2019 оны 11-р сарын 15
12 цаг 40 минут

И.Мөнхцэцэг: Есөн төрлийн орлогын чөлөөлөлт, 10 төрлийн татварын хөнгөлөлт эдлэхээр хуульчилсан

Татварын багц хуулийн шинэчлэн баталж ирэх оноос хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийн шинэчлэлийг олон нийтэд танилцуулах, шинэ хуулийг хэрэгжүүлж эхлэхэд татвар төлөгчдөд шаардлагатай мэдээллээр хангах зорилгоор “Татварын II шинэчлэл” аяныг энэ сарын 11-нээс ирэх сарын 15-ны хооронд өрнүүлж байна. Аяны хүрээнд татварын суурь гурван хууль болох Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, мөн 2015 онд шинэчилсэн найруулгаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд орсон өөрчлөлтийг сурталчлан таниулах, сургалт зөвлөгөө өгөх ажлыг орон даяар зохион байгуулж байна.

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмын шинэчлэлтийн талаар Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч И.МӨНХЦЭЦЭГТЭЙ ярилцлаа.

-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх журмыг шинэчлэн боловсруулсан. Журмаар татвар төлөгчдөд ямар давуу тал бий болж байна вэ?

-Өмнө нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх заавар гэж байсан. Одоо бол шинэчлэн баталсан хуулийн дагуу журмын төслийг  боловсруулсан, татвар төлөгчдийнхөө саналыг авахаар журмаа танилцуулан хэлэлцүүлэг явуулж байна.  Журмыг боловсруулахдаа иргэдийн хувьд эргэлзээтэй, маргаан дагуулдаг асуудлыг шийдэхийг зорьж ажилласан. Мөн татвар төлөгчдийн зүгээс хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхдээ бүрдүүлдэг нэмэлт материалын жагсаалтыг оруулж өгснөөрөө онцлогтой журам болж байгаа. Иргэдийн зүгээс татварын ажилтнууд шаардлагагүй баримт, материал нэхлээ хэмээн зөрчилддөг байсан асуудлыг шийднэ гэж үзэж байгаа.

-Баримт материал бүрдүүлэхдээ иргэд их төвөгшөөдөг шүү дээ?

-ХХОАТХ-ийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх татвар төлөгчид нэмэлт материал бүрдүүлдэг.  Нэгдүгээрт, төрийн байгууллагаас авдаг лавлагаа, хоёрдугаарт татвар төлөгчид зөвхөн өөрт нь байх хувийн баримт материал шаардлагатай байдаг. Төрийн байгууллагаас гаргадаг лавлагаа мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны  “ХУР” системээс авч болно. Жишээлбэл, татвар төлөгчийн иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн, нийгмийн даатгалын лавлагаа зэргийг энэ системээс хурууны хээгээ уншуулаад авах юм.

2017 оноос бид алба бүртээ хурууны хээ уншуулах төхөөрөмжийг байршуулж шаард­лагатай лавлагааг нь хэвлэж өгч үйлчилж байгаа. Энэ нь татвар төлөгчийн хувьд зардал мөнгө хэмнэсэн зөв зүйтэй ажил болсон гэж үздэг.

Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, төрөл бүрийн зээлийн гэрээ, орлогоо нотолсон баримтыг бол яах аргагүй татвар төлөгч өөрөө бүрдүүлж өгөх юм. Мөн татвар төлөгч өөрөө хүсвэл татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхэд бүрдүүлэх материалаа татварын албанд очилгүй шуудангаар явуулж болно. Ийм тохиолдолд дээрх бичиг баримтыг заавал наториатаар батлуулах шаардлагатай. 

-Татвар төлөгчид хэчнээн төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг юм бэ?

-Шинэчлэн баталсан, 2020 оноос хэрэгжүүлэх  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар есөн төрлийн орлогын чөлөөлөлт, 23 дугаар зүйлд зааснаар 10 төрлийн татварын хөнгөлөлт эдлэхээр хуульчилсан. Тухайлбал, хуульд тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр тэтгэмж, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг татварын орлогоос чөлөөлнө. Гэхдээ татвар төлөг­чид хуульд заасан гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зарим албан байгууллагууд дотоод журмынхаа дагуу тэтгэмж, тусламж  олгоод энэ орлогыг нь татвараас чөлөөлнө гэж андуурах тохиодол байдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хувь хүн, гамшгийн үеийн тусламж, малчин өрх мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох татварын орлогыг чөлөөлдөг. Түүнчлэн гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүд хоорондоо газар өмчлөх эрхээ шилжүүлбэл энэ орлогыг татвараас чөлөөлдөг. Бидний хамгийн сайн мэддэг НӨАТ-ын урамшууллын орлогыг татвараас чөлөөлдөг. Та бид урамшуулал авахдаа ямар ч татвар төлөлгүй бүрэн авдаг шүү дээ.

Хөнгөлөлтийн тухайд амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц анх удаа худалдан авсан, барьсан иргэд, төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоосон асрамж, дэмжлэгт байгаа хүүх­дийн их дээд, мэргэжлийн боловсролын сургуулийн сур­галтын төлбөр төлсөн иргэд хөнгөлөлт эдлэх боломжтой. Татвар төлөгч хувь хүн  үр  тариа төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ түүний үр суулгац, тэжээлийн ургамал, модны суулгацыг тариалсан бол энэ үйлдвэрлэлээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлүүлдэг.

-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх талаар иргэд хэр мэдээлэлтэй байдаг вэ?

-Орон сууц болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг иргэд их сайн мэддэг, эдэлдэг. Энэ хөнгөлөлтийг эдэлж жилд дунджаар 40 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголтыг 40 мянга орчим татвар төлөгч хувь хүн хүлээн авдаг.

-Татвар төлөгчид жилд хэдэн удаа хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломжтой байдаг вэ?

Татвар төлөгч хувь хүн хөнгөлөлт чөлөөлөлтөө эдлэхдээ Хувь хүний орлогын албан татварын тайланг жилд нэг удаа гаргаж өгдөг. Хуульд зааснаар, тухайн оны тайлангаа дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор гаргаж ирүүлэх бөгөөд  тайландаа хөнгөлөлт, чөлөөлөлтөө тусгаж, нэмэлт материалаа бүрдүүлж өгнө. Тайлангаар гарсан илүү төлөлтийг татварын алба хянан баталгаажуулж аймаг, нийслэлийн төрийн санд илгээж, төрийн сан хянан баталгаа­жуулсанаар иргэдийн дансанд буцаан олголт нь ордог.

 Г.НЯМСүРЭН

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.24.98Mongol   • 11 сарын 22. 11 цаг 06 минут

NUT-n sugalaagaa zogsoo Suglaand ugch baigaa munguu butsaan olgoltiin huvia nemegduulj lrgeddee jigs hand aa ch ee. NAAD SUGALAA CHIN YMR HUREEND YVAGDJ BAIGAAD IRGED HYANALT TAVIH BOLOMJ GUI SHUU DE.mgadgui heg hesgiinh n Sanamsargui songoltof oroh gui

103.26.192.43зоя   • 11 сарын 22. 10 цаг 06 минут

НӨТ 0,8%г нь улс авчихаж байгаа биздээ бидэнд 0,2% l ирж байгаа шүүдээ татвар төлсөн мөнгөөрөө худалдан авалт хийгээд НӨТ нэртэй дахиад луйвардуулчихаж байгаа юм түүнийгээ татвар авдаггүй гээд тэнэг хүнд тайлбарлаж байгаа юм шиг эсвэл ингэж ярьж байгаа хүн өөрөө үүнийгээ ойлгодоггүй тэнэг байх

203.91.116.42Зочин   • 11 сарын 20. 17 цаг 13 минут

Татвар багасаж байгаа нь сайн хэрэг. Нэг юм асууя. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ялангуяа урлагийн хүмүүсийн тоглолтын орлогыг татварт хамруулах ямар систем үйлчилдэг вэ.Яагаад гэвэл одоо шинэ жил болж байна.Урлагынхан 2 дуу дуулчихаад 3 сая төгрөг авна.Татварыг нь суутгана гэхээр өгөхгүй гээд суучихдаг. Энийг яаж шийдэх вэ?

202.179.31.88Зочин   • 11 сарын 19. 16 цаг 22 минут

Зарим хүмүүс хэтэрхий туйлшрах юмаа.НӨТ-ийн урамшуулал буцааж өгдөггүй байхад болоод л байдаг байсан.Өгөөд эхлэхээр хувь нь бага байна гээд л

66.181.186.29Зочин   • 11 сарын 19. 15 цаг 28 минут

ийм олон төрлийн нэмэлт хасалт ард иргэдэд үнэндээ хэрэггүй, тооцоод үзэхээр наадах чин нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь өөрчлөгдөхгүй л гэдэг зүйлтэй утга нэг. Зүгээр л Е баримтын 10 хувийнхаа 8 хувийг нь л ард иргэддээ буцаагаад өгчих.

202.126.89.226ИРГЭН   • 11 сарын 19. 11 цаг 02 минут

НӨТ-ИЙН СУГЛААГАА ЗОГСООЧЭЭ. ТЭГЭЭД ЯДАЖ 5 ХУВИЙН БУЦААЖ ӨГ. ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ИЙМ ХӨГИЙН ЮМ

139.5.217.92Зочин   • 11 сарын 16. 10 цаг 17 минут

НӨТ-н сугалаагаа зогсоож,буцаалтаа нэмээч ээ.Сангийн сайд аа?ийм шийдвэр гаргаад явбал олон хүн баярлана дааҮЭ-н холбоо энэ тэмцлээ зогсоосон нь даан ч харамсалтай ???????? Бас мжж -чихний эмнэлэгийн сонсголын аппаратын худалдааг нөт-с чөлөөлдөгөө болиимоор юм.

Шинэ мэдээ

Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд35 минут 48 секундын өмнөБНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа38 минут 58 секундын өмнөЭцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог40 минут 48 секундын өмнөМиами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа45 минут 48 секундын өмнө“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ50 минут 48 секундын өмнөХятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ55 минут 48 секундын өмнөАхмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ1 цаг 1 минутын өмнөШинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа1 цаг 1 минутын өмнөШинэ жилийн баяр ба дуучдын ханш1 цаг 6 минутын өмнөТанзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө1 цаг 11 минутын өмнөНисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ1 цаг 16 минутын өмнөЖирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу1 цаг 21 минутын өмнөБ.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан1 цаг 26 минутын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна1 цаг 31 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 36 минутын өмнөЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв1 цаг 41 минутын өмнөРохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна1 цаг 46 минутын өмнө“BTS” агентлагтайгаа заргалдана1 цаг 51 минутын өмнөХөгжим сонсоод хийхэд бүтээмж нэмэгддэг ажлын байрууд1 цаг 56 минутын өмнөБяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ2 цаг 1 минутын өмнөАНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна2 цаг 6 минутын өмнөДэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ2 цаг 11 минутын өмнөОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?2 цаг 16 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ2 цаг 21 минутын өмнөГэрээ тохижуулахад гаргадаг БИДНИЙ АЛДАА2 цаг 26 минутын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй2 цаг 31 минутын өмнөХөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ2 цаг 36 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ2 цаг 41 минутын өмнөХамгийн сонирхолтой нэр2 цаг 46 минутын өмнөШатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ2 цаг 51 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.