2019 оны 11-р сарын 20
12 цаг 45 минут

Ажлын байрны дарамт үзүүлсэн этгээдэд ногдуулах хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй гэлээ

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос өчигдөр  (2019.11.19) “Ажлын байр – Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохин байгууллаа.

Ажлын байранд хэн нэгнийг гоочлох, ялгаварлан гадуурхах асуудал нь хамт ажилладаг хүндээ зүгээр нэг нэр хоч өгч, хошигнохоос хамаагүй ноцтой, том асуудал. Ажлын байранд ямарваа нэгэн хэлбэрээр дарамт үзүүлэх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа хэрэг юм.

Ажлын байрны дарамт нь хувь хүн, эсхүл ажилчдын бүлэгт чиглэсэн бие махбод, сэтгэл санааны шинжтэй, шударга бус, байнгын сөрөг довтолгоо байдаг. Ихэвчлэн айлган сүрдүүлэх, бүлэглэн дээрэлхэх зэргээр түрэмгий үйлдлээр илэрдэг.

Хэлэлцүүлэгт оролцогчид ажлын байрны дарамтыг зөвхөн бэлгийн дарамтаар хязгаарлаж харахгүй байхыг сануулж байлаа. Учир нь ажлын байрны дарамтад эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүн өртдөг. Гэр бүлийн байдал, төрсөн нутаг, үндэс угсаа, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж, ажлын үзүүлэлтийг шударга бусаар үнэлэх, цалин урамшууллыг нь хасах, үндэслэлгүйгээр ажлаас халах, сүрдүүлэх зэргээр бүх талын дарамт шахалтыг үзүүлснээр ажилтнаар халагдах өргөдлийг нь бичүүлдэг явдал байсаар байна.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад ажлын байрны дарамт гэдгийг өргөн хүрээнд оновчтой тодорхойлох шаардлагатай гэлээ.

Мөн хохирогчдын нэр хүндийг хэрхэн хамгаалах, дарамтад байх үедээ ямар байгууллагад хандаж эрхээ хамгаалуулах, хохирлыг тооцох аргачлал, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага ямар байх зэргийг нарийвчлан зохицуулах хэрэгтэй талаар санал бодлоо илэрхийлж байлаа. 

Манай улс ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг анх 2011 онд  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд оруулсан байдаг. Харин бусад органик хуульд ийм зохицуулалт байдаггүй.

“Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг хүсээгүй байхад нь үг хэл, бие, бусад хэлбэрээр бэлгийн сэдлээ илэрхийлсэн, хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, үүний улмаас ажил албан тушаал, эд материал, сэтгэл санаа бусад байдлаар хохирох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж, айлган сүрдүүлж тулган шаардсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж дээрх хуульд заасан. Судалгаанаас харахад ажлын байрны бэлгийн дарамтыг ихэвчлэн удирдах албан тушаалтнууд үйлддэг байна.

“2016 оны Эмэгтэйчүүдийн сангийн судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хүмүүсийн 97.5 хувь нь эмэгтэй, 2.5 хувь нь эрэгтэй байсан. Салбарыг нь харвал хууль сахиулах, сургуулийн орчин, урлаг соёлын салбарт түгээмэл ажиглагддаг. Гэхдээ энэ нь бусад салбарт байхгүй гэсэн үг биш.

Сүүлийн 6-7 жилд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой өргөдөл гомдол эрс нэмэгдсэн. Тэдгээр нь дандаа идэвхтэй үйлдэл буюу эмэгтэйн биед хүрсэн, санал тавьсан, албан тушаалаар айлган сүрдүүлж тулган шаардсан байдаг.

Шалгаж тогтоогоод хариуцлага тооцуулахаар удирдах албан тушаалтанд нь хандахад хариуцлага тооцож байна гээд өөр байгууллагад дарга болгоод явуулчихдаг. Ийм учраас л таслан зогсоогдохгүй байгаа” хэмээн Хүний эрхийн үндэсний комиссын боловсрол судалгааны хэлтсийн ахлах референт Ц.Адьяахишиг илтгэлдээ танилцууллаа. 

Төрийн албаны тухай шинэ хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хязгаарлах заалт оруулсан ч хариуцлагын тогтолцоо нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчдад хамаатай. Харин улс төрийн болон тусгай, үйлчилгээний албан хаагчид зөрчил гаргавал хариуцлага хүлээхгүй байхаар тусгасан. Гэтэл судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамт хамгийн ихтэй салбар нь улстөр, хууль сахиулах, үйлчилгээнийхэн байна. Түүнчлэн өнөөгийн эрх зүйн зохицуулалтаар бол хувийн компанийн захирал дарамт учруулах юм бол ХЭҮК-оос өгсөн шаардлагыг бэлгийн дарамт учруулсан этгээд өөрөө цохож таарч байна.

Тиймээс ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд тусгах шаардлагатайг хүний эрхийн хамгаалагчид, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл хэлсэн юм.

Ажлын байрны бэлгийн дарамтад 3 эмэгтэй тутмын нэг нь өртөж байгаа талаар  “Ажлын байрны бэлгийн дарамтлалын эсрэг авах арга хэмжээний талаарх олон нийтийн хандлага” 2016 оны судалгааны тайланд дурджээ. Харин энэ төрлийн дарамт үйлдэгчдийн 42.8 хувь нь төрийн албан хаагч байгаагаас 97.5 хувь нь эрэгтэй, 2.5 хувь нь эмэгтэй гэсэн дүн ч гарсан байна.

Хохирогчдыг нэмж буруутгах хандлага нийгэмд байсаар байна. Нийгмийн хандлагыг эерэгээр өөрчилж, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиас эхлэх талаар төрөөс бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж ярилцлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь “Ажлын байр – Дарамтгүй орчин” хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, холбогдох Байнгын хороо, Засгийн газарт хүргүүлж, УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд тусгахад анхаарч ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

2.58.194.140ажлаас нь хал   • 11 сарын 21. 12 цаг 39 минут

Тодорхой болгоод байх юмгүй батлагдсан тохиолдолд ажлаас нь халаад дараа нь эрүү иргэний хуулиар шийтгэх хэрэгтэй . Таван нас хүрснээсэ э хойш Хүн өөрчлөгдөнө гэж огт байдаггүй .Тэгэхээр бусдыг тайван ажиллах боломж олгохын тулд эхлээд ажлаас нь халах ёстой

Шинэ мэдээ

Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ58 минут 30 секундын өмнөБагш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл1 цаг 4 минутын өмнөБ.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа1 цаг 6 минутын өмнөЯпон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо1 цаг 7 минутын өмнөТасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй1 цаг 9 минутын өмнөМарк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана1 цаг 14 минутын өмнөВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан1 цаг 19 минутын өмнөЛэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан1 цаг 24 минутын өмнөХ.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон1 цаг 25 минутын өмнөХөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ1 цаг 29 минутын өмнөАНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ1 цаг 34 минутын өмнөАзтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ1 цаг 39 минутын өмнө“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ1 цаг 44 минутын өмнөАвто зам ашигласны төлбөр нэмсэн шийдвэрийг ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ1 цаг 46 минутын өмнө43 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ1 цаг 49 минутын өмнөХартай эхнэрийн хачин үйлдэл1 цаг 54 минутын өмнөТӨРИЙН БАНК: Хариултаа хадгалъя, хялбар аргаар ХУРИМТЛАЛТАЙ болъё1 цаг 59 минутын өмнөУлаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ1 цаг 59 минутын өмнө“Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа2 цаг 1 минутын өмнөШи Жиньпин Макаод бооцоо тавилаа2 цаг 4 минутын өмнөБагийн эмч цас ихтэй газруудад мориор очиж иргэддээ үйлчилж байна2 цаг 9 минутын өмнөЦагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хоёр этгээдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ2 цаг 13 минутын өмнөХойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв2 цаг 14 минутын өмнө“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал”-ыг хэлэлцлээ2 цаг 15 минутын өмнөОцон шувуу Их Британийн парламентын сонгуулийн дүнг урьдчилан таамагласан ч алджээ2 цаг 19 минутын өмнөХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв2 цаг 19 минутын өмнөГялсбанкны урамшуулалт АЯНЫ 10 дахь АЗТАНЫГ өнөөдөр ТОДРУУЛНА2 цаг 24 минутын өмнөПол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно2 цаг 29 минутын өмнө“Дэлхийн гоо бүсгүй-2019”-ийн финалын шоуг Монгол миссийн танилцуулгаар эхлүүлнэ2 цаг 34 минутын өмнөКонсерватив нам “Brexit”-ийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тооны санал авсныг мэдэгджээ2 цаг 34 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.