2019 оны 11-р сарын 15
17 цаг 12 минут

Хан-Уул дүүрэг угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан дүүргийн шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ. Тус багийнхан өнөөдөр дүүргийн дөрөвдүгээр хорооны хоёр айлын ханан пийшинд засвар үйлчилгээг хийлээ. 

Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг 9 хорооны 21000 гаруй өрх байдаг бөгөөд эдгээрээс 741 өрхийн зуух, яндан, ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй гэх судалгаа гарсан.  Үүнээс хамгийн эрсдэл өндөртэй 190 гаруй айлын яндан, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг  тогтоож, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах засвар үйлчилгээг газар дээр нь ийн үзүүлж эхэлж байна. Эхний байдлаар эрсдэл бүхий 190 айлын ханан пийшин, зуух, янданг нь засварлан, ажиллах тус засварын баг галлагааны улирал дуустал ажиллаж, иргэдийг угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.Мөн дүүргийн айл өрхүүдэд шахмал түлшний хэрэглээ, галлагааны аюулгүй байдлыг хангуулах мэргэжлийн хамтарсан баг явж, түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэн, зуухны эвдрэл гэмтлийг газар дээр нь засварлан ажиллаж байна. Тус багийнхан өнөөдөр дүүргийн дөрөвдүгээр хорооны таван айлын ханан пийшинд засвар үйлчилгээг газар нь очиж хийлээ.

Ингэснээр шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн иргэд угаарын хийнд хордох эрсдэлгүй болно. Сайжруулсан шахмал түлшний талаар иргэд харьцангуй мэдээлэлтэй болж, зөв хэрэглэж хэвшиж байгааг холбогдох албаныхан уламжлав. 

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.70.37.34Зочин   • 11 сарын 16. 12 цаг 16 минут

Арчаагүй хүмүүсийг бүү давраа төлбөртэй засах хэрэгтэй

182.160.34.98Иргэн   • 11 сарын 16. 11 цаг 17 минут

Үнэгүй юм хийж өгөөд муу зан сурагчих юмаа. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг арай л арчаагүй бас хүн ашиглахдаа гарамгай хүмүүс их байх юм. Пийнингээ засаж чадахгүй байх да яахав дэ

139.5.217.92лх............   • 11 сарын 16. 9 цаг 55 минут

Сайхан ажил.Хийсэн, хийлгэсэндээ өгөөжтэй гэж ойлголоо.ХУД-тээ баяр хүргэе.20-р шинэ хорооны өрхийн эмнэлэгийг Лавай хавьд байршуулж өгөхийг хүсье.Бас хүүхдийн цэцэрлэгтэй болохсон.

103.229.122.41Иргэн   • 11 сарын 15. 21 цаг 56 минут

Пийшин засахдаа төлбөртэй болох хэрэгтэй. Зарим хүмүүс арай л арчаагүй юм. Уг ажил нь сайшаалтай ч бусдад зарим талаар залхуурал нэмнэ. Төлбөртэй үйлчилгээ бол яг болно.

202.179.26.120ИРГЭН   • 11 сарын 15. 21 цаг 47 минут

ШӨНИЙН ТАРИФАА ЭРГЭЖ НЭГ ХАРААЧ.220В-ЫН ТООЛУУРТАЙ АЙЛД 700КВТ ҮНЭГҮЙ,380-ТАЙ АЙЛД 1500КВТ ҮНЭГҮЙ ХЭРЭГЛҮҮЛЖ БАЙГАА.ГЭТЭЛ 220-ТОЙ МӨРТЛӨӨ ТОМ БАЙШИНТАЙ АЙЛЫГ ЖИРИЙН ГЭРТЭЙ АДИЛТГААД ТООЦОЖ БАЙГАА НЬ БУРУУ БАЙНА.ХЭДЭН ГЭРТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ БАЙШИНГИЙН ШӨНИЙН ТОГНЫ ХЯМДРАЛ ЕРДӨӨ 10 ХОНОГТ Л ХҮРЭЛЦЭЖ БАЙГАА.БУСАД ЦАГТ НЬ НӨГӨӨ НҮҮРСЭЭ ТҮЛЭЭД ӨГНӨ ДӨӨ.ЖААХАН УХААНТАЙ БОДОЛТОЙ ЯЛГАВАРТАЙ ХАНДВАЛ УТАА БУУРАХАД ДӨХӨМТӨЙ ДӨӨ.БАГА ОВРЫН УУРЫН ЗУУХ ШИГ ХАЛААЛТТАЙ 220-ЫН ТОГТОЙ АЙЛУУДЫН ШӨНИЙН ТОГЫГ ЯДАЖ 12.1 САРУУДАД 1500 БОЛГОВОЛ ХАА ХААНАА ХЭРЭГТЭЙ БА

202.9.45.191zochin   • 11 сарын 15. 21 цаг 42 минут

piishin zuuhiig ni zasvarlaj uguud tulbur avah heregtei bid chin hudulbul huls tuldug niigemd amidarch baigaa biz dee unegui uilchilgee baij bolohgui

192.82.76.81Зочин   • 11 сарын 15. 21 цаг 34 минут

Галаа түлж чадахгүй арчаагүй гэхэд багадахаар хүмүүс байна.Мөнгийг төлүүлээд галчийн дамжаа нээх нь дутаж дээ.Бусдын өмнөөс амь зууж байгаа мэт үхлээ хатлаа гэнэ.Арайч дээ. Энэ улс алсдаа өөрсдөө мөхөхийн эхлэл.

202.70.37.34Зочин   • 11 сарын 16. 12 цаг 17 минут

яг үнээн ой гутмаар

202.179.24.219Зочин   • 11 сарын 15. 20 цаг 31 минут

BARUUND HEREVEE GERIIHEE GAZAN PLITKAA MARTAH NEELTTEI ORHIH HUN UGAARTAJ UHSEN BOL UG EZEN NI HUN AMINI HEREGT TOOTSDOG HUULITAI.

64.119.16.185з   • 11 сарын 15. 19 цаг 54 минут

галаа түлээд амьдарч чадахгүй бол хөдөө гараад агуйд амьдарцгаагаач. угаартахгүй цэвэр агаарт амьдрах сайхан ш дээ. хотод түгжрэл үүсгээд хүнээр ажлаа хийлгээд байх хэрэггүй.

64.119.16.185з   • 11 сарын 15. 19 цаг 51 минут

засварын хөлсийг нь тултал аваад залхуу бол мөнгөө төл гээч

150.129.140.33зочин   • 11 сарын 15. 19 цаг 33 минут

амжилт хүсэе сайн байнаа

202.179.24.219Зочин   • 11 сарын 15. 19 цаг 30 минут

PISHINGEE ZASAAGUI,VRJ ALGA BOLGOSON DAMALSAN,EVDESEN BOL TORGODOG BOLOH HEREGTEIDEE..

202.9.45.198Зочин   • 11 сарын 15. 19 цаг 13 минут

Зөв шдээ_ хүмүүс яаж засварлахаа ч сайн мэдэхгүй байгаа. Ард иргэдээ бас харж үзэхэд болохгүй юм байхгүй. Тэртэй тэргүй идэж ууж байж

64.119.16.185з   • 11 сарын 15. 19 цаг 51 минут

ямар залхуу гахайнууд вэ одоо галыг нь очиж түлж өгч байх уу

66.181.182.17Зочин   • 11 сарын 15. 18 цаг 58 минут

Hunii umnuus amidarch bgaa bish ingej davruulj bolohgui.Udahgui hool hiij ug gehiin bna l daa.

202.70.34.238Зочин   • 11 сарын 15. 18 цаг 47 минут

За энэ ч арай даварч байна удахгүй гал түлж хоол хий гэхийн байна л даа Төр өөрөө ингэж бэлэнчлэх сэтгэлгээг суулгах юм

202.179.27.181зочин   • 11 сарын 15. 17 цаг 47 минут

Хан-уул дүүрэг маш зөв санаачлага гаргасан байна

198.16.66.43Зочин   • 11 сарын 15. 17 цаг 40 минут

Хийж байгаа ажлыг нь шүүмжилсэн юм биш шүү, хэдийгээр хүний төлөө гэсэн сэтгэл боловч энэ арга барил нь Монголчуудыг улам бүр дорой, амьдрах чадваргүй болгоод байна

202.179.27.211Zochin   • 11 сарын 15. 17 цаг 36 минут

Mash sain baina.

202.179.24.16Мэндээ   • 11 сарын 15. 17 цаг 31 минут

Хотын гэр хороолол бүхий дүүрэг, хорооны удирдлага Хан-Уул дүүргээс жишээ авч, судалгаа болон хүэсэлт гаргасан өрхийн саналыг үндэслэн ханан пийшин засваралах, ашиглах зөвлөмж өгөх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах нь зүйтэй.

202.9.44.63delger   • 11 сарын 16. 11 цаг 43 минут

hvneer yum hiilgeed davarsan yumaa

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ4 цаг 22 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм4 цаг 27 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ4 цаг 32 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…4 цаг 37 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод4 цаг 42 минутын өмнө"Анхдагч" ах нар4 цаг 47 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ4 цаг 47 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан4 цаг 52 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ4 цаг 57 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана4 цаг 59 минутын өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ5 цаг 2 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ5 цаг 7 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ5 цаг 12 минутын өмнөВалютын ханш5 цаг 17 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ5 цаг 22 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"5 цаг 27 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу5 цаг 32 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй5 цаг 37 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна5 цаг 42 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа5 цаг 47 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...5 цаг 52 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо5 цаг 57 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ6 цаг 2 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ6 цаг 7 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно6 цаг 12 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл6 цаг 17 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...6 цаг 22 минутын өмнөМиссээ дэмжих үү6 цаг 27 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ6 цаг 32 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод6 цаг 37 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.