2019 оны 11-р сарын 17
11 цаг 45 минут

Холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна

Кени улсын Найроби хотод энэ сарын 11-14 ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон. Үүнээс нэг төлөөлөгчид нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн Холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой, зовиур багассан байна. Бусад 19 төлөөлөгч энэ сарын 16 буюу өнөөдрийн гурван нислэгээр эх орондоо ирсэн бөгөөд өвчний голомтот бүс нутагт зорчсон тул ЗӨСҮТ, ХӨСҮТ, Хилийн МХГ-ын мэргэжлийн хамтарсан баг ажиллаж хавьтлуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг хийж байна. Одоогийн байдлаар дээрх иргэдэд ямар нэгэн зовиур илрээгүй байна.

Эрүүл мэндийн яам агаараас мэдээлэл авч, цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байна. Гурван онгоцонд халдваргүйтгэл хийж, зорчигчдын нарийвчилсан судалгааг гаргаж, “Холер” өвчний тухай зөвлөмжийг өгч, хүндрэл, саатал гаргалгүй, зохих журмын дагуу хариу арга хэмжээг авч, зохион байгуулж байна.

Дашрамд дуулгахад, тус улсад 2017 оноос хойш “Холер” өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3889 хүн өвчилж, 26(0.7%) хүн нас баржээ. Иймээс ард иргэд та бүхэнийг Холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЭМЯ

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.231.26Зочин   • 11 сарын 18. 8 цаг 03 минут

Татвар төлөгчдийн мөнгийг ийм л юманд зарж үрдэг байх нь л дээ

223.56.197.212Irgen   • 11 сарын 17. 15 цаг 46 минут

20-n hun ih bish uu? 1 yum uu 2 hun baihad l hangalttai bish uu.

202.21.108.104zochin   • 11 сарын 17. 12 цаг 35 минут

Toriin zardalaar toriinhon l tenj obchin olj irdeg yum bish uu? engiin ard irged tiishee yugaa haij yabhabdee???

192.82.68.16з   • 11 сарын 17. 12 цаг 33 минут

элэнцгээ хийж холерийн голомтод мөнгө үрж тэнээд байгаа юм бэ гарсан бүх зардлыг төлүүл

Шинэ мэдээ

Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд14 минут 25 секундын өмнөБНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа17 минут 35 секундын өмнөЭцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог19 минут 25 секундын өмнөМиами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа24 минут 25 секундын өмнө“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ29 минут 25 секундын өмнөХятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ34 минут 25 секундын өмнөАхмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ39 минут 23 секундын өмнөШинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа39 минут 25 секундын өмнөШинэ жилийн баяр ба дуучдын ханш44 минут 25 секундын өмнөТанзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө49 минут 25 секундын өмнөНисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ54 минут 25 секундын өмнөЖирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу59 минут 25 секундын өмнөБ.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан1 цаг 5 минутын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна1 цаг 10 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 15 минутын өмнөЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв1 цаг 20 минутын өмнөРохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна1 цаг 25 минутын өмнө“BTS” агентлагтайгаа заргалдана1 цаг 30 минутын өмнөХөгжим сонсоод хийхэд бүтээмж нэмэгддэг ажлын байрууд1 цаг 35 минутын өмнөБяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ1 цаг 40 минутын өмнөАНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна1 цаг 45 минутын өмнөДэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ1 цаг 50 минутын өмнөОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?1 цаг 55 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ2 цагийн өмнөГэрээ тохижуулахад гаргадаг БИДНИЙ АЛДАА2 цаг 5 минутын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй2 цаг 10 минутын өмнөХөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ2 цаг 15 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ2 цаг 20 минутын өмнөХамгийн сонирхолтой нэр2 цаг 25 минутын өмнөШатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ2 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.