Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, уг эхийг баталгаажуулж өгөхийг хүслээ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна” гэсэн байдаг.

Дээрх хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад биечлэн авчирч, танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Их хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын Төрийн тэргүүн танаа өргөн барьж, танилцуулж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд нэгдүгээрт, Үндсэн хуулийн 2000 оны 7 өөрчлөлтийн 6-г нь засаж сайжруулсан. Хоёрдугаарт, таны болон гишүүдийн саналаар байгалийн баялаг ард түмний мэдэлд байж үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногддог байх зарчим туссан” талаар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулсны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн уг эхийг нотолж, баталгаажуулах ажлыг ёслол төгөлдөр зохион байгуулж өгнө үү хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсэв.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.236.250зочин   • 11 сарын 19. 9 цаг 14 минут

хуулиа битгий худлаа тайлбарлаачээ ард түмний өмч гэж байхгүй төрийн болон нийтийн гэж ойлгомгүй байдлаар оруулчхаад өөрөөр тайлбарлах юм аа

66.181.179.16ЗОЧИН   • 11 сарын 18. 22 цаг 01 минут

БАТТУЛГА БАТАЛГААЖУУЛЖ, ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БАТАЛНА. ӨӨР ЯАХ ЮМ?

202.9.43.134Зочин   • 11 сарын 18. 17 цаг 52 минут

Дэмжиж байгаа шүү өөрчлөлтийг Ерөнхийлөгч олон таван юм ярилгүй батла

66.181.179.32Үндсэн хууль тогтоогч   • 11 сарын 18. 17 цаг 44 минут

Буцаа буцаа.Юу яасан еслсл төгөлдөр.Одоо өөрсдийгөө рекламдаж сонгуулийн сурталчилгаа болгохнь дээ.

Шинэ мэдээ

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ-д оролцох боломжгүй болжээ2 цаг 54 минутын өмнөФлоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна5 цаг 22 минутын өмнөДинг Жунхуй: Би эргэн ирлээ5 цаг 27 минутын өмнөУлиран одож буй оны хамгийн муу кинонууд5 цаг 32 минутын өмнөБарыг алж тээж байсан ургийг нь авчээ5 цаг 37 минутын өмнөХаниад томуу маш хүндрэлтэй байхыг сануулж байна5 цаг 42 минутын өмнөОХУ-ын тамирчдад ОУОХ-ны далбаа ч олдохгүй байж магадгүй5 цаг 47 минутын өмнөТэр аргагүй л азарга аж5 цаг 52 минутын өмнөҮнэт эрдэнэсээр чимсэн зул сарын модыг 15 сая ам.доллараар үнэлжээ5 цаг 57 минутын өмнөБНХАУ-ын ЗГ гадны компьютер, техник хэрэгсэл ашиглахгүй6 цаг 2 минутын өмнөОрос охидын үнэмлэхүй ялалтаар өндөрлөсөн Гран При6 цаг 7 минутын өмнөДэлхийн хотуудад орон гэргүй хүмүүст зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явагдлаа6 цаг 12 минутын өмнөНулимстай бодол6 цаг 17 минутын өмнөМалчид, иргэд, тээвэрчдийн анхааралд6 цаг 22 минутын өмнөЖендерийн тусгаарлалт дуусгавар болжээ6 цаг 27 минутын өмнөСорви, нөсөө толбоноос хэрхэн хурдан салах вэ6 цаг 32 минутын өмнөВ.Зеленский: Украиныг томоохон тоглогчдын шатрын хөлөг болгохыг хүсэхгүй байна6 цаг 37 минутын өмнөШагналын шалбааг6 цаг 38 минутын өмнөСолонгосын хойгийн дээгүүр ажиглалтын нислэг үйлджээ6 цаг 42 минутын өмнөЖолоочийн бүхээггүй робот ачааны автомашин авто зам дээр туршилтад орж байна6 цаг 47 минутын өмнөДээд лигийн аваргын цомыг “ХАСУ МЕГАСТАРС” баг хүртлээ6 цаг 47 минутын өмнөВИДЕО: Европ тивийн аварга баг дэлхийд тэргүүллээ6 цаг 52 минутын өмнөАбдулрашид Садулаев: Снайдер Дагестанд ирнэ гэж амласан6 цаг 57 минутын өмнөОны хамгийн алдартай жүжигчдийг тодруулжээ7 цаг 2 минутын өмнөӨндөг идсэнээр таны биед гарах өөрчлөлтүүд7 цаг 7 минутын өмнөОны баатраар Этиопын охидын эрхийг хамгаалагч Фревейни Мэбрахтуг нэрлэлээ7 цаг 12 минутын өмнөТэрбумтан Усманов WADA-д Оросын бүх тамирчдыг шийтгэхгүй байхыг хүсч захидал бичжээ7 цаг 17 минутын өмнө1990-ээд оны одод өнөө цагт7 цаг 22 минутын өмнөВИДЕО: Эрэгтэйчүүдийн Воллейболын клубын ДАШТ Лубэ Свитанова баг түрүүллээ SportsMan 51 м7 цаг 27 минутын өмнөИраны сонгууль: 290 суудлын төлөө 16 000 хүн өрсөлдөнө7 цаг 32 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.