Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-Тэмбүүг устгая” үйл ажиллагааны явц, үр дүн, цаашдын ажлын талаар мэдээлэл хийлээ.
Жирэмсэн эхчүүдэд шинжилгээ хийхэд 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлсэн
Энэхүү үйл ажиллагааг энэ оны долдугаар сараас улс орон даяар зохион байгуулсан бөгөөд энэ хүрээнд уг өвчнөөс сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох сургал сурталчилгааг нэмэгдүүлэх, залуучууд, эрсдэлт бүлгийн хүн амыг үзлэг шинжигээнд хамруулах, эрүүлжүүлэх хяналтыг сайжруулах ажлуудыг хийжээ.
Тодруулбал, 96289 хүнийг шинжилгээнд хамруулж, 765 тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлэн шинжилгээнд хамруулжээ.
Түүнчлэн жирэмсний ханяалтыг сайжруулахад онцгойлон анхаарч, улсын хэмжээнд давхардсан тоогоор 29290 жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ийн халвдар илрүүлэх шинжилгээ хийж 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлсэн байна.
Мөн төрөлхийн тэмбүүтэй төрөх хүүхдийн тоо:
2016 онд 19 тохиолдол
2017 онд 25 тохиолдол
2018 онд 29 тохиолдол
2019 эхний хагас жилд 25 тохиолдол тус тус бүртгэгджээ.
“Тэмбүүг устгая” үйл ажиллагааг эрчимжүүлснээс хойш 4 сарын хугацаанд нийтдээ улсын хэмжээнд 218 мянга гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийж тэмбүүгийн 3682 тохиолдол, 1716 хавьтлыг илрүүлэн, эмчилсэн үр дүнтэй байна.
2019 оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын 13 685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дунд 38 хувийг эзэлж байна.
“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-Тэмбүүг устгая” үйл ажиллагааг 2021 оны долдугаар сарыг дуустал үргэлжилнэ хэмээн мэдээлэв.
Г.Хан
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
МУ эргээд 1900 - 1921 онд очлоо. Ардчилал хүний эрх, шашны хэт их шүтлэг, эмх замбараагүй байдал, ёс суртахуун хариуцлага байхүй болсоноор хүн амын өсөлт, нөхөн үржихүй сүйрлийн ирмэгт ирлээ.
соёлын хувьгал хийж улаан тариагаар эрүүлжүүлж авахгүй бол монгол хүний эрүүл ген сэвтэх аюултай
Sex xiixgui bol uxchixgeed bdag yum bxdaa. Zavaartsan yum. Arai arai.
Arai ih too bna, uund anhaaral handuulj emchilgee hiihgui bol undesni ayulgui bdlin hemjeend hursen bish u