2019 оны 11-р сарын 16
10 цаг 40 минут

ТОЙМ: Үндсэн хууль, төсөв баталж, цэцийн дарга Монголд ирсэн долоо хоног

Энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 63 гишүүн 100 хувийн саналаар баталлаа

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганаар зарчмын зөрүүтэй саналууд болон АН-ын зүгээс оруулсан саналыг хэлэлцсэн юм. Улмаар АН-ын зүгээс санал болгосон сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг  хэлэлцэх явцад унагасан.

Үүнийг эс тооцвол Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийн төслийг тэр чигт баталлаа.   Санал хураалтыг илээр, гар өргүүлж явуулсан. Чуулганд 63 гишүүн оролцож, 100 хувийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа.  

ТҮР ХОРОО: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллаж, нөхөн төлбөр олгох ёстой

С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны гишүүд төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэд хэлэхдээ “Монгол Улсын их хурлын тогтоолоор байгуулагдсан түр хорооны гишүүд хүрэлцэн ирээд байна. Түр хороо байгуулагдсан цагаасаа хойш сард 2-оос доошгүй удаа, зарим тохиолдолд гурван удаа хуралдаж, Олон улсын парламентийн холбооны шинжээчдийг Монгол Улсад хоёр удаа авчирч энэ хэрэг дээр албан ёсоор дүгнэлтээ гаргалаа.

Өнөөдөр дүгнэлтээ танилцуулах гэж байна.  Түр хорооны дүгнэлт болон Олон улсын Парламентчдийн хүний эрхийн хорооны шийдвэр хоёр 100 хувь санал нэгтэй гарсан гэдгийг хэлье.

Маш тодорхой зүйлүүд дээр дүгнэлтэд хүрсэн.

 -Олон улсын Парламентчдийн хүний эрхийн хороо Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэдгийг албан ёсоор тогтоосон гэдгийг бидэнд ирүүллээ. Бид олон улсын парламентийн холбооны дүгнэлттэй санал нэг байна гэдэг дүгнэлтээ гаргалаа.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллаж, шударга бусаар шүүгдэж тамлуулан зовсоны төлөө нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэдэг шийдвэрийг Олон улсын парламентийн холбооноос бас гаргасан байна.

-С.Зоригийн хэргийг улс төрийн намууд улс төрийн арилжаа наймаанд олон жил ашиглаж ирсэнийг Олон улсын Парламентийн холбоо буруутгаж байгаа төдийгүй албан ёсоор түр хороог Монгол Улсын парламентаас байгуулсныг сайшааж байгаагаа илэрхийлжээ.

-С.Зоригийн хэргийг хуурамчаар илрүүлсэн болж хилс хэрэг тулгасан хэргийг илрүүлэхээр ажиллаж байгаа түр хорооны гишүүдийг дарамтлан сүрдүүлж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Хөдлөшгүй хэрэгжүүлэх ёстой үнэн бол энэ гэм хор үйлдээгүй хоёр хүнийг яаралтай суллах ёстой. Жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг олж ирлүүлэх ажилдаа яаралтай орох ёстой” гэв.

2020 оны улсын төсвийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Гишүүд асууж хариулт авснаар ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг өндөрлүүлэв. Дараагаар нь  2020 оны улсын төсвийн дөрөв дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Ингээд хуулийн төслийн заалт тус бүрээр санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг бүхэлд нь баталлаа.

Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны саналын томьёоллоор санал хурааснаар тогтоолын төслийг бүхэлд нь батлав. Ийнхүү чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Цэцийн дарга Д.Одбаяр Монголд иржээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа нислэгийн багийн гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон.

Харин БНСУ-ын Инчон хотын прокуророос /2019.11.13/ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 7 сая вон буюу монгол мөнгөөр 16 сая төгрөгийн торгууль ногдуулж, хилийн хоригийг цуцалсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн.

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Сөүл-Улаанбаатар чиглэлийн Korean Air компанийн нислэгээр Монголд ирсэн байна. Тэрбээр ирэх даваа гаригт мэдээлэл хийнэ хэмээн зар тараагаад байгаа юм.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хоёр жилийн ял оноожээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж  Д.Гантулгад 2 жил хорих ял оноожээ.

Хэргийг сануулахад, Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.

Тэгвэл, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар нийт хоёр жилийн хорих ял оноосон байна.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.194.176.117зочин   • 11 сарын 17. 12 цаг 43 минут

УИХ гишүүд ойрын 10 жилийнхээ замыг засчих шиг боллоо шүү ужигдар орой нохой гурав хартал архидсан гэнэ үү аргагүй ш дээ 10 жилийн хээ замыг засцан улсууд

103.194.176.117зочин   • 11 сарын 17. 12 цаг 40 минут

ирэх долоо хоногт Оюутолгой асуудлаар хэлэлцэх байх харамсалтай нь нөгөө тал нэг ч үг нэг ч таслал тавихгүй гээд луу унжаад байгаа манай хэдэн нөхөд оюутолгойн нууц баримтаа тэдэнд найр тавиад өгснөөс болж байгаа галт тэрэг хөдөлсөн монголчууд яагаад ч өөрчилөлт оруулж чадахгүй

150.129.141.235Зочин   • 11 сарын 16. 22 цаг 09 минут

УИХ-ыг тараана гээд байгаа тэнэг нөхдүүд оюутолгойнгэрээг өөрчилхийн төлөө тэмцээч ,

117.111.28.83Зочин   • 11 сарын 16. 19 цаг 53 минут

За тэгэхлээр энэ баталсан төсөв нь миний ойлгосноор буруу алдагдалтай юм байна. Одбаяр гэж гаж донтой хүнээр хууль бариулж байдаг ёс зүйгүй үйлдэл мөнөөсөө мөн энэ хүнийг огцруул ажилаас нь чөлөөл ийм нийгэм байх гэж үнэхээр арай ч дээ монгол нэр төрөө гутаах гэж ард түмнээ үнэхээр доромжилж байна шүү дээ ард түмэн минь ээ!!!

66.181.188.80nyambuu   • 11 сарын 16. 15 цаг 18 минут

baliar ichhee baisan ene humuus hezee shiutgelee hurteh yum bol uheh dee ner tsever yavii gej boddgui yu bh daa

64.119.22.133Зочин   • 11 сарын 16. 15 цаг 00 минут

МАН-ынхан Ундсэн хуулийн эхэнд бичсэн "Монголын ард тумэн бид...." Гэсэн заалт уруу нулимав.

202.179.25.222Siri Lehland   • 11 сарын 16. 13 цаг 05 минут

NAAD BALIAR UMHII HUJAA BOOVNUUDAA ZAILUULAACHEE

Шинэ мэдээ

Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд29 минут 56 секундын өмнөБНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа33 минут 6 секундын өмнөЭцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог34 минут 56 секундын өмнөМиами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа39 минут 56 секундын өмнө“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ44 минут 56 секундын өмнөХятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ49 минут 56 секундын өмнөАхмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ54 минут 54 секундын өмнөШинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа54 минут 56 секундын өмнөШинэ жилийн баяр ба дуучдын ханш59 минут 56 секундын өмнөТанзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө1 цаг 5 минутын өмнөНисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ1 цаг 10 минутын өмнөЖирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу1 цаг 15 минутын өмнөБ.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан1 цаг 20 минутын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна1 цаг 25 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 30 минутын өмнөЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв1 цаг 35 минутын өмнөРохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна1 цаг 40 минутын өмнө“BTS” агентлагтайгаа заргалдана1 цаг 45 минутын өмнөХөгжим сонсоод хийхэд бүтээмж нэмэгддэг ажлын байрууд1 цаг 50 минутын өмнөБяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ1 цаг 55 минутын өмнөАНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна2 цагийн өмнөДэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ2 цаг 5 минутын өмнөОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?2 цаг 10 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ2 цаг 15 минутын өмнөГэрээ тохижуулахад гаргадаг БИДНИЙ АЛДАА2 цаг 20 минутын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй2 цаг 25 минутын өмнөХөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ2 цаг 30 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ2 цаг 35 минутын өмнөХамгийн сонирхолтой нэр2 цаг 40 минутын өмнөШатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ2 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.