2019 оны 11-р сарын 20
15 цаг 32 минут

"Оюутолгой"-н гэрээний талаар УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр шийдвэрлэв

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Оюутолгой"-н гэрээний талаар УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. "Оюутолгойн" ордыг ашиглах  гэрээнд үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын дарга захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Б.Баттөмөр ахалсан юм. Ажлын хэсэг УИХ-ын тогтоолын төслийг хүлээсэн үүргийн дагуу боловсруулсан байна. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав. Уг тогтоолын төсөлд "Оюутолгой" төслөөс Монголын талын хүртэх үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил өрнүүлэхийг Засгийн газарт даалгах заалтуудыг тусгажээ.  Үүнд:

-Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны 10 дугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюу Толгой”, “Оюу Толгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авахыг даалгаж буй юм.

-Засгийн газар, “Оюутолгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд”, “Рио тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах

-Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-өөр оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах

-Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементын нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-г дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах

-Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцлийг харгалзан тогтоох

-УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах

-Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх зэргийг тусгасан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авсан юм. Ийнхүү уг тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэхээр шийдвэрлэв. 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.25.90Зочин   • 11 сарын 22. 11 цаг 10 минут

Манай гишүүд зууханд гал түлэх талаар гадаад явж туршлага судлаач эсвэл гадаадаас зууханд гал түлэх зөвлөхүүд урьж ирүүлээч хаа хаа хаа

64.119.25.90Зочин   • 11 сарын 22. 11 цаг 05 минут

Олон өрх айлууд утаанд угаар таагүй бйхад хэдхэн өрх айлууд утаанд угаартаж байгаа нь тухайн айлуудын арчаагүй хэнэггүй зантай холбоотой ярьж хэлээд байхад хүлээх авахгүй хүмүүстэй хариуцлага тооц утаагүй үнэхээр сайхан бна

64.119.25.90Зочин   • 11 сарын 22. 10 цаг 55 минут

Х Нямбаатар аа эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааны ялын хууиа хэлэлцүүлэх болоогүй юу 340 хүн ялаас чөлөөлөгдөөд бна одоо хэдэн хүн ялаас чөлөөлөх гээд бна гишүүнээ арай ч дэндэж байна аа

103.57.95.187зочин   • 11 сарын 21. 11 цаг 37 минут

яасан ч орой хийх юм дээ

150.129.140.190Зочин   • 11 сарын 21. 9 цаг 09 минут

Одоо л эд нар ундсэн ажилдаа орлоо доо уунийг эрт хэлэлцэх байсан юм даа харах л удлээ баяр элбэгдорж хоерын хийсэн ажил шуу дээ Энхбаяр даргыг шоронд хийж байгаад л ийм юм хийсэн ноходууд дээ ард тумэн харж байгаа шуу

66.181.161.101зочин   • 11 сарын 21. 0 цаг 59 минут

аюурсайхан гэж хэний төлөө яваад байгаа нь мэдэгдэхгүй нөхөр одоол оюутолгойн гэрээг зогсоох цуцлахын том ангал монголыг минь тосч байгааг мэдэж гэнэ эцсийн хариуцлагыг ямар хожуу ойлгох юм бэ ? хашир хүн гэж нямдорж эцсийн үр дагвар нь юу болохыг

66.181.161.38mandah   • 11 сарын 20. 18 цаг 03 минут

Ajil hereg bolgoh herregte bna daa olon jil yarilaa odoo tsag n bolson doo Ard tumen edgeer asuudliig shiid gej lta buhniig songoson shuu Amjilt

94.134.88.14Зочин   • 11 сарын 20. 17 цаг 48 минут

baylag ,gunii us dahin sergeegdehgui bolhoor ahiuhan huvia avah ni zövöö....

Шинэ мэдээ

Өнгөрсөн долоо хоногийн тойм5 минут 19 секундын өмнөЭрдэнэт үйлдвэр, Шинжлэх ухааны академитай 2019 оны хамтын ажиллагаагаа дүгнэлээ10 минут 19 секундын өмнөЭнэ өдрийн зурхай15 минут 19 секундын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ20 минут 19 секундын өмнөТом компаниуд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээ илэрхийллээ12 сар 13. 18:00Дэлхийн хуурай газрын хамгийн гүн цэгийг шинээр тодорхойлжээ12 сар 13. 17:55Таны нуруу өвдөөд байна уу12 сар 13. 17:50Трамп Гретад "атаархав"12 сар 13. 17:45БНСУ-д гадаад ажилчдад хуурамч чек өгч байсан нь илрэв12 сар 13. 17:40АНУ пуужин устгах гэрээгээр хориглосон байсан пуужинг амжилттай туршжээ12 сар 13. 17:35Уруул өнгөлөгчөө ашиглах сонирхолтой аргууд12 сар 13. 17:30Усан дээрх хот-Амстердам12 сар 13. 17:25Японы 2019 оны шилдэг 10 клип12 сар 13. 17:20Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ12 сар 13. 17:19Багш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл12 сар 13. 17:15Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа12 сар 13. 17:12Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо12 сар 13. 17:11Тасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй12 сар 13. 17:10Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана12 сар 13. 17:05ВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан12 сар 13. 17:00Лэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан12 сар 13. 16:55Х.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон12 сар 13. 16:53Хөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ12 сар 13. 16:50АНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ12 сар 13. 16:45Азтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ12 сар 13. 16:40“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ12 сар 13. 16:35Авто зам ашигласны төлбөр нэмсэн шийдвэрийг ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ12 сар 13. 16:3243 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ12 сар 13. 16:30Хартай эхнэрийн хачин үйлдэл12 сар 13. 16:25ТӨРИЙН БАНК: Хариултаа хадгалъя, хялбар аргаар ХУРИМТЛАЛТАЙ болъё12 сар 13. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.