2019 оны 11-р сарын 15
13 цаг 20 минут

Дубай руу аялах 3 азтан тодорлоо

Голомт банкнаас Олон улсын төлбөрийн картыг анхлан нэвтрүүлсний 20 жилийн ойг тохиолдуулан зарласан “Карт 20” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд Дубайд аялах эхний гурван азтан тодорч, эрхийн бичгээ гардан авлаа.

Э.Энхбаатар: Дубайд аялах азтанаар тодорсон тухай мэдээ гэр бүлийнхэнд минь мартагдашгүй баярт мөчийг авчирсан

- Телевиз болон сошиалаар Дубайд аялуулах сугалаат аяны тухай сурталчилгаа мэдээлэл харсан. Гэхдээ энэ олон хүн дотроос би ч шалгарахгүй биз дээ гэж бодож байсан юм. Голомт банкнаас залгахаар нь гүйлгээний талаар лавлаж асуух гэж байгаа байх л гэж бодсон. Гэтэл та азтан боллоо гэхэд нь бүр гайхаад, сэтгэл огшиж хөөрөөд үнэхээр сонин мэдрэмж авсан.

-Азтан болсноо мэдсэнээс эхлээд очоод юу юу үзэж, хийж болох тухай интернэтээр хайж, судлаад эхэлсэн шүү. Олон алдартай бүтээн байгуулалтуудыг зураг, дүрс бичлэгийг нь хараад өөрийн нүдээр үзэж мэдрэхийг тэсч ядан хүлээж байгаа. Тэр дундаа хүний гараар бүтсэн хиймэл арлыг үзэхийг хүсэж байна. Мөн цаг агаарын хувьд хамгийн таатай үе буюу сэрүүний улиралд аялах гэж байгаадаа олзуурхаж байгаа. Дубайд аялах азтан болсон мэдээг гэр бүлийнхэн минь сонсоод тэмдэглэлт баяр шиг л хүлээж авч, баярлацгаасан.

Б.Алима: Хоёрхон сугалааны эрхтэй байсан ч Дубай явах эрх хожлоо

- Би Голомт банкны шинэ харилцагч л даа. 3 сарын өмнө олон улсын эрхтэй картаа нээлгэн картаараа гүйлгээ хийн 2 сугалааны эрхтэй болсноос нэг нь намайг Дубайд аялуулах хонжвор байна гэж төсөөлөөгүй шүү.

- Дубайд очоод Голомт банкны Олон улсын картаа ашиглана гэж бодож байгаа. Бусад банкны картнаас давуу тал ихтэй, найдвартай санагддаг учраас гадагшаа явахдаа энэ картаа ашигладаг.

Ю.Ганзориг: Барилгын салбарын мэргэжилтний хувьд салбарынхаа хөгжил дэвшлийг өөрийн биеэр харах гэж байгаадаа баяртай байна

- Анх азтан болсондоо итгэж чадаагүй. Азтан болоод сугалааг үнэхээр үнэнч шударгаар явуулдаг юм байна гэж бодсон.

- Гэрийнхэндээ эрхийн бичгээ авч очоод үзүүлнэ дээ гэж бодоод яараад байж байна. Гэр бүлийнхэнтэйгээ он гаргаад аяллаар явна гэж төлөвлөж байсан. Яг энэ үед Дубай явах эрхийн эзнээр тодорч байгаа нь завшаантай хэрэг боллоо.

 “Карт 20” урамшуулалт хөтөлбөрийн 10 дугаар сарын азтанууд тодорлоо.

Урамшууллын аян энэ оныг дуустал үргэлжлэх учраас Дубайд аялах эрхийн эзнээр тодрох боломж танд ч бас бий. Түүнчлэн энэ оныг дуустал цуглуулсан сугалааны эрхээрээ “Токио-2020”олимпийн наадмыг хосоороо үзэх Супер азтанаар ч тодрох боломж танд нээлттэй.

Хэрхэн сугалаанд оролцох вэ?

Харилцагч та Голомт банкны картаар Голомт банкны ПОС төхөөрөмж дээр хийсэн 20 мянган төгрөгийн гүйлгээ тутамд нэг сугалааны эрх авна. Та бүхэн уг аяны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах болон сугалааны эрхээ ЭНД-ээс шалгаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ12 сар 11. 18:002019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд12 сар 11. 17:556 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ12 сар 11. 17:50Жинхэнэ мэт 3D зургууд12 сар 11. 17:452020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ12 сар 11. 17:40Алуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг12 сар 11. 17:352019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип12 сар 11. 17:302019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв12 сар 11. 17:25Сайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай12 сар 11. 17:20“Шимэгч” шилдэг кино боллоо12 сар 11. 17:15Шанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно12 сар 11. 17:10Малчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 11. 17:05Бүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг12 сар 11. 17:00Маскийг хэрхэн зөв хэрэглэх вэ12 сар 11. 16:55Францын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа12 сар 11. 16:50Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд12 сар 11. 16:45БНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа12 сар 11. 16:41Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог12 сар 11. 16:40Миами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа12 сар 11. 16:35“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ12 сар 11. 16:30Хятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ12 сар 11. 16:25Ахмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 11. 16:20Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа12 сар 11. 16:20Шинэ жилийн баяр ба дуучдын ханш12 сар 11. 16:15Танзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө12 сар 11. 16:10Нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ12 сар 11. 16:05Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу12 сар 11. 16:00Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан12 сар 11. 15:55БНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна12 сар 11. 15:50Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ12 сар 11. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.