Салхин цэцэг өвчин нь агаар дуслын замаар, хүнээс хүнд халдварладаг өвчин юм. Тууралт нь дунджаар 250-500 ширхэг жижиг, шингэн агуулсан, улаан толбон тууралт арьсан дээр гардаг. Тууралт нь эхлээд нүүр, их биеэр гараад цааш бүх биеэр тархдаг. Шинж тэмдэг нь бага зэргийн халуурах, арьсан дээр тууралт гарах улмаар цэврүү үүсэх зэргээр илэрнэ.
Сэтгэгдэл бичих