Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч брокерыг мэргэшүүлэх, тэдний мэдлэг, туршлагыг дээшлүүлэх, арилжаанд оролцох эрх олгоход энэхүү сургалтын зорилго оршино.
Тус сургалтаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааны зах зээл дээр ажиллах мэргэшсэн брокеруудыг бэлтгэх юм.
Санхүүгийн зохицуулах хороо болон Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбооны “Сургалт зохион байгуулах гэрээ”-г үндэслэн сургалтын хөтөлбөрийг жил бүр шинэчлэн баталж, сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо болон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК хамтран зохион байгуулж байна.
Сургалтын жилд хоёр удаа зохион байгуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт сургалт зохион байгуулж болно.
Тус сургалт нь 2019 оны 11 дүгээр сар 20-ноос 22-ны өдрүүдэд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн арилжааны танхим дээр явагдаж байна тус сургалтанд нийт 16 хүн хамрагдаж байна Сургалтаар:
- Санхүүгийн зах зээл
- Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжааны зах зээлийн онцлог, биржийн үйл ажиллагаа
- Зах зээлийн оролцогч биржийн гишүүн брокер, хоршооны үйл ажиллагаа
- Хөдөө аж ахуйн бирж үйл ажиллагаанд тавигдах хяналт, зохицуулалт тавих шаардлага
- Биржид бүртгэлтэй бараа, түүхий эд, гэрээний стандарт
- Биржийн итгэмжлэл, итгэмжлэгдсэн этгээд
- Үүсмэл санхүүгийн хэрэгсэл
- Клиринг, төлбөр тооцоо болон IT гийн талаар мэдлэг мэдээлэл өгөх болно.
Сэтгэгдэл бичих