2019 оны 11-р сарын 16
11 цаг 35 минут

Энэ онд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 173.4 тэрбум төгрөгт хүрчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр улсын хэмжээнд 2019 оны эхний арван сард 28.6 мянган гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар буурчээ.

Ингэж буурахад хулгайлах гэмт хэрэг 25.1 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 42.8 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10.8 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн аж.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад эмэгтэй хүн оролцсон хэрэг 8.9 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 2.1 хувиар, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг дөрвөн хувиар, хүүхэд оролцсон хэрэг 50 хувиар өссөн бол бүлэглэн үйлдсэн хэрэг 0.2 хувиар буурчээ.

Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 262 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 34.4 хувиар өссөн байна.

Мөн мал хулгайлах гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 664-өөр буюу 8 хувиар, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 76-аар буюу 11.6 хувиар, залилах гэмт хэрэг 56 буюу 1.3 хувиар, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 64-өөр буюу 12.1 хувиар, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 35.2 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 34.4 хувиар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 38.7 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 8.7 хувиар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 173.4 тэрбум төгрөгт хүрсэн бол нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 33.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 22.5 тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 53.4 сая төгрөгөөр өссөн үзүүлэлтэй байна.

Эхний арван сард хэргийн улмаас хохирсон хүний тоо 28 мянгад хүрч, 7.4 мянган хүн гэмтэн, 925 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 23.6 хувиар буурч, нас барсан хүний тоо 1.6 хувиар өсжээ. Үүнээс согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3,640 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 40.5 хувиар үзүүлэлт юм.

Улсын хэмжээгээр 2019 оны эхний арван сард 88.8 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 12.0 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 20.8 мянгаар, баривчлагдсан хүн 3.1 мянгаар өссөн байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд51 минут 35 секундын өмнөБНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа54 минут 45 секундын өмнөЭцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог56 минут 35 секундын өмнөМиами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа1 цаг 2 минутын өмнө“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ1 цаг 7 минутын өмнөХятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ1 цаг 12 минутын өмнөАхмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ1 цаг 17 минутын өмнөШинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа1 цаг 17 минутын өмнөШинэ жилийн баяр ба дуучдын ханш1 цаг 22 минутын өмнөТанзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө1 цаг 27 минутын өмнөНисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ1 цаг 32 минутын өмнөЖирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу1 цаг 37 минутын өмнөБ.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан1 цаг 42 минутын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна1 цаг 47 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 52 минутын өмнөЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв1 цаг 57 минутын өмнөРохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна2 цаг 2 минутын өмнө“BTS” агентлагтайгаа заргалдана2 цаг 7 минутын өмнөХөгжим сонсоод хийхэд бүтээмж нэмэгддэг ажлын байрууд2 цаг 12 минутын өмнөБяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ2 цаг 17 минутын өмнөАНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна2 цаг 22 минутын өмнөДэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ2 цаг 27 минутын өмнөОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?2 цаг 32 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ2 цаг 37 минутын өмнөГэрээ тохижуулахад гаргадаг БИДНИЙ АЛДАА2 цаг 42 минутын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй2 цаг 47 минутын өмнөХөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ2 цаг 52 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ2 цаг 57 минутын өмнөХамгийн сонирхолтой нэр3 цаг 2 минутын өмнөШатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ3 цаг 7 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.