2019 оны 11-р сарын 16
13 цаг 25 минут

Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Ардчилал оюутны холбоотой хамтран “ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Аяны ээлжит сургалт өнөөдөр  Тусгаар тогтнолын ордонд болж, “Оюуны ундраа” болон ерөнхий боловсролын 47-р сургуулийн ахлах ангийн 870 сурагчийг хамрууллаа.

Тус үйл ажиллагааны үеэр 47-р сургуулийн 12 в бүлгийн сурагч У.Номуун 12 а бүлгийн  сурагч В.Ган-Эрдэнэ,  Оюуны Ундраа цогцолбор сургуулийн  11д бүлгийн сурагч Д.Болор, 12 б бүлгийн сурагч Н.Алтангэрэл нарыг “Нийслэлийн шилдэг хүүхэд” медалиар шагнав. Мэргэжил сонголтын  аянд 2017 онд 12,481 сурагчид, 2018 онд 12,960 ахлах ангийн сурагчдыг хамруулсан бөгөөд  энэхүү аяныг гурав дахь жилдээ  2019 оны  11-р сарын 11-ний өдрөөс 12-р сарын 02-ны  хүртэл зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд 10,000 ахлах ангийнхныг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Аяны зорилго нь өсвөр үеийнхэнд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршино. Манай улсын хувьд нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны ид сурч, хөдөлмөрлөх залуучууд эзэлж байна. 

Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш. Анхмаа тус үйл ажиллагааны үеэр хэлэхдээ, өөрийн хүсэл сонирхолдоо тулгуурлан мэргэжлээ сонгож чадаагүй залуус сургуулиа орхих, мэргэжлээ бүрэн эзэмшиж чадахгүй байх зэрэг хүндрэлтэй тулгарч байна. Тиймээс ахлах ангийн сурагчид та бүхэн сэтгэлийн хөөрлөөр бус, юу хүсэж, мөрөөдөж, сонирхдог вэ гэдэгтээ тулгуурлан сонголтоо хийгээрэй. Хүний эзэмшсэн мэргэжил гэдэг бол тодорхой ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлагын цогц бөгөөд сонголтоо зөв хийхэд олон хүчин зүйл нөлөөлнө. Би багш мэргэжилтэй. Эзэмшсэн мэргэжилдээ хэзээ ч харамсаж байгаагүй. Одоо сурч байгаа оюутнуудын 30 хувь, нийт төгсөгчдийн 70 хувь нь мэргэжил сонголтдоо эргэлздэг, тухайн мэргэжлээр ажилладаггүй гэсэн судалгаа бий.

Мөн ахлах ангийн сурагчдын дунд судалгаа хийж үзэхэд нийт сурагчдын 80 хувь нь мэргэжил сонголтын тухай мэдээлэл авах хэрэгтэй байгаагаа илэрхийлсэн юм.Иймээс өөрийн хүсэл сонирхол, авьяас чадвараа нээн илрүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн талаар судалгаа мэдээлэлтэй байх нь хамгийн чухал юм. Мэргэжил сонголтод эрэлт хэрэгцээтэй мэргэжил, цалин, төгссөн сургуулийн нэр хүнд, найз нөхөд болон гэр бүл, хүсэл сонирхол тэргүүтэй олон хүчин зүйл нөлөөлдөг.гэлээ. гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.  

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ-д оролцох боломжгүй болжээ5 цаг 52 минутын өмнөФлоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна8 цаг 20 минутын өмнөДинг Жунхуй: Би эргэн ирлээ8 цаг 25 минутын өмнөУлиран одож буй оны хамгийн муу кинонууд8 цаг 30 минутын өмнөБарыг алж тээж байсан ургийг нь авчээ8 цаг 35 минутын өмнөХаниад томуу маш хүндрэлтэй байхыг сануулж байна8 цаг 40 минутын өмнөОХУ-ын тамирчдад ОУОХ-ны далбаа ч олдохгүй байж магадгүй8 цаг 45 минутын өмнөТэр аргагүй л азарга аж8 цаг 50 минутын өмнөҮнэт эрдэнэсээр чимсэн зул сарын модыг 15 сая ам.доллараар үнэлжээ8 цаг 55 минутын өмнөБНХАУ-ын ЗГ гадны компьютер, техник хэрэгсэл ашиглахгүй9 цагийн өмнөОрос охидын үнэмлэхүй ялалтаар өндөрлөсөн Гран При9 цаг 5 минутын өмнөДэлхийн хотуудад орон гэргүй хүмүүст зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явагдлаа9 цаг 10 минутын өмнөНулимстай бодол9 цаг 15 минутын өмнөМалчид, иргэд, тээвэрчдийн анхааралд9 цаг 20 минутын өмнөЖендерийн тусгаарлалт дуусгавар болжээ9 цаг 25 минутын өмнөСорви, нөсөө толбоноос хэрхэн хурдан салах вэ9 цаг 30 минутын өмнөВ.Зеленский: Украиныг томоохон тоглогчдын шатрын хөлөг болгохыг хүсэхгүй байна9 цаг 35 минутын өмнөШагналын шалбааг9 цаг 35 минутын өмнөСолонгосын хойгийн дээгүүр ажиглалтын нислэг үйлджээ9 цаг 40 минутын өмнөЖолоочийн бүхээггүй робот ачааны автомашин авто зам дээр туршилтад орж байна9 цаг 45 минутын өмнөДээд лигийн аваргын цомыг “ХАСУ МЕГАСТАРС” баг хүртлээ9 цаг 45 минутын өмнөВИДЕО: Европ тивийн аварга баг дэлхийд тэргүүллээ9 цаг 50 минутын өмнөАбдулрашид Садулаев: Снайдер Дагестанд ирнэ гэж амласан9 цаг 55 минутын өмнөОны хамгийн алдартай жүжигчдийг тодруулжээ10 цагийн өмнөӨндөг идсэнээр таны биед гарах өөрчлөлтүүд12 сар 9. 16:15Оны баатраар Этиопын охидын эрхийг хамгаалагч Фревейни Мэбрахтуг нэрлэлээ12 сар 9. 16:10Тэрбумтан Усманов WADA-д Оросын бүх тамирчдыг шийтгэхгүй байхыг хүсч захидал бичжээ12 сар 9. 16:051990-ээд оны одод өнөө цагт12 сар 9. 16:00ВИДЕО: Эрэгтэйчүүдийн Воллейболын клубын ДАШТ Лубэ Свитанова баг түрүүллээ SportsMan 51 м12 сар 9. 15:55Ираны сонгууль: 290 суудлын төлөө 16 000 хүн өрсөлдөнө12 сар 9. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.