2019 оны 11-р сарын 16
11 цаг 15 минут

Хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ.

Өнөөдөр Завхан, Сэлэнгэ, Булган, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч,  Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч хүйтний эрч эрс чангарч халтиргаа гулгаа үүсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хагаст хүйтэрч Дархадын хотгор Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орноСалхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.  Оройдоо хүйтний эрч чангарна.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

94.134.88.93Зочин   • 11 сарын 17. 0 цаг 42 минут

za ene zunii olon naadam,uul usnii tahilag,bus nutgiin ih hurd,tsol shagnaliin naadamuudad dun tavihaar övöl irlee övs tejeel,övöljöö buuts belen uu naadamtsid nairtsidaa....

Шинэ мэдээ

Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд43 минут 21 секундын өмнөБНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа46 минут 31 секундын өмнөЭцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог48 минут 21 секундын өмнөМиами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа53 минут 21 секундын өмнө“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ58 минут 21 секундын өмнөХятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ1 цаг 4 минутын өмнөАхмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ1 цаг 9 минутын өмнөШинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа1 цаг 9 минутын өмнөШинэ жилийн баяр ба дуучдын ханш1 цаг 14 минутын өмнөТанзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө1 цаг 19 минутын өмнөНисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ1 цаг 24 минутын өмнөЖирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу1 цаг 29 минутын өмнөБ.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан1 цаг 34 минутын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна1 цаг 39 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 44 минутын өмнөЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв1 цаг 49 минутын өмнөРохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна1 цаг 54 минутын өмнө“BTS” агентлагтайгаа заргалдана1 цаг 59 минутын өмнөХөгжим сонсоод хийхэд бүтээмж нэмэгддэг ажлын байрууд2 цаг 4 минутын өмнөБяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ2 цаг 9 минутын өмнөАНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна2 цаг 14 минутын өмнөДэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ2 цаг 19 минутын өмнөОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?2 цаг 24 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ2 цаг 29 минутын өмнөГэрээ тохижуулахад гаргадаг БИДНИЙ АЛДАА2 цаг 34 минутын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй2 цаг 39 минутын өмнөХөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ2 цаг 44 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ2 цаг 49 минутын өмнөХамгийн сонирхолтой нэр2 цаг 54 минутын өмнөШатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ2 цаг 59 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.