2019 оны 11-р сарын 18
13 цаг 40 минут

Г.Нэргүй: Угаарын хийн дуудлага эрс багассан

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр  нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Арваннэгдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 30 өрхийн 89 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан. Аравдугаар сарын 2-ноос 18-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагаар 415 өрхийн 991 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ өгч, 45 хүн эмчлүүлж байна. Дуудлагын ихэнх шалтгаан нь галлагаа, пийшин зуухны аюулгүй байдалтай холбоотой байна. Сүүлийн өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагын тоо багасч байна" гэлээ. Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн " Түүхий нүүрс тээвэрлэсэн иргэдийг буцаадаг байсан. Одоогийн байдлаар түүхий нүүрсийг хураан авч, жолоочид торгуулийн арга хэмжээ авч байна. Энэ сард 47 дуудлагаар түүхий нүүрс түлж байгаа илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу иргэн, аж ахуйн нэгжүүдэд 13 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ноогдуулж, 86.6 тонн түүхий нүүрсийг битүүмлэн арга хэмжээ авч ажиллалаа” хэмээв.

Цагдаагийн байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 36 өндөрлөг цэгүүдээс  хяналт тавьж ажиллаж байгаа аж. Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр  мэдээллээ.

Төвийн зургаан дүүргийн айлуудад угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажлын хүрээнд нийт 60 гаруй төрлийн угаарын хийн мэдрэгчийг авчирсан бөгөөд туршилт судалгааны ажлууд хийгдэж байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дурдлаа. Арваннэгдүгээр сардаа багтаан өрхүүдэд угаар мэдрэгчийг суурилуулна аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.109.140Зочин   • 11 сарын 19. 8 цаг 27 минут

11-р сарын 18-нд ТВ-9-өөр сайжруулсан түлшийг дутуу шатаж, үнс их гарч байна гээд Шүр-эрдэнэ гэдэг айлыг харуулсан. Зуухны тагаа аваад харуулахад нөгөө хэдэн нүүрс нь зуухныхаа захаар энд тэнд харлаад байж байх юм. Мод түлсэн ч тэгж тараагаад хаячихвал бас л дутуу шатдаг биз дээ.

202.72.245.122ё   • 11 сарын 18. 13 цаг 53 минут

Пийшин зууханы битүүмжлэлд арай өндөр шаардлагай байгааг тэнэг бишү бол иргэд ухаармаар

Шинэ мэдээ

Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ59 минут 23 секундын өмнөБагш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл1 цаг 4 минутын өмнөБ.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа1 цаг 7 минутын өмнөЯпон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо1 цаг 8 минутын өмнөТасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй1 цаг 9 минутын өмнөМарк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана1 цаг 14 минутын өмнөВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан1 цаг 19 минутын өмнөЛэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан1 цаг 24 минутын өмнөХ.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон1 цаг 26 минутын өмнөХөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ1 цаг 29 минутын өмнөАНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ1 цаг 34 минутын өмнөАзтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ1 цаг 39 минутын өмнө“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ1 цаг 44 минутын өмнөАвто зам ашигласны төлбөр нэмсэн шийдвэрийг ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ1 цаг 47 минутын өмнө43 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ1 цаг 49 минутын өмнөХартай эхнэрийн хачин үйлдэл1 цаг 54 минутын өмнөТӨРИЙН БАНК: Хариултаа хадгалъя, хялбар аргаар ХУРИМТЛАЛТАЙ болъё1 цаг 59 минутын өмнөУлаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ2 цагийн өмнө“Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа2 цаг 2 минутын өмнөШи Жиньпин Макаод бооцоо тавилаа2 цаг 4 минутын өмнөБагийн эмч цас ихтэй газруудад мориор очиж иргэддээ үйлчилж байна2 цаг 9 минутын өмнөЦагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хоёр этгээдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ2 цаг 14 минутын өмнөХойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв2 цаг 14 минутын өмнө“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал”-ыг хэлэлцлээ2 цаг 16 минутын өмнөОцон шувуу Их Британийн парламентын сонгуулийн дүнг урьдчилан таамагласан ч алджээ2 цаг 19 минутын өмнөХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв2 цаг 20 минутын өмнөГялсбанкны урамшуулалт АЯНЫ 10 дахь АЗТАНЫГ өнөөдөр ТОДРУУЛНА2 цаг 24 минутын өмнөПол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно2 цаг 29 минутын өмнө“Дэлхийн гоо бүсгүй-2019”-ийн финалын шоуг Монгол миссийн танилцуулгаар эхлүүлнэ2 цаг 34 минутын өмнөКонсерватив нам “Brexit”-ийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тооны санал авсныг мэдэгджээ2 цаг 34 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.