Португал 6:0-дэж, Европын аваргын эрхээ авах боломжоо хадгаллаа

Европын аваргын урьдчилсан шатны В хэсгийн тоглолтууд боллоо. Украин энэ хэсгээс нэгээр гарч, Европын аваргын эрхээ аль хэдийнэ авсан. Тэгвэл араас нь Португал хэсгээс хоёроор гарах магадлал өндөр байна. Европын аваргууд 7 дугаар тойрогт талбайдаа Литвын шигшээг хүлээж авч, 6:0-ээр "хичээл заалаа". Ингэснээр 14 оноотой болж, хэсгээс гарах боломжоо хадгалж үлдлээ. 

Дараагийн тойрогт Люксембургтэй тоглоно. Хожих магадлал өндөр. Тэгвэл энэ удаагийн тоглолтын 7, 22, 65 дахь минутад Роналдо гурван гоол оруулж, хет-трик толилууллаа. Үлдсэн гурван гоолыг Пицци 52, Пасиенсия 56, Бернарду Силва 63 дахь минутад оруулжээ.

Нөгөө талд хэсгээс гарахын төлөө зүтгэж байгаа Сербийн шигшээ баг Люксембургтэй тулж, 3:2-оор хожлоо.  Ийнхүү Серби 13 оноотой болж, хэсгээс гарах боломжтой үлдлээ. Гэхдээ 8 дугаар тойрогт хүснэгтийг тэргүүлэгч Украиныг талбайдаа хүлээж авна. Өөрсдөө хэсгийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгчийг хожиж, нөгөө талд Португал хожигдоосой гэж залбирах сонголт л үлдлээ. 

Харин энэ удаагийн тоглолтод Сербийн шигшээгээс Митрович 11, 43 дахь минутад хоёрыг оруулсан бол Радонич 70 дахь минутад нэгийг нэмжээ. Тэгвэл зочин багаас 54 дэх минутад Родригеш, 75 дахь минутад Тюрпель нар гоолджээ. 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд40 минут 55 секундын өмнөБНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа44 минут 5 секундын өмнөЭцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог45 минут 55 секундын өмнөМиами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа50 минут 55 секундын өмнө“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ55 минут 55 секундын өмнөХятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ1 цаг 1 минутын өмнөАхмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ1 цаг 6 минутын өмнөШинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа1 цаг 6 минутын өмнөШинэ жилийн баяр ба дуучдын ханш1 цаг 11 минутын өмнөТанзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө1 цаг 16 минутын өмнөНисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ1 цаг 21 минутын өмнөЖирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу1 цаг 26 минутын өмнөБ.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан1 цаг 31 минутын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна1 цаг 36 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 41 минутын өмнөЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв1 цаг 46 минутын өмнөРохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна1 цаг 51 минутын өмнө“BTS” агентлагтайгаа заргалдана1 цаг 56 минутын өмнөХөгжим сонсоод хийхэд бүтээмж нэмэгддэг ажлын байрууд2 цаг 1 минутын өмнөБяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ2 цаг 6 минутын өмнөАНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна2 цаг 11 минутын өмнөДэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ2 цаг 16 минутын өмнөОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?2 цаг 21 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ2 цаг 26 минутын өмнөГэрээ тохижуулахад гаргадаг БИДНИЙ АЛДАА2 цаг 31 минутын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй2 цаг 36 минутын өмнөХөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ2 цаг 41 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ2 цаг 46 минутын өмнөХамгийн сонирхолтой нэр2 цаг 51 минутын өмнөШатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ2 цаг 56 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.