 10 цаг 54 минут

Энэ явцад зөв,чадвартай Оюун эрдэнэ,Сүхбаатар г/м олон сайн боловсон хүчнийг олж танисан гэдэгт найдаж байна.Эрхэм даргаа???ЭНЭ их хуралд үндсэн хуулиа оновчтой тайлбарлах гишүүн бараг байхгүй гэдэг нь цаг өнгөрөх бүрт батлагдсаар байгаа нь үнэн юм байна.Зөв шудрага хүмүүс жижиг намууд,ТББ-н дотор дотор ллноороо байгаа шүү.

202.9.42.75Зочин   • 11 сарын 16. 8 цаг 45 минут

1 нам дангаараа үндсэн хуульд гар дүрдэг болчлоо намын дүрэм аятайл үзэх шив дээ

73.168.31.138Зочин   • 11 сарын 17. 11 цаг 21 минут

Hutsaad bai, nuguu AN nertei luicarchid chin huleej avah bolomjgui 3 muihar sanal oruulaad uursduu zugtaad alga bolson bizdee.

202.9.42.75Зочин   • 11 сарын 15. 20 цаг 41 минут

булхай луйвраараа үлддэггүй юм бол өөр юүгээр үлдхэв дээ

103.57.95.21 иргэн   • 11 сарын 15. 20 цаг 26 минут

сайнаар ч юу л бол .харин "сааралаар" үлдэх ни ч дамжиггүй ээ . мнглчууд дүнгээ али хэдийнээ тавчихсан шүү

202.55.188.42Зочин   • 11 сарын 15. 19 цаг 19 минут

За мэдэхгүй шүү. Юу л бол доо. Ерөнхийлөгчийн оролцоог нэг мөсөн хязгаарлах байсын. Гишүүнийг эгү?үлэн татна л гэнэ. Гэвч энэ бол бас л тодорхойгүй асуудал. Манай үндсэн хуулийн цэц буюу үндсэн хуулийн хяналтын байгууллага ашиг сонирхлын зөрчилгүйгээр асуудлыг хөндөх гэж ер нь л байхгүй дээ. Тэгэхээр гишүүний гэм буруутайг тогтоох нь бас л тухайн үеийн асуудал болж таарах гээд байна. Хэн ч яаж ч эргүүлж болно. Харьцангуй цөөн гишүүний саналаар засаг огцруулах асуудлыг босгоно гэдэг эргээд төрийн тогтвортой байдалд саадтай. Харж л байя. Уг нь үү

202.55.188.42Зочин   • 11 сарын 15. 19 цаг 23 минут

нээс ноцтой асуудал байгаа. Жишээ нь гишүүд худалдагдах явдал. Нонднингийн Хүрэлсүхийн засгийг огцруулах хэлэлцүүлгийн үеэр С.Жавхлан, Л.Болд, Батзандан, Мурат нарын гишгүүд худалдагдсан. Үүнийг үндсэн хуулиар хатуу зохицуулж өгөх байсан. Хэрэв тухайн гишүүн бүлгээсээ өөр санал өгөх гэж байгаа бол хурлыг орхих ёстой. Ингэх нь намын системийн механизмд буруу жишиг тогтоохоос сэрэмжилнэ. Жавхлан шиг болчимгүй, тогтвортой байр суурьгүй, хаашаа л бол хаашаа зувчиж мэдэх янхан маягийн сул гишүүдээс төрийн механизмыг хамгаалдаг байх ёстой. Энэ талаар

202.55.188.42Зочин   • 11 сарын 15. 19 цаг 26 минут

бидэнд хангалттай туршлага бий. Дашбалбар, Гомбожав мэтийн янхан гишүүд улс төрийг тоглоом болгож байсан. Баасанхүү одоохондоо сул ч гэсэн намын харъяалалд байгаа учраас учиргүй янхан мэт аашилж чадахгүй байна. Тэгэхээр асуудлын гол нь төрийн толгойд хэн ч байсан, рекетчин, луйварчин, казиночин, ждүчин, бөгс базагчийн хэн байлаа ч харъяалагдах намд нь хариуцлагыг нь үүрүүлж эцэст нь хариуцлага тооцдог механизмаа л дэмжсэн нь дээр. Буух мөртэй буцах эзэнтэй. Ийм байдлыг жишээ нь үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулж өгч болох байсан.

202.55.188.44Зочин   • 11 сарын 15. 18 цаг 58 минут

Mal gedeg ugee Hun gej oorchilson boluu

66.181.169.108зочин   • 11 сарын 15. 16 цаг 17 минут

Геннисийн номонд оруулья

202.9.42.106Зочин   • 11 сарын 15. 14 цаг 48 минут

63 ждүчин авилгачид үндсэн хууль өөрчлөнө гэж байж болохгүй асуудал..

202.55.188.38Сахиул   • 11 сарын 15. 13 цаг 01 минут

Мангарууд 20 онд дахиад өөрчилнө хэзээ ч дагаж мөрдөхгүй

66.181.170.229Tsogt   • 11 сарын 15. 12 цаг 46 минут

БАЯР ХҮРГЭЕ.

103.111.68.3Зочин   • 11 сарын 15. 12 цаг 35 минут

ОРОМДСОН ИЙМЭРХҮҮ АЖИЛ ЖИНХЭНЭ ШИНЭЧЛЭЛИЙГ ОЛОН ЖИЛЭЭР САРМАГЖУУЛДАГ. ХИЙСЭН ЗОРИЛОГО БОЛ ЭНЭ БАЛАЙ ДЭГЛЭМИЙГ ДАХИАД ХЭДЭН ЖИЛ АВЧ ҮЛДЭХ.

64.119.20.70Зочин   • 11 сарын 15. 12 цаг 33 минут

Хүрэлсүх даргатай АРДЫН НАМЫН тэргүүлсэн энэ ПАРЛАМЕНТ ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙЖ АМЖУУСАНД талархаж байна,,,энэ эрч хүч шудрага ,шулуун үйл ажиллагаагаараа ЭХ ОРНОО дэлхийн УЛС ГҮРНҮҮДИЙН ТӨВШИНД ХҮРГЭХ ЭРХ ЗҮЙН АЛХАМАА ХИЙСЭН нь түүхэнд тодоор үлдэнэ,,,ОДОО БУСАД ХОЛБОГДОХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИНОО %ШИНЭЧЛЭГДСЭН ҮНДСЭН ХУУЛЬТАЙГАА НИЙЦҮҮЛЭХ НӨР АЖИЛЫГ НЭН ДАРИУЙ ХИЙЖ ӨГВӨӨС ,,,,УЛС ТӨРИЙН МАНАН ЦЭГЦЭРЭХ БАЙГАА ,,ТӨР ТӨВШИН БОЛ ТҮМЭН ОЛОН АМГАЛАН БАЙХ БОЛНО.

202.179.27.168зочин   • 11 сарын 15. 12 цаг 14 минут

Том амжилт, урагшаа харсан түүхэн үйл явдал боллоо. Монгол улс тойрсон ч гэсэн хөгжлийн замдаа орлоо.

103.111.68.3Зочин   • 11 сарын 15. 12 цаг 23 минут

ҮНЭН ҮҮ?

66.181.179.220Зочин   • 11 сарын 15. 12 цаг 02 минут

xar baraan saarlaar l bitgii yldeesei

202.9.44.27zochin   • 11 сарын 15. 11 цаг 57 минут

Bayar hurgye

202.179.25.127Оюунтуяа   • 11 сарын 15. 11 цаг 48 минут

Баяр хүргэе

192.82.65.89Зочин   • 11 сарын 15. 11 цаг 35 минут

ЛҮНДЭЭ,ЭНХБОЛД,ДЭМБЭРЭЛ ГОНЧИГ,БОЛОН НЯМДОРЖ НАРЫН БАРААГҮЙ ЮМЫГ ЗАНДАНШАТАР ДАРГА ЧАДЛАА...УЛС ТӨРИЙН МАШ ХҮНД НӨХЦӨЛД ГАДААД ДОТООДЫН ДАЙСНУУДЫН ШАХАЛТ,ДАРАМТЫН ДОР,УИХ-Н НЭР ХҮНД УРЬД ХОЖИД БГААГҮЙ МУУ ҮЕД ЭНЭ ЗАЛУУХАН СПИКЕР ЧАДСАНД ГАЙХААД БАРАШГҮЙ,,АРГАГҮЙ Л УХААНТАЙ,ЦАГ ҮЕЭЭ МЭДЭРСЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ГОЦ АВЬЯАСТАЙ НЬ БАТЛУУЛАХАД НӨЛӨӨЛСӨН ...МЭДЭЭЖ ТӨГС БОЛООГҮЙ ГЭХДЭЭ ДАРААГИЙН ҮЕДЭЭ ЗАСЧ САЙЖРУУЛАХ БОЛОМЖ ҮЛДЭЭЖЭЭ..БАЯР ХҮРГЬЕ..

103.111.68.3Зочин   • 11 сарын 15. 12 цаг 27 минут

НЭГ ИХ САНАА АМРАХ Ч ЮМ БОЛООГҮЙ ШҮҮ, ЭНЭ БОЛ ЦААСАН ДЭЭРХИ БАГА САГА АРГА ЯДСАН, НҮД ХУУРСАН ЖИЖИГ САЖИГ ЗАСВАР ТӨДИЙ, УГААСАА УЛС ТӨРИЙН ХУЛГАЙЧУУД ҮНДСЭН ХУУЛИЙГ УЛАНДАА АЛЬ ЭРТ ГИШГЭСЭН ДӨӨ. ..

66.181.170.82Зочин   • 11 сарын 15. 11 цаг 41 минут

Маш зүйтэй дэмжиж байна.Энэ өөрчлөлтийг батлаж чадаагүй бол бид хуучнаараа манай хөгжил дороо хий эргээд л байх байсан.Батлуулахгүй гэж АН маш их зүтгэлээ. Амжилт хүсье.Одоо их хурал эдийн засгийн гол асуудлаа хурдан шийдээд явна уу

64.119.24.65Зочин   • 11 сарын 15. 11 цаг 33 минут

Анхнаасаа 60 тэрбумын луйвраар гарч ирсэн, хамгийн боловсролгуй, шуналтай, бүдүүлэг, ес суртахуунгуй монголын хамгийн адгийн шааруудын цуглуулга бсн гэдгээр түүхэнд үнэхээр үлдэнээ!!!!

103.111.68.3Зочин   • 11 сарын 15. 12 цаг 30 минут

БАНДААЖ, БООВ, ӨГЗӨГ, СОГТУУ, ЖДҮ, КАПИТАЛ БАНК, КОНЦЕСС, СААРАЛ ЖАГСААЛТ ГЭЭД Л ЯВЖ ӨГНӨ ДӨӨ ЗАЙЛУУЛ...

192.82.75.18иргэн   • 11 сарын 15. 11 цаг 12 минут

Баяр хүргье. Сайн ажиллалаа.

103.212.118.63Зочин   • 11 сарын 15. 11 цаг 09 минут

ЛҮН ДЭ ЖАН д ХӨДӨЛМӨРИЙН БААТАР өгөх үү

103.212.118.63Зочин   • 11 сарын 15. 11 цаг 07 минут

хар толбо

202.21.108.131trtr   • 11 сарын 15. 11 цаг 04 минут

63 n mal ....2 tankhimtai l boloh heregtei

103.212.118.63Зочин   • 11 сарын 15. 11 цаг 03 минут

УЛСЫН ТОМ нам АН гүйгээр баталчихаж байгаа юм уу тэгвэл ардчилал энэ тэр гээд яахын бэ

103.111.68.3Зочин   • 11 сарын 15. 12 цаг 31 минут

АРДЧИЛАЛ ГЭЖ УГААСАА БАЙГААГҮЙ, АНАРХИЗМ Л ТОГТСООН ХӨӨ..

203.169.49.117зочин   • 11 сарын 15. 12 цаг 43 минут

Яг хэллээ

103.57.92.29зочин   • 11 сарын 15. 11 цаг 01 минут

Одоо ҮХЦ-ийн гишүүд болон Ерөнхийлөгч ухаантай хүмүүс юм уу, УИХ-ын гишүүдтэй адил ухаан муутай юм уу гэдгийг харах л үлдлээ.

103.57.92.29зочин   • 11 сарын 15. 11 цаг 00 минут

Занданшатрын тэргүүлсэн УИХ түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдлээ.

73.168.31.138Зочин   • 11 сарын 17. 11 цаг 24 минут

Dut hujaagiin orhidos

103.57.92.29зочин   • 11 сарын 15. 10 цаг 58 минут

УИХ-ын гишүүд үнэхээр солиорсон байна.

59.153.113.175Чадахгүй ээ Нямдорж оо   • 11 сарын 16. 22 цаг 35 минут

Харин тийм ээ.Хууль зүйн сайд Ц.Нямдорж бол яг галзуучихад хурц үедее байна. Одбаярыг жигтэйхэн хүнлэг сэтгэлээр өмгөөлөхдөө настай ээжийг нь бод гэх. Төрүүлсөн хүү Одбаяр нь хөгшин эхээ бодохгүй байхад хөндлөнгийн бид зовох шаардлагагүй ээ. Яалаа гэж бид ямар гавьяа байгуулсан гэж ээжиыг бид арчилах ёстой гэж?. Тийм юм байхгүй л дээ. Явсан газартаа зүгээр явж чадахгүй далчигнаж яваа Одбаярын эхийг хайрлах мантай өөрсөдийгөө яая гэж явнав Нямдорж гуай минь та хүнлэг сэтгэлтэйгээtt Одбаярын ээжиийг очиж асарна байгаа

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ12 сар 11. 18:002019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд12 сар 11. 17:556 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ12 сар 11. 17:50Жинхэнэ мэт 3D зургууд12 сар 11. 17:452020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ12 сар 11. 17:40Алуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг12 сар 11. 17:352019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип12 сар 11. 17:302019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв12 сар 11. 17:25Сайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай12 сар 11. 17:20“Шимэгч” шилдэг кино боллоо12 сар 11. 17:15Шанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно12 сар 11. 17:10Малчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 11. 17:05Бүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг12 сар 11. 17:00Маскийг хэрхэн зөв хэрэглэх вэ12 сар 11. 16:55Францын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа12 сар 11. 16:50Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд12 сар 11. 16:45БНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа12 сар 11. 16:41Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог12 сар 11. 16:40Миами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа12 сар 11. 16:35“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ12 сар 11. 16:30Хятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ12 сар 11. 16:25Ахмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 11. 16:20Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа12 сар 11. 16:20Шинэ жилийн баяр ба дуучдын ханш12 сар 11. 16:15Танзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө12 сар 11. 16:10Нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ12 сар 11. 16:05Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу12 сар 11. 16:00Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан12 сар 11. 15:55БНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна12 сар 11. 15:50Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ12 сар 11. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.