2019 оны 11-р сарын 18
15 цаг 08 минут

Үндсэн хуулийн цэцийн  дарга хэн болох вэ

"Коrean air"-ын онгоцонд  ёс зүйгүй үйлдэл гаргасан Д.Одбаяр БНСУ-аас ирсэн даруйдаа  ҮХЦ-ийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.  Түүний хүсэлтийг энэ сарын 22-нд Цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар хэлэлцэнэ  гэсэн мэдээлэл байгаа юм. Ингэж хойшлогдох шалтгаан нь ҮХЦ-ийн гишүүн Н.Чинбат гадаадад  томилолтоор явсан, 21-нд ирэхтэй холбоотой юм байна. Цэцийн  нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр болдог юмаа гэхэд Д.Одбаяр өөрөө хуралд оролцохоос цааргалсан, тиймээс хуралдаан хойшилж магадгүй гэх мэдээлэл бас байгаа юм. 

Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн зохицуулалттай. Харин Цэцийн дарга Д.Одбаярын хувьд УИХ-ын санал болгосноор 2016 оны арваннэгдүгээр сард  томилогдож,  2017 оны зургадугаар сард  Цэцийн дарга болж байв. Хуулийн дагуу Цэцийн даргыг Цэцийн гишүүд дотроо хэлэлцэж, олонхийн санал авсан хүнийг сонгох зохицуулалттай.

Харин энэ зуур ҮХЦ-ийн дараагийн дарга хэн байх вэ гэдэг дээр таамаг яригдаж эхлэв.  Эдгээрээс хамгийн магадлалтай хүнээр Г.Баясгаланг нэрлэж байгаа нь санамсаргүй биш байх. Г.Баясгалангийн хувьд ХЗДХЯ-ны  Төрийн нарийн бичгийн даргаас ЗГХЭГ-ын дэд дарга, тэндээсээ ҮХЦ-ийн гишүүнээр сонгогдож,  богинохон хугацаанд албан тушаалын шатаар амжилттай ахиж яваа хүн. Тэр бүхэнд УИХ-ын гишүүд түүнийг төрийн албаны туршлагатай, итгэж болох хүн хэмээн тодорхойлж байсан. Энэ бүх  эерэг үнэлэлт одоо дахиад хэрэг болж мэднэ.

Түүнээс гадна,  Г.Баясгалангийн уугуул нутаг нь Баянхонгор аймаг. Ерөнхийлөгчтэй нэг нутаг усных байна гэдэг бэлээхэн дэмжлэг гэж хармаар ч юм шиг.

Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХЦ-ийн даргаар эмэгтэй хүн байх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн гэжээ. ҮХЦ-д эдүгээ хоёр эмэгтэй гишүүн байгаа.  Нэр нэгтэй амьдаанууд болох Д.Солонго, Ш.Солонго нарын хувьд  Москвагийн Их Сургууль төгссөн мэргэжлийн хуульчид.

Цэцийн гишүүн Д.Солонго 2013 оны 12 дугаар сард Улсын Дээд шүүхийн санал болгосноор цэцийн гишүүнээр томилогдсон бол Ш.Солонго ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байгаад УИХ-ын санал болгосноор 2018 оны тавдугаар сард томилогдсон. Д.Солонго гишүүний бүрэн эрхийн хугацаа энэ оны эцсээр дуусахаар байгаа.

Д.Одбаярыг Солонгост манаргаж явах зуур ҮХЦ-ийн даргыг  Н.Чинбат орлон гүйцэтгэж байсан. Үүнийг Д.Одбаярын албан тушаалыг залгамжлах  боломж гэж харахад нэг их эндүүрэл болоод байхааргүй мэт.

Гэхдээ  ҮХЦ-ийн даргын сонгууль цэцийн нийт гишүүдийн санаа онооны бодит  сонголт гэхээсээ илүүтэй улс төржихгүйгээр өнгөрнө гэж үгүй. Тийм болохоор л МАН болон цэцийн гишүүдийг санал болгодог субъектүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, УДШ/ өөр өөрсдийн төлөөллийг даргад зүтгүүлэхээр тохироо хийгдэж байхыг үгүйсгэхгүй.

Г.Тулга

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.177.187зочин   • 11 сарын 19. 8 цаг 52 минут

Эд нараас л биш шүү.

124.158.109.140Зочин   • 11 сарын 19. 8 цаг 32 минут

Тийрүүлчихсэн Ж. Амарсанаа

124.158.109.140Зочин   • 11 сарын 19. 8 цаг 29 минут

Уг нь Сугар гэж айхавтар сайн хүн байсан даа, Тэр л болвол зүгээр юм уу...

73.168.31.138Зочин   • 11 сарын 19. 1 цаг 50 минут

Lav l 3 n saihan hujaa tuuj yavna.

202.55.188.90Зочин   • 11 сарын 18. 21 цаг 14 минут

Адилхан л авилгачин байх хойно хэн ч яах вэ. Гагцхүү энд тэнд явахдаа бѳгс базаж, хѳх тэмтрээд байхгүй эрхбиш баруун зүүнээ таньсан хүн хэвтэй амьтан байгаасай.

84.197.40.209Ard   • 11 сарын 18. 18 цаг 07 минут

Narangerel

192.82.71.228Иргэн   • 11 сарын 18. 17 цаг 46 минут

Үндсэн хуулийн цэцэд салхи оруулах хэрэгтэй. Цэцийн даргад С.Нарангэрэлийг тавих хэрэгтэй.

203.91.115.50У   • 11 сарын 18. 17 цаг 38 минут

Ш.СОЛОНГО Л ХИЙН ДЭЭ ОЛОН ЖИЛ НАСААРАА ХУУЛЬТАЙ НОЦОЛДСОН ХҮН ШҮҮ .ТӨРИЙН АЖЛЫГ МЭДДЭГ ШУДРАГА АЖИЛЛАЖ ИРСЭН ЭМЭГТЭЙ Ш СОЛОНГЫГ ДЭМЖИЖ БНА. БУСАД НЬ ДАНДАА ХОРЧИН ЭСВЭЛ ХҮҮХЭЛДЭЙ ШҮҮ БАЯСГАЛАН БОЛ ХҮҮХЭЛДЭЙ.

202.9.42.83Зочин   • 11 сарын 18. 17 цаг 36 минут

narangerel guaig tavi

202.21.127.170шанд   • 11 сарын 18. 16 цаг 55 минут

Д.Солонго нь хуулийн ажлын ямар ч практикгүй авгай. Хэнтийн нөхөн сонгуулийг хийхгүй гэсэн будлианыг хийсэн хүн. УИХ дээр гишүүний асуултад хариулж чадахгүй мадлуулаад чуулганаас гүйж гарч байсан хорчин авгай.

192.82.78.23Зочин   • 11 сарын 18. 16 цаг 50 минут

Баясгалан.Ажлаа бодвол өөр хэн ч алга.

43.242.243.159Зочин   • 11 сарын 18. 16 цаг 39 минут

HUTSVAA SOLONGO CHINE ME ENHBOLDIIN TSUS NEGT AHAN DUUS

203.91.119.42хэн нэгэн   • 11 сарын 18. 16 цаг 10 минут

Ажлын туршлага, боловсрол хувь хүн талаасаа Ш.Солонго нь илүү сайн хийнэ. Баясгалан ч дээ

64.119.25.140Зочин   • 11 сарын 18. 16 цаг 02 минут

Баттулга хэнийг гэх ямар хамаатай юм. Өөрийнх нь эрх хэмжээнд хамаагүй асуудалд бүү оролц. Дотроосоо сонгодог гишүүд нь. Хоёр Солонго дэмий. ялангуяа хэрэг эрхлэхэл байсан Солонгод хүмүүс маш ам муутай. Баясгалан нь л дээр юм байна даа. Бусад нь тэтгэвэртээ гарах хэрэгтэй шүү

66.181.185.12иргэн   • 11 сарын 18. 15 цаг 56 минут

Хуульч Нарангэрэл гуай л тавь наад царайнууд чинь биш

122.201.19.99Зочин   • 11 сарын 18. 15 цаг 49 минут

амьдралаас тасарсан багш нар хэрэггүй

122.201.21.67Зочин   • 11 сарын 18. 15 цаг 44 минут

Д.Солонго багш цэцийн даргын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд ёс суртахуунтай сайн хийж чадна Чинбат багш ч чадна даа

66.181.177.154Зочин   • 11 сарын 18. 15 цаг 38 минут

Цэцийн даргыг Ш.Солонго хангалттай сайн хийчих байхаа. Мэрэгшсэн төрийн хүн

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ4 цаг 53 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм4 цаг 58 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ5 цаг 3 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…5 цаг 8 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод5 цаг 13 минутын өмнө"Анхдагч" ах нар5 цаг 18 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ5 цаг 18 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан5 цаг 23 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ5 цаг 28 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана5 цаг 30 минутын өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ5 цаг 33 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ5 цаг 38 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ5 цаг 43 минутын өмнөВалютын ханш5 цаг 48 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ5 цаг 53 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"5 цаг 58 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу6 цаг 3 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй6 цаг 8 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна6 цаг 13 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа6 цаг 18 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...6 цаг 23 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо6 цаг 28 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ6 цаг 33 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ6 цаг 38 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно6 цаг 43 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл6 цаг 48 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...6 цаг 53 минутын өмнөМиссээ дэмжих үү6 цаг 58 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ7 цаг 3 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод7 цаг 8 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.