2019 оны 11-р сарын 26
16 цаг 45 минут

Гэр ахуйн ашигтай зөвлөгөө

Гэрийн эзэгтэй нартаа зориулаад гэр ахуйдаа хэрэглэж болох ашигтай зөвлөгөөг хүргэж байна. 

1. Шинэ талхыг үүрүүлэхгүйгээр нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл сайн, мөн  тортыг ийм хутгаар зүсвэл зүгээр. Тортыг хатуу цаасан хайрцагт алимтай хамт хийвэл удаан  хадгалах боломжтой.

2. Байхуу цайг амттай болгохын тулд саванд нимбэгний хальс хийвэл тохиромжтой. 

3. Төмсийг хальстай нь чанавал 75%, хальсыг нь арилгаж бүхлээр нь чанавал 60-70%, хэрчиж чанавал 35-50%,-ийн витаминтайгаа байна. Харин төмсийг жигнэвэл хамгийн их витаминаа авч үлддэг. 

4. Өндөгний муудсан хэсгийг мэдэхийн тулд гэрэлд хар. Муудаагүй өндгөн дотор толбо харагдана, харин муудсан өндөг нэвт гэрэлтэхгүй. Мөн муудсан өндгийг давстай усанд хийхэд хөвнө. 

5. Хуучирсан эсвэл зэвэрсэн хутга, сэрээг түүхий төмсөөр арчвал гялалзана. Шилэн аяганд халуун ус хийхдээ халбага хийвэл хагарахгүй . 

6. Махыг шарахын өмнө бага зэргийн элсэн чихэр түрхвэл эсвэл хэрчсэн махтайгаа хольж хутгавал илүү амттай болдог. 

7. Өрөөнөөс будагны үнэрийг гаргахын тулд хэд хэдэн газар хувинтай ус тавьна. 

8. Хөөрүүлсэн сүүгээ гал дээр удаан байлгавал тэжээллэг чанараа алдана. Сүүг дэврүүлэхгүй хөөрүүлэхийн тулд хэдхэн ёотон хийхэд хангалттай. 

9. Хоолны шүүгээнд эвгүй үнэр шингэсэн байвал нунтаг кофег цаасан дээр задгай үрж тавиад хонуулахад үнэр нь арилсан байна. 

10. Өмдний нугалаасыг удаан байлгахын тулд дотор талаас нь нугалаасыг нь дагуулаад савандаж байгаад индүүдэх хэрэгтэй. зөвөлгөө

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ6 цаг 59 минутын өмнөАавынхаа чандрыг нийтийн 00-д орхиод явжээ7 цаг 4 минутын өмнө“Якутын Мисс 2020”-д оролцох үзэсгэлэнт якут бүсгүйчүүд7 цаг 9 минутын өмнөФото: Австралид нүүрлэсэн байгалийн гамшиг7 цаг 14 минутын өмнөАнглийн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа7 цаг 19 минутын өмнө“Hugo Boss” компанийн борлуулалт өсжээ7 цаг 24 минутын өмнөФото: Дуулиан тарьсан "Gucci" брэндийн эрчүүдийн хувцас загварын чиг хандлага7 цаг 29 минутын өмнөНууц амрагууд хөлбөмбөгөөс болж азаартав7 цаг 34 минутын өмнөГрета Тунберг: Уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй7 цаг 39 минутын өмнөВИДЕО: Лондогийн дерби өрсөлдөөнтэй явагдлаа7 цаг 44 минутын өмнөЧандлер Парсонс авто тээврийн осолд оржээ7 цаг 49 минутын өмнөХаниаднаас салсан өчүүхэн туршлагаас7 цаг 54 минутын өмнөТурк, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ7 цаг 59 минутын өмнөАяга, таваг угаагч шингэний найрлага дах химийн бодис8 цаг 4 минутын өмнөОскар 2020: Орос гаралтай Холливудын одод8 цаг 9 минутын өмнөПамела Андерсон дахиад л нүцгэллээ8 цаг 14 минутын өмнөВенесуэлийн эсрэг хориг арга хэмжээнд 15 нисэх онгоцыг оруулжээ8 цаг 19 минутын өмнөХос гавьяатын 37 жилийн өмнөх зураг8 цаг 24 минутын өмнөХэрхэн хараагаа муутгахгүй байх вэ?8 цаг 29 минутын өмнөNBA-ын шилдэг 10 (20-01-21)8 цаг 34 минутын өмнөАТМ болон интернэтгүй улс8 цаг 39 минутын өмнөР.Чойном: Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээр8 цаг 44 минутын өмнөДагагчдынх нь тоо 167 сая давсан тухай “Netflix” мэдэгджээ8 цаг 49 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ8 цаг 54 минутын өмнөЛего тоглоомоор ОУ-ын сансар судлалын станцыг бүтээжээ8 цаг 59 минутын өмнө"Лозанн-2020": Залуучуудын олимпын наадмын хаалтын ёслол болно9 цаг 4 минутын өмнөБейлийг зээлээр явуулахгүй9 цаг 9 минутын өмнө“Boeing” компани шинэ загварын онгоцоо туршина9 цаг 14 минутын өмнөАвстралийг нөмөрсөн аюул9 цаг 19 минутын өмнөБНХАУ-д дэлгэрсэн шинэ вирусийн вакциныг Орос хагас жилийн дотор гаргана9 цаг 24 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.