2019 оны 11-р сарын 16
13 цаг 40 минут

Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ОХУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай уулзлаа. Монгол, Оросын Засгийн газрын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээний хүрээнд эмч мэргэжилтнүүд ОХУ-д мэргэжил дээшлүүлэх гэж буй бөгөөд бүх зардал ОХУ-аас гарах юм байна.

Энэ удаа Москва хотын Хүүхдийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, практик сургалтын үндэсний төвд 2019 оны арваннэгдүгээр сарын 18-29-нд зохион байгуулагдах хүүхдийн яаралтай тусламжийн асуудлаарх сургалтад нийслэл, орон нутгийн нийт 15 хүүхдийн эмч мэргэжилтнүүд сургалтад хамрагдах гэж байна.  

Үүний зэрэгцээ ОХУ-ын Москва хотын В.И.Кулаковын нэрэмжит Эх барих, эмэгтэйчүүд, перинаталогийн төвийн сургалтын төвд 2012-2019 онд нийт 75 эх барих, эмэгтэйчүүдийн эмч, Санкт-Петербург хотын Хүүхдийн халдварт өвчний эрдэм шинжилгээний хүрээлэнд 2012-2019 онд нийт 66 хүүхдийн эмч хүүхдийн халдварт өвчний үеийн яаралтай тусламж, сэхээн амьдруулалтын сургалтад хамрагдаад байна.  

ОХУ-д зохион байгуулагдаж байгаа эдгээр сургалтууд нь манай улсын эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нотолгоонд суурилсан үр дүнтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Онол-дадлага хосолсон эдгээр сургалтууд нь эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлэх, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга техникээс суралцах, харилцан мэдлэг, туршлага солилцоход ихээхэн үр дүнтэй, өгөөжтэй, эмч мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн сургалт болдог юм.

Түүнчлэн сургалтууд нь лекц, дадлага гардан үйлдэл, эргэх холбоотойгоор явагдаж, иж бүрэн тоноглогдсон сургалтын лабораторид олон төрлийн муляж ашиглаж явуулдаг нь эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм байна. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа3 минут 24 секундын өмнөН.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй11 минут 56 секундын өмнөГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ1 цаг 35 минутын өмнөТурк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 цаг 40 минутын өмнөСансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ1 цаг 45 минутын өмнөДЭМБ электрон тамхины сурталчилгааг хязгаарлахыг уриалжээ1 цаг 50 минутын өмнөХамгийн олон ихэр цуглуулж, Гиннесийн номонд оруулах ажил бүтэлгүйтжээ1 цаг 55 минутын өмнөСи Жиньпин дөрөвдүгээр сарын эхээр Японд айлчилж магадгүй2 цагийн өмнөЕгипетийн 3,000 жилийн настай муммигийн дуу хоолойг сэргээжээ2 цаг 5 минутын өмнөЯпончууд олимпийн наадмын ёслолын хувцсаа танилцууллаа2 цаг 10 минутын өмнөУлсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийдвэр гаргалаа2 цаг 10 минутын өмнөСтрессээ тайлж сурцгаая2 цаг 15 минутын өмнөАНУ-ын эрх баригчид Ираны эсрэг авсан хоригоо өргөтгөжээ2 цаг 20 минутын өмнө“Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ2 цаг 25 минутын өмнөТаны биеийн тухай гайхалтай баримтууд2 цаг 30 минутын өмнөМакгрегор: Би ялахын тулд өлсгөлөн бар шиг дүүлнэ2 цаг 35 минутын өмнөТокиогийн Олимпын наадам эхлэхэд 6 сар үлдлээ2 цаг 40 минутын өмнөШакил О'нилын хүү коллежийн сагсан бөмбөгөө орхилоо2 цаг 45 минутын өмнөЗасгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ2 цаг 50 минутын өмнөВезувий галт уулын хохирогчийн тархи шил болсон байжээ2 цаг 55 минутын өмнөМонгол бүжигчид дэд байрт шалгарчээ3 цагийн өмнөКалифорнийн сургуулиуд нарны эрчим хүч ашиглаж байна3 цаг 5 минутын өмнөЯннис Адетокумбо хөлбөмбөгт нугасгүй3 цаг 10 минутын өмнөС.Гомбобаатар: Шонхорын бизнес улс төрөөс шууд хамаарч байна3 цаг 15 минутын өмнөАюултай үед цагдаад мэдэгдэх боломжийг “Tinder” олгоно3 цаг 20 минутын өмнөАвстралийн уран бүтээлч элсэн дээр аварга том коала зуржээ3 цаг 25 минутын өмнөМал бүлэглэн хулгайлсан хэргийг шалгаж байна3 цаг 30 минутын өмнөШүдэнд ээлтэй хоолны жор3 цаг 35 минутын өмнөМэргэн Соломон хаан3 цаг 40 минутын өмнөНаро Банчэн гэгээн: Эцэг эх үр хүүхдээ тоолшгүй олон аюул ослоос хамгаалж байдаг3 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.