2019 оны 11-р сарын 18
16 цаг 04 минут

“Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног” тохиож байна

“Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног” энэ долоо хоногт тохиож байна. Тодруулбал, нянгийн тэсвэржилт, түүнээс үүдэн ирээдүйд тулгарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийг зохион байгуулдаг юм байна.

Энэ жилийн дэлхийн 7 хоногийг 2019 оны 11 дүгээр сарын 18-24-ны өдрүүдэд “Антибиотикийн ирээдүй бид бүгдээс хамаарч байна” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт явуулах, иргэдэд антибиотикийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөмж зөвлөгөөг түгээх, антибиотик эмийн үзэсгэлэн гаргах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон гэдгийг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр холбогдох албаныхан нь онцоллоо.

Мөн тэд "Антибиотикийг нээж, эмчилгээнд хэрэглэсэн нь орчин үеийн анагаах ухааны чухал ололтуудын нэг байсан боловч байнга хэтрүүлэн эсвэл буруу хэрэглэснээс хүн болон амьтны эрүүл мэндэд тулгамдсан асуудлуудыг үүсгэж, улмаар нян антибиотикт тэсвэртэй болж, эмчилгээ үр дүнгүй болох, эмчилгээний хугацаа уртсах олон аюулыг дагуулж байна.  Иймээс бид анхаарлаа хандуулж, антибиотикийн талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, зохистой хэрэглээг дэмжих,  тэсвэржсэн нянгийн тархалтыг бууруулахад хувь нэмрээ оруулах шаардлагатай байна" гэсэн юм.

Хэвлэлийн бага хурлын дараа “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” үйл ажиллагаанд “Ирээдүй таны гарт: Нянгийн тэсвэржилтийн эсрэг тэмцье” уриан дор албаны хүмүүс, сэтгүүлч, оролцогчид хамтдаа “ГИНЖИН ХЭЛХЭЭ” үүсгэн зургаа авахууллаа.

Харин дараа нь бид УНТЭ-ийн амбулторын  хоёр давхарт дэлгэгдсэн "Антибиотик" эмийн үзэсгэлэнгийн нээлтэд очсон юм. Тус үзэсгэлэн таван хоногийн турш үргэлжлэх юм байна.

Монгол улсын хувьд нийт эмийнхээ 70 орчим хувийг импортоор авдаг бөгөөд эмчилгээнд хэрэглэж буй эмийн 30 орчим хувийг нянгийн эсрэг үйлдэлтэй эм, антибиотик  эзэлж байна.

Нян эмэнд тэсвэртэй болохоос урьдчилан сэргийлэхэд бид бүгд үүрэг оролцоотой. Үүнд энгийн бөгөөд үр дүнтэй дараах үйлдлүүдийг өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлбэл “Нянгийн тэсвэржилтийн эрин үеийг сааруулах, цэг тавих”-ад чухал алхам болох төдийгүй “Ирээдүй үе”-дээ хийж буй том хөрөнгө оруулалт болно.  Үүнд:

  • Гараа савандаж, тогтмол угаах
  • Аюулгүй бэлгийн харилцааг эрхэмлэх
  • Вакцинжуулалтад тогтмол хамрагдах
  • Зөвхөн танд зориулж зөвлөсөн антибиотикийг бусадтай хуваалцахгүй байх
  • Антибиотикийг эмчийн жоргүйгээр дур мэдэн хэрэглэхгүй байх
  • Эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хоол, хүнсээ бэлтгэх
  • Өвдсөн тохиолдолд бусад хүмүүстэй ойрхон харилцахаас зайлсхийх
  • Эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй ус хэрэглэх

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ1 цаг 17 минутын өмнөБагш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл1 цаг 22 минутын өмнөБ.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа1 цаг 25 минутын өмнөЯпон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо1 цаг 26 минутын өмнөТасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй1 цаг 27 минутын өмнөМарк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана1 цаг 32 минутын өмнөВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан1 цаг 37 минутын өмнөЛэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан1 цаг 42 минутын өмнөХ.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон1 цаг 43 минутын өмнөХөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ1 цаг 47 минутын өмнөАНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ1 цаг 52 минутын өмнөАзтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ1 цаг 57 минутын өмнө“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ2 цаг 2 минутын өмнөАвто зам ашигласны төлбөр нэмсэн шийдвэрийг ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ2 цаг 5 минутын өмнө43 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ2 цаг 7 минутын өмнөХартай эхнэрийн хачин үйлдэл2 цаг 12 минутын өмнөТӨРИЙН БАНК: Хариултаа хадгалъя, хялбар аргаар ХУРИМТЛАЛТАЙ болъё2 цаг 17 минутын өмнөУлаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ2 цаг 17 минутын өмнө“Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа2 цаг 20 минутын өмнөШи Жиньпин Макаод бооцоо тавилаа2 цаг 22 минутын өмнөБагийн эмч цас ихтэй газруудад мориор очиж иргэддээ үйлчилж байна2 цаг 27 минутын өмнөЦагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хоёр этгээдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ2 цаг 32 минутын өмнөХойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв2 цаг 32 минутын өмнө“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал”-ыг хэлэлцлээ2 цаг 33 минутын өмнөОцон шувуу Их Британийн парламентын сонгуулийн дүнг урьдчилан таамагласан ч алджээ2 цаг 37 минутын өмнөХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв2 цаг 38 минутын өмнөГялсбанкны урамшуулалт АЯНЫ 10 дахь АЗТАНЫГ өнөөдөр ТОДРУУЛНА2 цаг 42 минутын өмнөПол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно2 цаг 47 минутын өмнө“Дэлхийн гоо бүсгүй-2019”-ийн финалын шоуг Монгол миссийн танилцуулгаар эхлүүлнэ2 цаг 52 минутын өмнөКонсерватив нам “Brexit”-ийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тооны санал авсныг мэдэгджээ2 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.