2019 оны 11-р сарын 16
13 цаг 00 минут

Унгарын Засгийн газрын 2020-2021 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хооронд 2015 онд байгуулсан  Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах 2015-2017 оны  хөтөлбөрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгарын Тэтгэлгийн хороо, хүлээн авч суралцуулах сургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.

Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдснаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг (www.stipendiumhungaricum.hu) холбоосоор англи хэл дээр үзэж танилцана уу.

Унгарын Тэтгэлгийн хорооны дээрхи цахим хуудаснаас та тэтгэлгийн зорилго, тэтгэлгийн төрөл, түүнд багтах зардал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, түүнд тавигдах шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, сургууль, сургуулийн элсэлтийн шалгалт, англи болон бусад суралцах хэлний чадварт тавигдах шаардлага, шалгаруулалт хийгдэх хэлбэр болон хугацаа, дүн гарах хугацаа зэрэг мэдээллийг сайтар судалж, танилцах нь зүйтэйг зөвлөж байна.

Унгар Улсад суралцах хүсэлтэй иргэн нь холбогдох баримт бичгээ бүрэн бүрдүүлж, цахим анкетийг зөв бөглөх ёстой. Суралцах өргөдөл гаргахтай холбоотой, иргэдээс байнга лавладаг асуултын хариултыг өгөгдсөн цахим хуудаснаас авч болох бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах дэлгэрэнгүй зааврыг бакалавр, магистр /BA_MA_OTM_Call_for_Applications_2020_2021/, доктор /PhD_Call_for_Applications_2020_2021/ мөн татаж авах боломжтой.

Жич: Цахим анкет бөглөхөд суралцах сургууль, хөтөлбөр болон хэлийг сонгосон байх шаардлагатай бөгөөд үүнтэй холбогдох мэдээллийг мөн дээрх цахим хуудсанд өгөгдсөн холбоосоор үзэж, танилцана уу. Өргөдөл гаргагч нь сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөх тул энэ мэдээлэлтэй урьдчилан сайтар танилцахыг зөвлөж байна. Түүнчлэн бакалавр, магистрт суралцахаар өргөдөл гаргагч зөвхөн доор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтойг анхаарна уу.

Суралцуулах мэргэжлийн чиглэл

  • Бакалавр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, тусгай хэрэгцээт боловсрол, нисэхийн чиглэлээр, анагаах ухаан;
  • Магистр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженер, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, анагаах ухаан;
  • Бакалавр, Магистрт суралцаж магистрээр төгсөх хөтөлбөр: Анагаах ухаан, урлаг, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, багш боловсрол, архитектур
  • Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй
  • Англи болон Унгар хэл дээр явагдах богино хугацааны сургалт, дадлага: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, байгалийн ухаан, уул уурхай, технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, соёл ба урлаг, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, эрчим хүчний эдийн засаг, эрчим хүчний инженер, тусгай хэрэгцээт боловсрол

Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах

Өргөдөл гаргагч нь 2019 оны 11 сарын 15-аас 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Унгарын тэтгэлгийн хорооны дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ НЬ ЦААСААР БОЛОН ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР АНКЕТ, БАРИМТ БИЧГИЙГ ХҮЛЭЭН АВАХГҮЙ БОЛНО. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний анкет, баримт бичгийг хянан шалгасны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлдэг.

АНГЛИ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН /IELTS, TOEFL/ СЕРТИФИКАТ АВСАН ИРГЭД 2020 ОНЫ 2 ДУГААР САРЫН 01 ӨДРӨӨС ӨМНӨ СЕРТИФИКАТЫГ ӨӨРИЙН БҮРТГЭЛД ОРУУЛСАН БАЙХ.

I шатны шалгаруулалт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2020 оны II сарын 20-ны дотор Унгарын талаас ирүүлсэн Монгол иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна.

II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон (2 хүртэлх) сургуулийн элсэлтийн шалгалтыг 2020 оны III-IV сард өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр тул тухайн сургууль нь шалгалтын тухай мэдээллийг нэр дэвшигчдэд өөрт нь хувийн цахим шуудангаар нь ирүүлнэ. БСШУСЯ энэхүү шалгалтын үйл ажиллагаанд оролцдогүй тул нэр дэвшигч өөрийн цахим шууданг тогтмол шалган, хариу бичих, харилцаа холбоо хийх үүргийг хүлээнэ. Сургуулийн тогтоосон хугацаанд шалгалт өгөөгүй тохиолдолд тэтгэлэгт хамрагдах болон дахин шалгалтад оролцох боломжгүйг анхаарна уу. Шалгаруулалтын хариуг 2020 оны VI сарын 22-ны дотор Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Тэтгэлгийн хороо нь нэр дэвшсэн иргэнд өөрсдөд нь шууд ирүүлнэ.

Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг Тэтгэлгийн хороонд 2020 оны VI-VII сарын дотор хариу мэдээлэх үүрэгтэй. Тэтгэлгээр суралцах эрх авсан иргэн визанд орно.

Тэтгэлгийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдийн 09.00-12.30 цагт БСШУСЯ-ны 51-267131 утсаар лавлана уу /Зар дээр тусгагдсан мэдээллийг давтан асуухгүй байх/.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

 
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ-д оролцох боломжгүй болжээ5 цаг 59 минутын өмнөФлоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна8 цаг 27 минутын өмнөДинг Жунхуй: Би эргэн ирлээ8 цаг 32 минутын өмнөУлиран одож буй оны хамгийн муу кинонууд8 цаг 37 минутын өмнөБарыг алж тээж байсан ургийг нь авчээ8 цаг 42 минутын өмнөХаниад томуу маш хүндрэлтэй байхыг сануулж байна8 цаг 47 минутын өмнөОХУ-ын тамирчдад ОУОХ-ны далбаа ч олдохгүй байж магадгүй8 цаг 52 минутын өмнөТэр аргагүй л азарга аж8 цаг 57 минутын өмнөҮнэт эрдэнэсээр чимсэн зул сарын модыг 15 сая ам.доллараар үнэлжээ9 цаг 2 минутын өмнөБНХАУ-ын ЗГ гадны компьютер, техник хэрэгсэл ашиглахгүй9 цаг 7 минутын өмнөОрос охидын үнэмлэхүй ялалтаар өндөрлөсөн Гран При9 цаг 12 минутын өмнөДэлхийн хотуудад орон гэргүй хүмүүст зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явагдлаа9 цаг 17 минутын өмнөНулимстай бодол9 цаг 22 минутын өмнөМалчид, иргэд, тээвэрчдийн анхааралд9 цаг 27 минутын өмнөЖендерийн тусгаарлалт дуусгавар болжээ9 цаг 32 минутын өмнөСорви, нөсөө толбоноос хэрхэн хурдан салах вэ9 цаг 37 минутын өмнөВ.Зеленский: Украиныг томоохон тоглогчдын шатрын хөлөг болгохыг хүсэхгүй байна9 цаг 42 минутын өмнөШагналын шалбааг9 цаг 43 минутын өмнөСолонгосын хойгийн дээгүүр ажиглалтын нислэг үйлджээ9 цаг 47 минутын өмнөЖолоочийн бүхээггүй робот ачааны автомашин авто зам дээр туршилтад орж байна9 цаг 52 минутын өмнөДээд лигийн аваргын цомыг “ХАСУ МЕГАСТАРС” баг хүртлээ9 цаг 52 минутын өмнөВИДЕО: Европ тивийн аварга баг дэлхийд тэргүүллээ9 цаг 57 минутын өмнөАбдулрашид Садулаев: Снайдер Дагестанд ирнэ гэж амласан12 сар 9. 16:25Оны хамгийн алдартай жүжигчдийг тодруулжээ12 сар 9. 16:20Өндөг идсэнээр таны биед гарах өөрчлөлтүүд12 сар 9. 16:15Оны баатраар Этиопын охидын эрхийг хамгаалагч Фревейни Мэбрахтуг нэрлэлээ12 сар 9. 16:10Тэрбумтан Усманов WADA-д Оросын бүх тамирчдыг шийтгэхгүй байхыг хүсч захидал бичжээ12 сар 9. 16:051990-ээд оны одод өнөө цагт12 сар 9. 16:00ВИДЕО: Эрэгтэйчүүдийн Воллейболын клубын ДАШТ Лубэ Свитанова баг түрүүллээ SportsMan 51 м12 сар 9. 15:55Ираны сонгууль: 290 суудлын төлөө 16 000 хүн өрсөлдөнө12 сар 9. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.