2019 оны 12-р сарын 2
8 цаг 26 минут

Стратеги төлөвлөлтийн эхний алхам:Бизнесийн гадаад, дотоод  орчныг шинжихүй

 

 Бид эхний нийтлэлээрээ Стратеги төлөвлөлтийн талаар ерөнхий ойлголт өгсөн билээ. Энэ удаагийн болон дараа дараагийн нийтлэлээрээ Стратеги төлөвлөлтөнд зайлшгүй бодолцох хэрэгтэй хүчин зүйлсийг бүлэглэн, тухайн ухагдахууныг илүү гүнзгийрүүлэн бичихийг хичээж байна. Энэ дашрамд дурдахад, Та нийтлэл, эсхүл Стратеги төлөвлөлтийн талаар бидэнтэй санал, сэтгэгдэлээ хуваалцахыг хүсвэл манай вебсайт, нийгмийн сүлжээ хаягаар чөлөөтэй холбогдоно уу. Тунгаан уншсан танд баярлалаа.

 

-Бизнес эрхлэгч таны шийдвэрүүд уялдаа холбоотой байж чадаж байна уу.Тэдгээр нь таныг бизнесийнхээ зорилгод хүрэхэд утга төгөлдөр бүхий байна уу?

 -Машин барихад бүх толь хэрэг болдгийн адил, бизнесийн шийдлүүдийг хийхэд бизнест нөлөөлж  буй нөхцөл байдлуудыг тодорхойлох нь чухал. Энэ бол Стратеги төлөвлөлтийн эхний алхам юм. 

Зах зээл, эдийн засаг, улс төр зэрэг нь бизнесийн гадаад хүчин зүйлс буюу гадаад орчин гэгддэг бол удирдлага, хүний нөөц, процесс зэрэг нь дотоод орчин хэмээн тодорхойлогддог. 

Тэгэхээр Стратеги төлөвлөлтийн эхний алхам нь эдгээр нөхцөл байдлуудаа тодорхойлон, үүнийг бизнесийнхээ шийдэлд тусгаж, шийдлүүд нь бизнесийн нэгж хэсгүүдтэй уялдаа холбоотой, зорилготой нь утга төгөлдөр байж чадвал бизнесийн орчны дүн шинжилгээний гол үр дүн юм.

 -Тэгвэл, энэхүү дүн шинжилгээг хэрхэн хийх вэ?

 -Бизнесийн орчны дүн шинжилгээг хийхэд хэд хэдэн арга хэрэгсэл байдаг ба хамгийн нийтлэг хэрэглэгддэг нь гадаад орчны шинжилгээнд PESTLE загвар буюу Улс төр (P), Эдийн засаг (E), Нийгэм (S), Технологи (T), Хууль эрхзүй (L), Байгаль орчин (E)-ны шинжилгээний хэрэгсэл байдаг. Эдгээр хүчин зүйлсийн нөхцөл байдлыг тодорхойлон, тэдгээр нь таны бизнест ямар нөлөө, боломж, аюул авчирч байгааг тодорхойлно гэсэн үг. 

Эдгээр таван хүчин зүйлсийг тодорхойлоход бодолцож болох асуултуудад:

 (P) Танай бизнесийн салбарт улс төрийн ямар бодлогууд хэрэгждэг, тэдгээр бодлого нь таны бизнест ямар эерэг/сөрөг нөлөө үзүүлж байна?

  • (E) Зах зээлийн худалдан авах чадвар хэр сайн байна? Валютын ханшны хэлбэлзэл таны бизнест ямар нөлөө үзүүлж байна?
  • (S) Хэрэглэгчийн амьдралын хэв маяг, итгэл үнэмшил, сонирхол, хэрэгцээ юу байна? Энэ нь таны бизнесийн зорилго, зорилтод хэрхэн нөлөөлж, түүнтэй уялдаж байна?
  • (T) Технологийн ямар хөгжил танай салбарт гарч байгаа бөгөөд бизнестээ хэрхэн ашиглах боломж байна?
  • (L) Бизнест нөлөөлж буй ямар хууль байдаг, тэдгээр нь ямар үр дагавар, нөлөө үзүүлж байна?
  • (E) Цаг уурын онцгой үзэгдэл, бохирдол, дулаарал зэрэг нь таны бизнест шууд нөлөө үзүүлж байна уу, эсхүл таны бизнес эдгээрт нөлөөлж байна уу? зэрэг асуултын хариуг бодолцож болно. 

Жишээлбэл, хууль эрхзүйн (L) орчинтой холбоотой, өнөө үед хамгийн их яригдаж байгаа нэгэн сэдэв бол нийгмийн даатгалын шимтгэл(НДШ)-ийг нэмэх асуудал байгаа. НДШ-ийн компанийн төлөх хувь нэмэгдэж байгаа нь компанийн зардлыг нэмэгдүүлэх бөгөөд 2020 оны санхүүгийн төсөөлөлд, хүний нөөцийн төлөвлөлтөндөө зайлшгүй тусгагдах шаардлагатай нөхцөл байдал үүсч байна. 

Эдгээр гадаад орчны хүчин зүйлсийн зэрэгцээ, танай салбарт ямар тоглогчид буюу өрсөлдөгчид байна, тэдгээрийн бизнесийн зорилго юу вэ, зорилтот хэрэглэгч нь хэн бэ, зах зээлд танигдсан эсхүл онцлох бүтээгдэхүүн юу вэ, зах зээлийн эзлэх хувь нь хэд вэ, хэр өсөлттэй байна зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг бодолцох нь зүйтэй. Ингэснээр, таны бизнест ямар niche буюу онцлог байна, хэрхэн тэдгээр өрсөлдөгчөөс ялгарч байна, цаашид хэрхэн салбартаа болон хэрэглэгчдийнхээ сэтгэлзүйд байрших уу зэрэг асуудлуудыг бодолцоход нэмэртэй. 

Ийнхүү, бизнесийн гадаад орчны шинжилгээг хийсний адил дотоод орчны нөхцөл байдлаа дүгнэх нь бизнесийнхээ өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлоход бүтэн зураглалыг бий болгоно.

 Дотоод орчны шинжилгээнд нийтлэг хэрэглэгддэг, манай дийлэнх бизнес эрхлэгчдийн мэддэг нэгэн хэрэгсэл нь СВОТ /SWOT/ буюу давуу тал (S), сул тал (W), боломж (O), аюул (T)-ын шинжилгээ юм. Өөрөөр хэлбэл, бизнесийн дотоод орчин болох ерөнхий менежмент, хүний нөөц, маркетинг/борлуулалт, санхүү, түүнчлэн, тухайн бизнесийн чиглэлээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний нэгж зэрэг бизнесийн дотоод нэгж хэсгүүдийн давуу, сул талуудыг шинжлэх, мөн бизнест тань гадаад орчноос нөлөөтэй ямар боломж болон аюул байгааг шинжлэнэ гэсэн үг. 

Жишээлбэл, баг хамт олны чадвар, чадавхи, туршлага, тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэл, компанийн нэр хүнд, танигдсан байдал, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, үнэнч байдал, түүнчлэн,санхүүгийн сахилга бат ба менежмент зэрэг нь байгууллагын давуу, сул талыг илэрхийлж болно. 

Манай жижиг, дунд бизнесүүдэд ажиглагддаг нэгэн түгээмэл асуудал нь борлуулалт хийх тогтолцоо бүрдээгүй байдаг. Борлуулалтаа нэмэх зорилго тавьчихаад, процесс нь тогтоогүй бол хэрхэн борлуулалтаа нэмэх вэ? Хичнээн сайн бүтээгдэхүүн байгаад захиалга өгөхөөс өгсүүлээд бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр хүрэх хүртэлх бүх процесс тодорхой, тогтсон биш бол бүтээгдэхүүнийг худалдан авахад хүндрэлтэйгээс гадна, хэрэглэгчийн туршлага, сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж, борлуулалтаа нэмэх зорилгод хүргэж чадахгүй биз ээ. Энэ л бидний энэхүү нийтлэлийн эхний асуултууд дахь уялдаа холбоо, утга төгөлдөр шийдвэр гэсэн утга юм. 

Тэгэхээр, бизнесийн гадаад ба дотоод орчны шинжилгээг дээр дурдсан асуулт, агуулгаас санаа аван боловсруулбал таны дараагийн алхам болох стратеги зорилго, зорилтуудыг тодорхойлоход тулгуур мэдээлэл болж, та дүн шинжилгээний хэсгээ амжилттай дуусах болно. 

Гэхдээ яг энэ хэсэг хүрээд уншигч танд ахиад нэгэн тодруулах зүйл гарсан байгаасай гэж бид хүсч байна. Тэр бо зах зээлийн судалгаа, дата/өгөгдлийн талаарх ойлголт. Бизнесийнхээ өнөөгийн нөхцөл байдлыг дээр дурдсан байдлаар шинжлэхээс гадна хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага, санал хүсэлтийн талаар судалгаа мэдээлэл, мөн статистик дата зэргийг нэмэлтээр мэдэх шаардлага байдаг. Бид энэ сэдвийг хөндөн, гуравдах нийтлэлдээ дэлгэрэнгүй бичихээр төлөвлөж байгаа бөгөөд эрхэм уншигч таныг манай дараагийн нийтлэлийг уншихыг урьж байна.■

  Бэлдсэн:

 Р. Оюун, Өү Ар Ди Би Консалтинг ХХК-н Ахлах зөвлөх, Стратеги&Төлөвлөлт (Бизнесийн удирдлагын магистр – Олон улсын маркетингийн менежмент, АНУ, 2008), www.linkedin.com/in/orentsen/

С. Уянга,  Өү Ар Ди Би Консалтинг ХХК-н Ахлах аналист, Судалгаа&Дата (Шинжлэх ухааны магистр – Бизнесийн анализ, АНУ, 2019), www.linkedin.com/in/uyangas/

 МЭДЭГДЭЛ: Энэхүү нийтлэлийг нь Өү Ар Ди Би Консалтинг ХХК-н зөвлөхүүдийн бэлтгэсэн ба үүнд Zaluu.com-н удирдлага, ажилтан ажиллагсдын санаа, үзэл бодол, итгэл үнэмшил тусгагдаагүй болно. Стратеги, Маркетинг, Менежментийн холбогдолтой орчуулсан нийтлэлүүдийг www.ordbconsulting.com/blogхолбоосоос уншина уу.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Э.Даваахүү дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ9 минут 58 секундын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 15:00 минутын мэдээллийг дамжуулж байна9 минут 58 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд14 минут 58 секундын өмнөБоливи: Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч бүх сайд нарыг огцрохыг хүсэв19 минут 58 секундын өмнөА.Батцэцэг, Б.Хонгорзул нар Казахстаны бөхчүүдийг ялж хүрэл медаль хүртлээ24 минут 58 секундын өмнөШийдвэрийг үл тоон хичээллэж байсан 14 дүгээр сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо29 минут 58 секундын өмнөКобигийн охин Жижи аав шигээ болохыг мөрөөддөг байсан34 минут 58 секундын өмнөНойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай39 минут 58 секундын өмнөБНСУ-д коронавирусний 4 дэх тохиолдол илэрчээ44 минут 58 секундын өмнөКоби Брайнтын нисгэгч нислэгийн горим зөрчсөн үү49 минут 58 секундын өмнөАрхангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ54 минут 58 секундын өмнөО.Насанбурмаа, Э.Даваанасан нар хүрэл медаль хүртэв59 минут 58 секундын өмнөОросын төмөр зам компани галт тэргэнд архи ууж, тамхи татсан хүмүүсийн шийтгэлийг хоёр дахин нэмэхээр төлөвлөжээ1 цаг 5 минутын өмнөУхань хотын далайн бүтээгдэхүүний хүнсний захаас коронавирус илэрчээ1 цаг 10 минутын өмнөШинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэе1 цаг 15 минутын өмнөКоби Брайант “Залуу Кобид илгээх захидал”1 цаг 20 минутын өмнөМонголын 45 иргэнийг тээвэрлэж явсан автобус ОХУ-д осолджээ1 цаг 25 минутын өмнөХаврын баярын амралтын өдрийг сунгажээ1 цаг 30 минутын өмнөИргэдийг хувийн ариун цэврээ сайтар хангаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа1 цаг 35 минутын өмнөЖүдо бөхийн 2020 оны улсын аваргуудыг танилцуулж байна1 цаг 40 минутын өмнөТоронто Репторс, Сан Антонио Спөрс багууд эхний 24 секунт Кобид хүндэтгэл үзүүллээ1 цаг 45 минутын өмнөМонголбанк: "Ариг" банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа1 цаг 50 минутын өмнө“Тоттенхэм” Бэйлийг шилжүүлж авахаар хэлэлцээр хийж байна1 цаг 55 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлжээ2 цагийн өмнөЗах, худалдааны төвүүдийг хаахгүй2 цаг 5 минутын өмнөХот хоорондын тээвэрлэлт хэвийн явагдаж байна2 цаг 10 минутын өмнөД.Эрдэнэбат: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг АН дэмжинэ2 цаг 15 минутын өмнөЦагааннуурын боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана2 цаг 20 минутын өмнөОдод Кобид эмгэнэл илэрхийлсээр...2 цаг 25 минутын өмнөГрэмми ёслол дээр Коби Брайантын дурсгалыг хүндэтгэв2 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.