Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг өчигдрөөс ажиллуулж эхэллээ. Тус багийнхан өчигдөр дүүргийн дөрөвдүгээр хорооны таван айлын ханан пийшинд засвар үйлчилгээ хийжээ.
Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг есөн хорооны 21000 гаруй өрх байдаг бөгөөд эдгээрээс 741 өрхийн зуух, яндан, ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй гэх судалгаа гарсан. Үүнээс эхлээд эрсдэл өндөртэй 190 гаруй айлын яндан, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг засаж, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах засвар үйлчилгээг гэрт нь очиж засварлаж эхэллээ.
Мөн дүүргийн айл өрхүүдэд шахмал түлшний хэрэглээ, галлагааны аюулгүй байдлыг хангуулах мэргэжлийн хамтарсан баг явж, түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэн, зуухны эвдрэл гэмтлийг газар дээр нь засварлан ажиллаж байна. Ингэснээр шахмал түлш хэрэглэдэг Хан-Уул дүүргийн айл өрхүүд угаарын хийнд хордох эрсдэлгүй боллоо хэмээн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Mongolchuuuud iiim zalhuushd.... uursduuu zasvarlaaach!!!!
төлбөрийг нь авдаг хувийн хэвшилийн байгууллагатай төр нь татвар төлөгчдийн мөнгөөр өрсөлдөж ажлын байрыг булааж халамжийг хавтгайруулж байгаагийн тод жишээ бол энэ үйл ажиллагаа мөн. Яндан зуух хөөлөх ажил эрхэлдэг жижиг бизнест энэ бол том цохилт боллоо.
arai yu?galaa ch tulj chadahgui archaagui bna gedeg???
Нэг талаар цаг зөвдөж,сайжирч байна.Хүний төлөө анхаарал үүсч тэмцэн хичээж байгааг харахад утаанаас салгах гэсэн энэ засгийн бодлого үнэхээр дайчин,үнэнхүү хичээл зүтгэлээр харагдаж байгааг эрхбиш ухаантай хрүмүүс харж байгаа байлгүй дээ.Урд хожид хэзээ айлын зуух янданг засаад хөөрхий минь гээд явж байлаа.Нөгөө талаас зах зээлийн зөв шудрага чиглэл гэж хэлж болно.Ийм түлш хийгээд түүнийхээ төлөө тэмцэж байгаа энэ компани ,шат шатны төрийн ажлыг зөв үнэлэе.Монголчууд минь иймэрхүү зөв сонголтруу л явцгаая.
unen shuu hezee iim blaa
энэ арай хэтэрлээ нэртэйгээр нь өглөө орой очиж галыг нь түлж өгвөл яасан юм бэ
Үнэн шүү
аминдаа арчаагүй хүний төлөө амьдарч байгаа юм шиг одоо болиочээ
Тийм шүү
GAZAR DEEREE UILCHILGEENII TUV BARIAD UG GEED BAIVAL YAAHUU
нэртэйгээр энэ новшнууд хоолоо төрөөр зөөлгөж идвэл яасиин даварсан новшнууд бэ ярих юм алга