Я.Содбаатар: Хархорум хотын 800 жилийн ойд зориулж 2.8 тэрбумаар бүтээн байгуулалт хийнэ

 

Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ой 2020 онд тохионо. Дэлхийн түүхэнд нэр нь цуурайтсан энэ түүхэн хотын тэгш их ойг хэрхэн тэмдэглэх талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

 -Хархорум хотын түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар яриагаа эхэлье?

-Хархорум хот мянганы суут хүн эзэн богд Чингис хааны зарлигаар байгуулагдсан Монголын эзэнт гүрний нийслэл байсан. Ази, Европын олон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн улс төр, шашин, худалдаа, үйлдвэрлэлийн зангилаа хот болж хөгжсөн. Нүүдэлчид хот байгуулж чадахгүй гэсэн барууны ойлголтыг няцааж соёл, урлаг, шинжлэх ухааныг хөгжүүлж байв. Хархорум хотоор дамжуулан дэлхий нийт монголчуудын ахуй соёл, зан заншлын тухай мэддэг болсон гэж үздэг. Дэлхийн улс орнуудаас Хархорумыг чиглэн элч төлөөлөгч, худалдаачид ирдэг, Монголын их хаантай улс төр, худалдаа, шашны хэрэг хэлэлцдэг байснаас Хархорумыг тухайн үедээ дэлхийн нийслэл байсан гэх хандлага түүхийн шинжлэх ухаанд байдаг.

 -Та сая Хархорум хот дэлхийн нийслэл байсан тухай дурдлаа. Үүнийг жаахан тодруулна уу?

-Их Монгол Улс дэлхийд урьд хойшид байгаагүй хамгийн том эзэнт гүрэн байсан. Тэр хэрээр бусад улс орнуудад нөлөөтэй, түүхэнд холбогдох олон томоохон шийдвэрүүд Хархорумд гарсан байдаг. Шийдвэр гаргах төвшнөөр олон улсын анхаарлын төвд байсан. Тухайн үедээ ертөнцийн хувь заяаг шийдэж байсан гэж түүхийн эх сурвалжуудад бичсэн байдаг. Монголчууд дэлхийн түүхэнд анх удаа морин өртөө байгуулсан.  Хархорумаас зүг бүрт салаалж богино хугацаанд элч төлөөлөгчдийг довтолгодог болсон нь Монголын их хааны удирдан захирах чадамжийг сайжруулсан. Барууныхны төсөөлж ч амжихааргүй богино хугацаанд их хааны зарлиг дэлхийн өнцөг булан бүрт хүрч чаддаг байжээ. Японы судлаачид Монголын нийслэл-метрополис хотоос үүсэлтэй морин өртөө хожим олон улсын тээвэр, холбооны сүлжээ үүсэх үндэс болсон гэж үздэг. Орчин үеийн интернет сүлжээтэй адилтган үнэлдэг.

 Өгөөдэй, Гүюг, Мөнх зэрэг их хааны үед Хархорум улам хүчирхэг сайхан хот болж өрнө дорныг холбосон торгоны зам, цайны замууд дамжин өнгөрдөг болсон. Тийм учраас  Хархорумын олон улсын худалдааг зохицуулах үүрэг нь нэмэгдсэн. Эзэнт гүрний нутаг дэвсгэрт дэлхий дахинд худалдааны аюулгүй байдал, шударга ёс, энхтайвныг тогтоож чадсан. Хархорумд худалдаачдын хороолол гэж тусгай дүүрэг байсан. Хархорумын бас нэг сонирхолтой баримт дэлхийн шашны төв болсон байсан нь одоо ч гадныхны сонирхлыг их татдаг. Шашны нөлөө ихтэй XIII зуунд Хархорум хотод буддын, исламын, христосын, несториан шашны 12 мөргөлийн сүм байсан.

Хоорондоо таардаггүй шашны сүм хийдүүд зэрэгцэн оршиж үйл ажиллагаа явуулдаг байсан нь Хархорум дэлхийн оюун санааны глобал хот байсныг илэрхийлдэг. Монголын эзэнт гүрний их хаан Мөнх 1254 онд Хархорум хотноо дэлхийд анх удаа гурван том шашны хооронд олон улсын онолын мэтгэлцээн зохион байгуулж байсан мэдээ байдаг. Үүнтэй холбогдуулан энэхүү 800 жилийн ойн хүрээнд Гадаад хэргийн яамнаас НҮБ-ын Женев дэх төв байранд Монголын эзэнт гүрний шашны талаар явуулсан бодлого сэдвээр үзэсгэлэн зохион байгуулахаар ажиллаж байгаа.

 -Хархорум хотын 800 жилийн ойн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулах байх. Төлөвлөгөөт ажлуудаас сонирхуулахгүй юу?

-Судлаачид, эрдэмтэд, нутгийн иргэд, төр засгийн зүгээс 800 жилийн ой тэмдэглэхийг эртнээс төлөвлөж байсан. Тодорхой бодит ажлуудыг 4-5 жилийн өмнө хийж эхэлсэн. Миний бие Хархорин сумын нутгийн зөвлөлтэй хамтран 2015 онд Хархорум хотын 795 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж байсан. Өнгөрсөн 2018 оны намар Нутгийн зөвлөлөөс санаачлан Монгол-Германы хамтарсан Хархорум экспедиц, Шинжлэх ухааны Академийн Түүхийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн, БСШУСЯ, Гадаад хэргийн яам, Соёлын өвийн төв, Соёл урлагийн газрын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, сумын удирдлагуудыг хамруулсан уулзалтыг Хархорин суманд болон Улаанбаатар хотод хоёр удаа зохион байгуулсан. Эдгээр уулзалтууд дээр яригдсан Эрдэнэзуу хийд, Эрдэнэзуу музейд засвар хийх, Хархорин суманд аялал жуулчлалын томоохон бүтээн байгуулалт хийх, ойг дэлхий даяар тэмдэглэх тухай НҮБ-д хүсэлт явуулах, бусад улс орны эртний нийслэлийн туршлагаас судлах, гадаадад үзэсгэлэн хурал зохион байгуулах ажлууд эхнээсээ хэрэгжиж эхэлсэн.

 -Хархорум бол түүхэн аялал жуулчлалын бүс нутаг шүү дээ. Ойн хүрээнд бүтээн байгуулалтын ямар ажлууд хийх вэ?

-Хархорум, Орхоны хөндий бол манай улсын түүхэн аялал жуулчлалын гол бүс нутаг. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих, дэд бүтцээ сайжруулах, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх хэрэгцээ их байгаа. Ойн хүрээнд аялал жуулчлалын салбарыг дэмжсэн хэд хэдэн бүтээн байгуулалт хийж байгаа. Бат-Өлзий суманд жуулчны гол маршрутын дагуу Орхон гол дээр төмөр бетон гүүр барих ажлыг эхлүүлсэн. Хархорин суманд дөрвөн байршилд хатуу хучилттай автозам барьж, Эрдэнэзуу хийд, музейн шөнийн гэрэлтүүлгийг хийсэн. Хархорин суманд хоёр жилийн өмнө 450 хүний суудалтай спортын ордон ашиглалтад оруулсан. Энэ жил 400 хүний суудалтай соёлын төв ашиглалтад орно. Мөн Эрдэнэзуу хийдийн дэргэд жуулчдад зориулсан задгай театр байгуулах ажлыг эхлүүлсэн. Ирэх онд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жуулчны гудамж байгуулна. Эрдэнэзуу хийдийн засвар, тохижилтын ажилд 800 сая төгрөг төсөвлөсөн байгаа.

 -Жуулчны гудамж анхаарал татаж байна. Магадгүй их өвөрмөц хэв маяг бүхий гудамж байх болов уу?

-Манай улсад гадаадын жуулчдын анхаарлыг татдаг түүхэн аялал жуулчлалын Хархорум, Хэнтий гэсэн хоёр газар байна. Хөвсгөл, Архангай бол байгалийн аялал жуулчлалаар дагнасан дотоодын жуулчлалд тохиромжтой бүс нутаг юм. Тиймээс манай улс олон улсын аялал жуулчлал хөгжүүлж,  гадаад валют олох эх үүсвэрээ нэмэгдүүлье гэвэл юуны өмнө Хархоринд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний цогцолборууд байгуулах шаардлагатай. Ирэх жил 800 жилийн ойг тэмдэглэхдээ баяр  наадам хийж найрлаад дуусах биш шинээр үлдэцтэй бүтээн байгуулалт хийе гэж зорьсон. Энэ санаачилгыг Засгийн газар дэмжсэн учир жуулчны гудамж байгуулахаар улсын төсөвт 1.6 тэрбумын хөрөнгө оруулалт суулгаад байна.

Эрдэнэзуу хийд, Хархорум музейг холбосон 0.5 км орчим урт чулуун замтай XIII зууны хэв маягтай жуулчны гудамж байгуулан тохижуулах төлөвлөгөөтэй байгаа. Жуулчны гудамжинд эртний Хархорум хотын холбогдолтой зарим сонирхолтой үзмэрүүдийг хийж байршуулна. Жуулчны гудамжийг 2020-2021 онд байгуулж дуусгана.

 -Олон улсын түвшинд ойг хэрхэн тэмдэглэх бол. Ямартай ч гаднын улс оронд үзэсгэлэн гарах болов уу?

-Хархорум хотын 800 жилийн ойд дэлхий нийтээр ач холбогдол өгч тэмдэглэх тухай НҮБ-ын уриалга бүхий тогтоол гаргуулахаар ажиллаж байгаа. Өмнө нь манай улс 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэхэд НҮБ-аас тийм тогтоол гарч дэлхийн олон орны удирдагчид Монгол Улсын Төрийн тэргүүн, Засгийн газарт мэндчилгээ ирүүлж байсан. Монгол Улсаас 2018 оны намар ЮНЕСКО-д албан ёсны хүсэлт явуулж 2019 оны эхээр дэмжсэн хариу авсан. Одоо арваннэгдүгээр сарын дундуур хуралдах НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар тогтоол гарах болов уу гэсэн хүлээлттэй байна. НҮБ-ын тогтоол гарахаар Хархорум хотын 800 жилийн ойг зохион байгуулж тэмдэглэх үүрэг бүхий Үндэсний хороо байгуулах бодолтой байгаа. Ойд зориулж дэлхийн хэд хэдэн оронд үзэсгэлэн гаргана. Одоогоор Женев дэх НҮБ-ын төв байранд болон Япон, Герман зэрэг улсад үзэсгэлэн гаргахаар болсон мэдээлэл байна. Дэлхийн олон оронд байдаг Монгол судлалын төв, Элчин сайдын яамаар дамжуулан Хархорум хотын 800 жилийн ойг сурталчлах, хамтарсан хурал үзэсгэлэнгүүд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Дэлхийн аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнгүүдэд “Хархорум 800” булан нээн ажиллуулж болно. НҮБ-ийн тогтоол гарахаар олон улсын үйл ажиллагаа илүү идэвхжинэ.

 -Бусад улсын эртний нийслэл хотууд аялал жуулчлал хөгжүүлж буй туршлагаас судалсан уу?

-Энэ жил Хархорин сумын нутгийн зөвлөлийн дарга О.Чимгээ, Ш.Энхтөр нарын таван хүн Япон явж,   эртний нийслэл Нара хотоо хэрхэн судалж, сэргээн босгож, аялал жуулчлалтай холбож буй талаар туршлага судлаад ирсэн. Нутгийн зөвлөлийн зарим гишүүн БНСУ-ын эртний нийслэл Киёнгжү хотод очиж соёлын дурсгалаа хэрхэн хадгалан хамгаалж, аялал жуулчлал хөгжүүлж байгаатай танилцаад ирсэн. Туршлага судалсан хүмүүс удахгүй байгуулагдах 800 жилийн ойн Үндэсний хороонд ажлын тодорхой саналууд танилцуулна. Хархорины нутгийн зөвлөл нутаг орныхоо төлөө идэвхтэй ажиллаж, хувийн зардлаар олон ажил зохион байгуулж байгаад талархалтай байгаа. Түүнчлэн Монголынхоо түүх соёлоор бахархдаг, Хархорум хотоо дэлхий нийтэд таниулах хүсэл эрмэлзэлтэй  олон хүн 800 жилийн ойд анхаарал тавьж, гар бие оролцож байна.

 -Соёл, урлагийн чиглэлээр ямар ажлуудыг  хийх вэ?

-Хархорум хотын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг ач холбогдлыг таниулан сурталчилах зорилгоор түүхэн баримтат болон сэдэвчилсэн уран сайхны кино хийх, цуврал катологи, ном бүтээл гаргах, соёл урлагийн тоглолтууд зохион байгуулах саналууд гаргаж байгаа. Соёлын судлаач Цоодолын Жаргалсайхан Хархорины товчоон номыг хэвлүүлж байсан. Археологич эрдэмтэн Уламбаярын Эрдэнэбат 2018 онд 800 жилийн ойд зориулж Монголын эртний нийслэл Хархорум номыг хэвлүүлсэн. Эдгээр судалгааны эх сурвалж номууд Хархорумтай холбоотой эвент арга хэмжээ, соёл, урлагийн бүтээл хийх гол хэрэглэгдэхүүн болно. Энэ талаар БСШУСЯ, Соёл, урлагын газар анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй.

 -Ойн хүрээнд тухайн орон нутаг Хархорин суманд ямар үйл ажиллагааг зохион байгуулах вэ?

-Олон улсын Монгол судлалын холбоо, Шинжлэх ухааны Академитай хамтран Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Хархорин суманд зохион байгуулахаар ярилцаж байгаа. Гадаад дотоодын эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид цугласан том арга хэмжээ болно. Монгол Улсын Засгийн газрын тусгай хуралдааныг 2020 оны хавар Хархорин суманд зохион байгуулж, эртний нийслэлээ судлах, хамгаалах, сэргээн босгох, түүхэн аялал жуулчлал эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр шийдвэр гаргуулж хөрөнгө мөнгийг нь шийдүүлэх боломжийг судалж байна.

 Өөрөөр хэлбэл, зарим томоохон ажлыг 800 жилийн ойн хүрээнд эхлүүлээд цаашид тасралгүй үргэлжлүүлэх нөхцлийг бий болгох зорилготой. Энэ хоёр том арга хэмжээнээс гадна 800 жилийн ойн нээлтийн хурал, хүндэтгэлийн концерт, үзэсгэлэн гэх мэт 4-5 томоохон арга хэмжээ зохион байгуулна. Улаанбаатар хотод Төрийн ордонд 800 жилийн ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Улсын баяр наадмыг Хархорум хотын 800 жилийн ойд зориулсан агуулгаар зохион байгуулж болно. Улсын төв музей, Төрийн түүхийн музей, Хархорум музей, Эрдэнэзуу музей, Түүх-Археологийн хүрээлэн хамтарч үзэсгэлэнгүүд зохион байгуулна.

 

 

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.51Зочин   • 11 сарын 16. 15 цаг 22 минут

Монгол аялал жуулчлал хөгжүүлнэ гэж 20 жил ярьсан, одоо л бодитой юм хийгдэж эхэлж байна. Амжилт хүсье

203.91.115.54баатар   • 11 сарын 15. 19 цаг 15 минут

уучлаарай эхлээд Эрдэнэзуу хийдийнхэн хогоо цэвэрлэж сураач, би анх 1988 онд үзсэн, дараа нь хэд хэдэн удаа, хамгийн сүүлд 2017 онд үзэхэд яг хэвээрээ байна. шарилж, хогийн ургамал, хог шороонд дарагдсан хэвээрээ байх юм даа

31.13.145.240Зочин   • 11 сарын 15. 18 цаг 38 минут

Хотоос хархорин орох замд ганц боловсон жорлон барьчихаад олон юм хуцаж баи

202.21.100.210Зочин   • 11 сарын 15. 15 цаг 46 минут

Ядуу ард түмний татварыг нэмж Хэнтийд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангайд Я.Содбаатар нар татвар төлөгчийн мөнгийг сонгууль угтаж гарын салаагаар урсгаж байна даа. Та нар их даварч байна даа. Л.Оюун-Эрдэнэ чи төрийн цагдаа тагнуулаар өөрийгөө хамгаалуулан ард түмнийг үлэмж их дээрэлхэж байна даа. Эрх мэдэл албан тушаал дуусах цаг хугацаа байдаг шүү татвар төлгөчийн үрэлгэн зарцуулсан мөнгийг чамаас нэхэх цаг ирнэ

202.179.24.219Зочин   • 11 сарын 15. 15 цаг 19 минут

BAGANUUR NALAIHAA BOSGOOCHEE,

103.9.90.51Зочин   • 11 сарын 15. 15 цаг 10 минут

Элбэгдорж Хархорин 13-р зуун цогцолбор барина гээд байсан юу болсон бэ, ядаж 13-р зууны жуулчны гудамжтай болж байгаа нь сайн байна.

103.9.90.51Зочин   • 11 сарын 15. 15 цаг 08 минут

Зөв Хархорин босвол монгол босно.

202.21.118.174irgen   • 11 сарын 15. 15 цаг 08 минут

hudlaa yarihaa bilildooooo!!!uls ornoo ard olnooo bodih boldol alga uuu!!!!chi nhudaL YARIJ UNUUDRI9IG HOJLOO GEJ BODSON CH !!!!HERVEE AH DYY AMRAG SADAN YR HYYHED NE ZOBNO DOOOO!!!!!!!!!!

103.9.90.51Зочин   • 11 сарын 15. 14 цаг 59 минут

Баяр хүргэе. Хархорин аялал жуулчлалын гол нутаг болох ёстой.

202.131.245.26Зочин   • 11 сарын 15. 14 цаг 17 минут

Солиотой юм яасан их мөнгөтэй юм бэ тийм их мөнгө байгаа юм бол HДТ-аа нэмэхээ болиочээ

202.72.245.122irgen   • 11 сарын 15. 13 цаг 45 минут

soliiorood bgarai, bas neg mungu ideh arga uu ??? Yasan ichih bulchirhai bhgyi bolson nuhduud ve? Zialaach ta nar

202.72.245.122ё   • 11 сарын 15. 13 цаг 39 минут

Хүүхдийн макет шиг юм хийж мөнгө шаах гээд байна уу

106.186.208.29Зочин   • 11 сарын 15. 13 цаг 32 минут

Harhorin shig hugjidgui sapi gazar uzsengui. Zah mahaar ni orloo hereg algaa. juulchin gej eliirheer ter guriliin uildveriig ni ajild oruulaldaa. Yadaj heden hun ajiltai bolno shuudee.

103.229.123.169Зочин   • 11 сарын 15. 13 цаг 25 минут

ЯНГУГАА НААД МӨНГӨӨРӨӨ ТӨВХӨН , УЛААНЦУТАГАН ЧИГЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗАМАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭЧ .

66.181.161.45Зочин   • 11 сарын 15. 13 цаг 20 минут

Duu mini ?! naad hurunguu Erdene zuu-g sergeen zasvarlahad oruul! Nyraad unachihval hen irj naad guaar chini alhah be?!

24.19.4.149Зочин   • 11 сарын 15. 13 цаг 15 минут

Hun gui hotod naad gudamjaar chini hen tooj yavahiin baahan mal belcheeh ni uu. Uvsii ni mal ideheer uim tariarai.

59.153.112.63ЖДҮ   • 11 сарын 15. 13 цаг 12 минут

xylgaich

202.21.100.138Зочин   • 11 сарын 15. 12 цаг 45 минут

энэ нөхөр жуулчны гудамж хийж байна гэж бас мөнгө идэх нь

Шинэ мэдээ

Мартагдсан "Домогт 1900" кино Хятадад алдаршиж буй шалтгаан2 минут 9 секундын өмнөПол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно7 минут 9 секундын өмнөӨндөр настны хүслийг гүйцэлдүүлж тайчигч дууджээ12 минут 9 секундын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...17 минут 9 секундын өмнөАвто зам ашигласан төлбөрийн асуудлыг НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэнэ22 минут 9 секундын өмнөС.Батцэцэг “Бөртэ Чоно-2019”-ын эзэн боллоо27 минут 9 секундын өмнөӨнгөрсөн долоо хоногийн тойм32 минут 9 секундын өмнөЭрдэнэт үйлдвэр, Шинжлэх ухааны академитай 2019 оны хамтын ажиллагаагаа дүгнэлээ37 минут 9 секундын өмнөЭнэ өдрийн зурхай42 минут 9 секундын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ47 минут 9 секундын өмнөТом компаниуд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээ илэрхийллээ12 сар 13. 18:00Дэлхийн хуурай газрын хамгийн гүн цэгийг шинээр тодорхойлжээ12 сар 13. 17:55Таны нуруу өвдөөд байна уу12 сар 13. 17:50Трамп Гретад "атаархав"12 сар 13. 17:45БНСУ-д гадаад ажилчдад хуурамч чек өгч байсан нь илрэв12 сар 13. 17:40АНУ пуужин устгах гэрээгээр хориглосон байсан пуужинг амжилттай туршжээ12 сар 13. 17:35Уруул өнгөлөгчөө ашиглах сонирхолтой аргууд12 сар 13. 17:30Усан дээрх хот-Амстердам12 сар 13. 17:25Японы 2019 оны шилдэг 10 клип12 сар 13. 17:20Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ12 сар 13. 17:19Багш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл12 сар 13. 17:15Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа12 сар 13. 17:12Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо12 сар 13. 17:11Тасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй12 сар 13. 17:10Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана12 сар 13. 17:05ВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан12 сар 13. 17:00Лэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан12 сар 13. 16:55Х.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон12 сар 13. 16:53Хөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ12 сар 13. 16:50АНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ12 сар 13. 16:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.