2019 оны 11-р сарын 19
15 цаг 48 минут

Б.ОТГОНСҮХ: “Сургуулийн автобусаар“ хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан өнгөрсөн баасан гарагаас явуулж эхэлсэн. Сурагчдыг 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр сургуульд нь хүргэж өгч, тарахад нь гэрийнх нь ойролцоох автобусны буудал дээр эцэг, эхэд нь хүлээлгэн өгч үйлчилж байна. 

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг "Сургуулийн автобус"-ны үйлчилгээ, хэрэгжиж буй явцад  хяналт тавьж,  нөхцөл байдалтай танилцлаа. 

Arslan.mn

Ажлын хэсэг Чингэлтэй дүүрэг, 7 буудлын эцсээс хотын төв рүү чиглэж буй таван сургуулийн автобусны цэвэрлэгээ, сурагчдыг цагтаа хүлээж авч буй байдал, сурагчид аюулгүй зорчиж байгаа зэрэгт хяналт тавьж ажиллалаа. 

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: 

"Сургуулийн автобус сурагчдад үйлчлээд гурав дахь өдрөө хэвийн явагдаж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуулийнх нь автобусанд аюулгүй суулгаж, "хүүхэд зохицуулагч" сурагчдын аюулгүй байдлыг давхар хянаж, зохицуулж ажиллаж байна. Нийслэлээс боловсролын газарт хандан хүүхэд зохицуулагч нарт зориулсан тусгай таних тэмдэг бүхий хантаазаар хангахыг хүссэн. Удахгүй шийдэгдэх байх. Автобус компаниуд нийгмийнхээ хариуцлагын хүрээнд автобусны цэвэрлэгээг тогтмол хийж байгаа. Өнөөдөр хэд хэдэн чиглэлийн сургуулийн автобусуудыг гэнэтийн байдлаар шалгахад цэвэрхэн, дулаахан, тохитой байгаа нь ажиглагдлаа. Хүүхдүүд маань ч аз жаргалтай, амар тайван, аюулгүй сайхан зорчиж, эцэг эхчүүд хүүхэддээ санаа зовох зүйлгүй ажлаа амжуулж байгааг хараад баяртай байна. Харин бид Тээврийн цагдаагийн албанд  автобусны буудалруу орж зогсож байгаа бусад машинуудыг цэгцлэхийг үүрэг болгосон. Хэрэв энэ асуудал шийдэгдчихвэл автобус зогсох газраа зогсож, хүүхдүүд ч аюулгүй зорчих боломжтой болно.   

Arslan.mn

Хүүхэд зохицуулагч н.Гэрэлмаа: 

Бид сургуулийн автобус явах чиглэлийн мэдээллээ сайн тарааж байна. Одоо эцэг, эхчүүд мэддэг болоод өдрөөс өдөрт сурагчдын тоо эрс нэмэгдсэн. Хамгийн эхний буудлаас 10 орчим хүүхэд суулаа гэхэд буудал болгон дээрээс тухайн чиглэлийнхээ хүүхдүүдийг авсаар сургууль дээрээ автобус дүүрсэн ирдэг. Автобус нь тухтай, дулаахан болохоор хүүхдүүд зутрахгүй, ангийнхантайгаа таарвал баярлаад их хөгжилтэй байх шиг харагддаг.  Эцэг, эхчүүд ч энэ үйлчилгээнд ам сайтай байгаа. Харин боломж бололцоотой бол автобусны тоо, чиглэлээ нэмээд өгөөч гэсэн саналуудыг их хэлж байна. Бид хүүхдүүдээ хичээлээс нь хоцроохгүйн тулд яг цагийн хуваарийн дагуу тээвэрлэж байна. Автобус хөдлөхийн өмнө аюулгүй байдал, хүүхдүүдээ бүрэн суусан эсэхийг тогтмол шалгадаг. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.34.214Иргэн   • 11 сарын 22. 17 цаг 30 минут

24 -р сургуулиас орой 19.10 гээд тардаг хүүхдүүд унаагүй хоцроод байх юм. Үүнийг зохицуулж өгөөч.Нисэх рүү явдаг хүүхдүүд тараад нийтийн унаагаар явсаар байгаад 21 цаг өнгөрөөгөөд гэртээ ирж байна. Энэ тал дээр анхаарч өгөөч

64.119.26.146Зочин   • 11 сарын 22. 7 цаг 57 минут

Хичээл нь орой 5.50д тараад 6.10 гнэд сургуулиас гарч ирэхэд автобус жн алга үүнийгээ шийд лалруудаа

202.179.26.189зочин   • 11 сарын 21. 19 цаг 05 минут

Одоо л нэг дэлхийн хотуудтай адилхан болж байна даа. Амжилт амжилт

202.180.220.77Зочин   • 11 сарын 20. 14 цаг 22 минут

33 r surguulias 18 tsagt tarsan huuhdiig garch irehed avtobus ni ireed yvchihsan baihiimaa,oroidoo suuj chadahgui bnaa.

202.179.25.203зочин   • 11 сарын 20. 9 цаг 02 минут

А үнэлгээ өглөө. Хүүхэдийн төлөө байгаа хотын удирлагад баярлалаа.

103.10.23.121зочин   • 11 сарын 20. 8 цаг 48 минут

маш их сэтгэл хангалуун байна Хотынхоо даргад баярлаллаа

59.153.112.117Зочин   • 11 сарын 19. 22 цаг 25 минут

Хотын дарга маш сайн ажиллаж бна.маш их хичээж ажиллаж бгаа нь илт харагдаж бгаад баяр хүргэe.хажуугаар нь нийслэлийн иргэдийн хурлын зарим нөхдүүд нөгө өндөр залу хэн билээ дэ битгий саад хийгээд хутган үймүүлээд бгаарай да....ажлыг энэ эрчээр нь явуулмаар бна.ард иргэдэд хэрэгтэй

59.153.112.117Зочин   • 11 сарын 19. 22 цаг 21 минут

Маш зөв ажил болсон одоо л нэг цэгцэндэ орох нь бололтой. Болж бна болж бна.

59.153.112.117Зочин   • 11 сарын 19. 22 цаг 19 минут

Goe um bish vv

202.126.88.148Irgen   • 11 сарын 19. 20 цаг 42 минут

Saihan ajil. Magtahaas uur heleh ug alga daa

202.5.198.33Зочин   • 11 сарын 19. 19 цаг 31 минут

сайхан зөв зүйтэй ажил болж байна. Хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд тайван явах ч сайхан шүү. Амжилт хүсэе.

59.153.84.218irgen   • 11 сарын 19. 16 цаг 19 минут

Uudluhud sanaj sereh gedeg dee... Ulaanbaatar maani utaagui bolj bna. zamiin tugjreliig buuruulahaar zohicuulalatiin arga hemjee avhc bgaa ni ur dungee uguh bh aa. Tur zasgaas heregjuulj bgaa arga hemjeenuudiig irged maani demjij ajillaval ur dun garah ni todorhoi... Harin ulsturjuulj harluulj, bolohgui talaas ni harj uuntugluvul hamtdaa uragshilj chadahgui shde

91.167.69.89mongol eej   • 11 сарын 19. 16 цаг 07 минут

ashgui dee,huuhduud ineegeed,saihan ajil eheljee,ulam bolovsrongui bolgooroi,amjilt

64.119.24.98Imongol   • 11 сарын 19. 22 цаг 37 минут

Surguuliin avtobus ymar ymar chigleld yvj baigaa um be yagaad medeellee il tod zalgahgui bna we za 7 buudalaas hotiin tuvshind ruu yvj bgaa um baina tgeed Ter avtobus n haa hurdeg um uur ymr chigleld yvj bna aa surguuluudiin uursdiin avtobus um uu niitiin teevriinh um uu

66.181.170.130Зочин   • 11 сарын 20. 9 цаг 27 минут

site-уудаар чиглэлүүд нь зөндөө л гарсан байна лээ ш дээ. 33 чиглэл гээд чиглэл нэг бүрээр нь гарсан байсан

Шинэ мэдээ

Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан23 минут 37 секундын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна28 минут 37 секундын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ33 минут 37 секундын өмнөЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв38 минут 37 секундын өмнөРохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна43 минут 37 секундын өмнө“BTS” агентлагтайгаа заргалдана48 минут 37 секундын өмнөХөгжим сонсоод хийхэд бүтээмж нэмэгддэг ажлын байрууд53 минут 37 секундын өмнөБяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ58 минут 37 секундын өмнөАНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна1 цаг 4 минутын өмнөДэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ1 цаг 9 минутын өмнөОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?1 цаг 14 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ1 цаг 19 минутын өмнөГэрээ тохижуулахад гаргадаг БИДНИЙ АЛДАА1 цаг 24 минутын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй1 цаг 29 минутын өмнөХөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ1 цаг 34 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ1 цаг 39 минутын өмнөХамгийн сонирхолтой нэр1 цаг 44 минутын өмнөШатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ1 цаг 49 минутын өмнөАНУ-ын хориг ЕХ-ны бүрэн эрхт байдалд аюул учруулж байна гэв1 цаг 54 минутын өмнө2019 онд хамгийн их хайсан үг “they”1 цаг 59 минутын өмнөEXO хамтлаг “Аялал жуулчлалын шагнал” авлаа2 цаг 4 минутын өмнөМонгол улсын гавьяат тамирчин П.Орхон, Н.Лхамгармаа нар хүүтэй болжээ2 цаг 10 минутын өмнөТом компаниуд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээ илэрхийллээ2 цаг 14 минутын өмнөОросын боксчид 2020 оны Олимпод үндэсний далбаагүйгээр оролцохоос татгалзав2 цаг 19 минутын өмнөХамтран амьдрагчаа хүчирхийлсэн гэх Б.Төгсбилгүүнийг энэ сарын 19-нд шүүнэ2 цаг 24 минутын өмнөТөрийн албаны ерөнхий шалгалтын зохион байгуулалт, үр дүнг хэлэлцэж байна2 цаг 29 минутын өмнөBigHit: “BTS” хамтлаг бидэнтэй заргалдаагүй2 цаг 34 минутын өмнөСтокхолмд Нобелийн шагнал гардуулах ёслол болжээ2 цаг 39 минутын өмнөБуудалцааны улмаас зургаан хүн амиа алджээ2 цаг 44 минутын өмнө"Наполи" Анчелоттиг халлаа2 цаг 49 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.