"Нэр төрд халдлаа гэж гомдол гаргагчдын 33 хувь нь улс төрийн өндөр албан тушаалтан"

Зөрчлийн хуулиар хоёр жил  гаруй хугацаанд үйлчилсэн “гүтгэх” заалтыг Эрүүгийн хуульд тусгаж, удахгүй батлагдахаар хэлэлцүүлгийн шатанд яваа. Хэрвээ энэ заалт Эрүүгийн хуульд орвол чөлөөт хэвлэлийн амыг барих аюул тулгарч буй талаар “Глоб интернэйшнл төв”-ийн судлаач Б.Пүрэвсүх ярьж байна. Тэрбээр энэ заалтыг Иргэний хуулиар зохицуулаад явах боломжтой гэж үзэж буй юм.

-“Гүтгэх” заалтыг Эрүүгийн хуульд оруулах нь зөв үү?

-2017 оны долдугаар сарын 01-нд мөрдөж эхэлсэн Зөрчлийн хуулиар өмнө нь Эрүүгийн хуульд байсан “гүтгэх” заалт байхгүй болсон. Гэввч буцаагаад Эрүүгийн хуулийн нэмэлт,  өөрчлөлтөөр “гүтгэх” заалтыг оруулж ирж байгаа нь өөрөө олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж хэлж болно. Одоо  Зөрчлийн хуулиар хариуцлага тооцож байгаа. Гүтгэх гэдэг заалт яагаад Эрүүгийн хуульд байж болохгүй вэ гэвэл,  олон улсын байр суурь болон олон эрдэмтдийн саналууд тийм байдаг. Өөрөөр хэлбэл,  иргэний хуулиар цаашид зохицуулаад явах боломжтой гэж үздэг.

-Зөрчлийн хуульд тусгасан “гүтгэх” заалт хоёр жил  гаруй хугацаанд хэрэгжлээ. Үр дүн нь ямар байсан бэ?

-Хоёр жил гаруйн хугацаанд Зөрчлийн хууль хэрэгжихэд энэ заалт цаашид үйлчлэх боломжгүй юм байна гэдэг нь практикаар харагдсан. Маш олон хэрэг “гүтгэх” гэдэг заалтаар шийдэгдээд байна. Энэ дотроо сэтгүүлчидтэй холбоотой маш олон хэрэг гарсан. Иргэн сэтгүүлчийн хувиар ч торгуулсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч торгуулсан байна. Иймд олон улсын өгсөн зөвлөмжийн дагуу Иргэний хуулиар шийдээд явах боломжтой. Гэхдээ Иргэний хуульд холбогдох нэмэлт,  өөрчлөлтүүд хийх зайлшгүй шаардлагатай.

-Тодруулбал ямар өөрчлөлт оруулах ёстой вэ?

-Жишээ нь,  иргэний хуулиар гүтгэсэн гэж хэрвээ шүүх үзэх юм бол намайг шүүхэд өгч байгаа тал биш хариуцагчаар татагдсан миний тал нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөд байгаа юм. Энэ их хэцүү. Тэгэхээр та намайг гүтгэсэн гэдгийг нотлуулахаар гүтгүүлсэн тал нь баримтуудаа гаргаж өгдөг байдлаар зайлшгүй хэрэгцээтэй заалтуудыг иргэний хуульд оруулснаар цаашид шийдэгдэх боломжтой. Манай дотоодын эрдэмтдээс МУИС-ийн багш О.Мөнхсайхан  нарын хүмүүс “гүтгэх” заалтыг иргэний хуулиар зохицуулах боломжтой гэсэн эрдэм шинжилгээний том том өгүүллүүд бичсэн. Тийм ч учраас Засгийн газар олон улсад өгсөн амлалтаа биелүүлээд,  цаашид гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд хэрхэвч оруулахгүй байх талаас нь зохицуулаад явах хэрэгтэй гэж үзэж байна.

-Хэрвээ “гүтгэх” заалтыг Эрүүгийн хуульд оруулчихвал ямар дүр зураг харагдаж байна вэ?

-Судлаачийн хувьд хэлэхэд,  Зөрчлийн хуулийг бодоход давуу тал харагдаж байгаа. Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх хугацаа хязгаарлагдмал. 57 хоногт шийдвэрлэх ёстой байдаг. Энэ  маш богино хугацаа. Мөн одоо Зөрчлийн хэрэгт хэн хэрэг бүртгэлт явуулаад байна вэ гэхээр мөрдөн байцаагч биш. ...дугаар хорооны хэрэг бүртгэгч явуулаад байгаа юм. Тэгэхээр мэргэжлийн ур чадварын ялгаа гарна. Эрүүгийн хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах төсөлд “гүтгэх”заалт тайлбартай орж байгаа юм билээ. Улс төрийн өндөр албан тушаалтан болон төрийн байгууллага гомдол гаргах эрхгүй гэж заасан. Энэ нь олон улсад зөвшөөрөгдсөн хэм хэмжээ. Гэхдээ ингэлээ гээд Эрүүгийн хуульд оруулах нь зүйтэй гэж байгаа хэрэг биш.

-Зөрчлийн хуулиар улс төрийн өндөр албан тушаалтнууд сэтгүүлчдийн эсрэг гомдол гаргаж маш их торгуулсан байдаг?

-Зөрчлийн хуулиар "Та миний алдар, нэр төрд халдлаа" гэж үзэж, шүүхэд хандаж байгаа тохиолдлын  33 хувь нь дандаа улс төрийн өндөр албан тушаалтан байгаа юм. Тэгэхээр цаашид Эрүүгийн хуульд орчихвол улс төрийн албан тушаалтан гомдлоо гаргах эрхгүй нь сайшаалтай байна. Мөн төрийн байгууллага хохирчихлоо гэж гомдол гаргаж байсан тохиолдол хэд хэд гарч байсан. Төрийн байгууллага бол “гүтгэх” хэргийн хохирогчийн субьект биш. Монгол Улсын иргэн л нэр төр, алдар хүндээ хамгаалахаар гомдол гаргах эрхтэй. Ийм холион бантан шиг юм гарч байсан.

-Илт худал мэдээлэл цацвал гэж Эрүүгийн хуулийн нэмэлт,  өөрчлөлтийн “гүтгэх” заалтыг тодотгосон байсан. Илт бус худал мэдээлэл гэж байх уу?

-Илт худал мэдээлэл, худал мэдээлэл хоёр онолын хуьд зөрүүтэй л дээ. Хэрвээ энэ хууль ороод батлагдчих юм бол шалгаж байгаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь энэ ерөөсөө л илт худлаа юм байна гэх байдлаар өөрийнхөөрөө хандах хандлага гарчих учраас “илт худал” гэхээсээ илүү ний нуугүй хэлэхэд “худлаа” гэвэл илүү дээр.

-Бас албан тушаалтнуудыг хардаж бичихийг энэ хуулиар зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Хардаж бичихийг гүтгэхээс яаж ялгах вэ?

-Хардах гэдэг ойлголт хуульзүйн хувьд байдаггүй. Манайхан хардах гэж яриад байдаг. Зүгээр мэдэх эрх гэж байдаг. Хардах эрх гээд орчуулчихаар олон улсын зөвлөлөөс энэ юу вэ гэж асуудаг. Тэгэхээр мэдэх эрхийг л ярианы хэлээр хардах эрхтэй гээд байгаа юм. Түүнээс биш сэтгүүлч хардах эрхтэй гэсэн ойлголт байхгүй.

-Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийн гэсэн сошиал хаягтай байдаг. Нийгмийн сүлжээнд гүтгэхийг бас хориглоно гэж заасан байсан?

-Нийгмийн сүлжээ  маань хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш. Гэхдээ сошиал орчин болох фэйсбүүк, твиттер гэх мэт цахим орчин гүтгэвэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ.  Нөгөөдөх нь редакцитай, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээр түгээсэн бол гүтгэх заалтаар хариуцлага тооцохоор яригдаж байгаа. Энэ заалтыг Эрүүгийн хуульд оруулснаараа цаашид чөлөөт хэвлэлийн амыг барих ч юм уу, хүссэнээрээ дарамтлах тийм нөхцөл байдал үүсэх аюултай.

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.243.186Зочин   • 11 сарын 18. 9 цаг 23 минут

төрд байгаа нөхдүүд татвар төлөгчдийн мөнгөөр болон авилага луйвараар хууль бусаар баяжиж байгаа чин үнэн шүү ард түмний нүдэн дээр тодорхой харагдаж байгаа үнэн юмыг нь илчилхээр чичрээд гүтэглэг гээд бахгүй юу

121.155.81.245Зочин   • 11 сарын 18. 9 цаг 16 минут

Нэр төр гдг юм ганцхан луйварчид болох улс төрчдөд бдаг хэрэг үү.тэр өндөрт өргөж яваа нэр хүндээ өөрөө унагчихаад байдаг л юм гдг бизд.болж бгаа нь тэр үү

202.131.254.46Зочин   • 11 сарын 18. 9 цаг 15 минут

УЛСТӨРЧ НЭРТЭЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ САЙН БИЧИХ ХЭРЭГТЭЙ. БИЗНЕСМЕНҮҮД НЬ УЛСТӨРЧИДТЭЙ НИЙЛЖ ЛУЙВАР ХИЙДЭГ БАЙДЛЫГ ТАСЛАН ЗОСОО. ЗҮГЭЭР БАЙВАЛ ЗҮГЭЭР Л БАЙНА Ш ДЭЭ.

202.21.113.238Зочин   • 11 сарын 18. 9 цаг 11 минут

тэгж л таарна.

192.82.66.152Зочин   • 11 сарын 18. 8 цаг 53 минут

Зөв.Сайн оруулах хэрэгтэй.Хэвлэлийнхэн хэтэрхий улстөрчдийн болон бизнессийнхэний ажил амьдралд орж баримтгүй мэдээлэл атаархсан улстөрчдийн гар хөл болж цацдаг.Тийм учир бараг баримтгүй мэдээлэл бичүүлж яриулдаггүзй болгох хэрэгтэй.Бие биенээ шүүмжилж гүтгэх асуудал хирээс хитэрлээ.өөрийнх нь хүсэл биелэхгүй бол хэдлэлийнхэнд мөэнгө гөч бичүүлдэг нь байдаг л зүйл болсон.Хэвлэлийнхэнийг ял өгсөнч багадахгүй.Мөнгө өгөөд байгаа хүмүүстэй хамт яллах хэрэгтэй

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 15:00Байгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм12 сар 7. 14:55АНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ12 сар 7. 14:50Зөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…12 сар 7. 14:45ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод12 сар 7. 14:40"Анхдагч" ах нар12 сар 7. 14:35Нийслэлийн бүсэд баавгай орж иржээ12 сар 7. 14:34Өвөрмөц авьяастай 15 алдартан12 сар 7. 14:30Их Британид 121 граммын цул алт олджээ12 сар 7. 14:25Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана12 сар 7. 14:22Англи хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ12 сар 7. 14:20Дэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ12 сар 7. 14:15Volkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ12 сар 7. 14:10Валютын ханш12 сар 7. 14:05Дэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ12 сар 7. 14:00Таеквондогийн "Москва гран при финал-2019"12 сар 7. 13:55Видео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу12 сар 7. 13:50Брэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй12 сар 7. 13:45Нийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна12 сар 7. 13:40Halsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа12 сар 7. 13:35УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...12 сар 7. 13:30“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо12 сар 7. 13:25Мелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ12 сар 7. 13:202018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ12 сар 7. 13:15Онгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно12 сар 7. 13:10БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл12 сар 7. 13:05УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...12 сар 7. 13:00Миссээ дэмжих үү12 сар 7. 12:55Б.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ12 сар 7. 12:50ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод12 сар 7. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.