П.Очирбат: Ерөнхийлөгч хориг тавилаа гээд төрийн ажлыг зогсоох гэсэн хэрэг ерөөсөө биш

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн мэндэлсний 85 жилийн ойн хүрээнд “Үндсэн хуулийн эхийг баригч-Б.ЧИМИД” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж өнгөрсөн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбаттай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Б.Чимид агсныг яагаад Үндсэн хуулийг эхийг баригч гэдэг юм бэ. Та түүхийг нь мэднэ дээ. Бидэнтэй хуваалцахгүй юу?

-Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль бол хуульч, Б.Чимидтэй салшгүй холбоотой юм. Яагаад гэвэл,  энэ хуулийн анхны гар бичмэлээс эхлээд л энэ хүний гар, сэтгэл, оюунаар суурь нь тавигдсан. Ард түмнээр хэлэлцүүлээд 900-аад мянган хүний санал бодлыг сонсоод, тусгаад, Улсын их хурлын 400-аад гишүүн, бага хурлын 50-иад гишүүнээр хоёр удаа хэлэлцэгдээд,  нэлээд өөрчлөлт орж сайжирсан. Гэхдээ л суурь нь Б.Чимидийнх. 430 депутатын санал бодлыг, нэр томъёоллыг Б.Чимид үг үсэг, цэг таслалгүй өөрөө гараараа индэр дээр зогсож байгаад бичиж авдаг. Тэр дундаас нь эцсийн томъёоллыг өөрөө томъёолоод,  эргүүлээд хэлдэг. Ингэвэл болох уу гээд. Ингээд бүх заалтыг нь хийж байсан. Тийм учраас Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид юм гэж их хурал хуралдаж байх үед хурлын дарга н.Уртнасан санал гаргаад, 340-өөд хүн гар өргөж баталсан байдаг юм.

-Үндсэн хуулийн нэмэлтг, өөрчлөлт саяхан батлагдлаа. Үндсэн хуулийн эхийг батлалцаж явсан депутат, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний хувьд та энэ хуулийн төслийн талаар ямар бодолтой үлдсэн бэ?

-Нэгэнт батлагдсан хуулийг яалтай вэ. Би иргэн хүн. Миний хувьд бол сэтгэл дундуур байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөө дутуу хийлээ дээ. Дээл хувцсыг нь давхарлалаа. Давхар дээл гээч домог бий шүү дээ. Түүнийг бүтэн тайлах ёстой байхгүй юу. Бүгдээс нь давхар дээлийг нь хуулж авах ёстой. Дөрвийг ч үлдээлгүй. 1992 оны Үндсэн хуулинд нэг ч хүн давхар албан тушаал эрхэлж болохгүй гээд заачихсан байсан. Гэтэл 2000 оны өөрчлөлтөөр хавсарч ажиллаж болно гээд өөрчлөлт оруулчихсан. Сая дөрвийг нь давхар дээлтэй байж болно гээд баталчихлаа. Ерөөсөө л болохгүй асуудал. Өөрийнх нь УИХ-ын гишүүний үндсэн үүргээс гадуур ажил, албан тушаал эрхэлж болохгүй. Давхар дээлтэй болсны гай асар их. Засгийн газрыг ойрхон ойрхон огцруулаад байдаг чинь дандаа давхар дээлнийх. УИХ-ын гишүүдээс Засгийн газрын гишүүдийг сонгоод байгаа шүү дээ. Тэгэхээр чамайг халж оронд нь өөрөө очих санаатай хүмүүс Засгийн газрыг огцруулаад байж мэднэ.

Сэлбэгдэж орж байгаа нь дандаа УИХ-ын гишүүдээс байдаг. Тийм муухай санаа далд байгаа ч юм билүү хэн мэдэх вэ. Жишээ нь Н.Энхсайханыг  ерөнхий сайдаас огцруулдаг нь Засгийн газрын хийж байгаа зүйлийг намд илтгэсэнгүй, танилцуулсангүй, дураараа загналаа гэж нам нь огцруулж байсан жишээтэй. Засгийн газар бол намын эрхэнд орох бүтэц биш. Нам саад болоод байгаа юм. Эрх баригч нам гээд л сэтгүүлчид та бүхэн их ярьж бичих юм. Эрх баригч нам гэсэн ойлголт үндсэн хуульд байхгүй. Сүүлд гарч ирсэн. Бас төрийн гурван өндөрлөг гэж бичээд, яриад байна.Түүндээ Ерөнхийлөгчийг оруулдаг.

-Ерөнхийлөгч төрийн гурван өндөрлөгийн нэг биш гэж үү. Ерөнхийлөгч хүний гүйцэтгэх ёстой үндсэн үүрэг юу юм бэ?

-Төрийн гурван өндөрлөг бол Дээд шүүхийн дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав. Өөрөөр хэлбэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг хэлж байгаа юм. Ерөнхийлөгч бол бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Төрийн тэргүүн. Дээрх гурван засаглалыг ерөнхийд нь зангидах давхар үүрэгтэй ийм л албан тушаал. Хэдийгээр бэлгэдлийн чанартай боловч жинхэнэ ажил нь Засгийн газартайгаа ялангуяа их ойрхон ажилладаг ажил. Засгийн газрынхаа хуралд суудаг. Өөрийнхөө үзэл бодлыг хэлж, санал бодлоо өгчихдөг. УИХ-тайгаа бол хууль санаачилж, хориг тавих харилцаатай. Цаашилбал зарим нэг албан тушаалтныг томилох асуудлыг УИХ-тайгаа зөвшилцөж байгаад шийдвэрлэх гэх мэт харилцан уялдаатай зангидах үүргийг Ерөнхийлөгч гүйцэтгэдэг л дээ. Түүнээс биш төрийн тэргүүнийг гурван өндөрлөгийн нэг гэж ярьж, бичиж болохгүй.

-Ерөнхийлөгч сүүлийн үед УИХ-ын баталсан хууль тогтоомжуудад маш их хориг тавьж байна. Таны бодлоор энэ нь үндсэн үүргээ гүйцэтгэж байгаа хэлбэр үү?

-Хориг гэдэг чинь Үндсэн хууль зөрчиж байгаа нь бүр илэрхий байвал “наадах чинь хууль зөрчөөд байна. Тийм учраас наадхаа эргэж хар” гэж хууль тогтоогчдод сануулж байгаа зүйл. Тодруулбал хуулийн цоорхой гаргуулахгүй байхад хувь нэмэр болж байгаа шийдвэр. Үүнийг нь УИХ хүлээж аваад нээрээ энд алдаа гарсан байна шүү гээд сайжруулж байна. Тэгэхээр гаргаж байгаа хуулийг зөрчилгүй, цоорхойгүй, төгс төгөлдөр биш юмаа гэхэд алдаа мадаг багатай байлгахад л нэмэр болж байгаа юм. Түүнээс биш хачин гаж утга агуулга байхгүй.

-Төрийн ажлыг гацааж байна гээд л олон нийт Ерөнхийлөгчийг шүүмжлээд байгаа?

-Гацаах зүйл байхгүй. Хоригоо тавьж болохгүй байгаа хуулийг өөд нь тат, зас янзал л гэж байна шүү дээ. Манайхан цаг хугацаанд нь тулгаж хууль баталчихдаг. Тэгээд энэ хуулийг одоо л батлахгүй бол маргааш галав юүлэх гээд байгаа юм шиг байдал гаргадаг. Үүнийг нь дутуу, буруу, хууль зөрчиж байна гэж хэлж байгаа хэрэг. Үндсэн хуулийн зарчим бол хуулийг дээдлэх зарчим. Бүх шатны байгууллага, иргэн хуулийг дээдлэх. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавихгүй бол болохгүй. Гэтэл сая Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал дээр бүх ард түмний саналаар шийдчих юмыг хориг тавиад баллалаа гээд ярьж байх жишээтэй. Өөрсдийнхөө ажлын гологдлыг нэг хүн рүү л түлхэх ажиллагаа. Ерөнхийлөгч хориг тавилаа гээд төрийн ажлыг зогсоох гээд байгаа асуудал ерөөсөө биш.

-Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр асуудалд ороод даргын албан тушаалаасаа буулаа. Гэтэл гишүүнээрээ үлдэх болчихсон нь иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Энэ хүнийг гишүүнээс нь ч буулгах ёстой гэсэн байр суурьтай байна?

-Цэцийн дарга гэдэг хүний нэр хүнд, ёс зүйг хаана ч гэсэн нэр төртэй авч явах ёстой.  Хүний газар төлөв төвшин, дэгтэй журамтай байх ёстой. Гэтэл “Архи уусан байна. Халамцуу байсан учраас санахгүй байна. Солонгос хүүхний биед хүрлээ” энэ тэр гэсэн завхарсан зүйл ярьж болохгүй шүү дээ. Тэрнийх нь төлөө даргаас нь огцруулсан байна билээ. Цэц чинь өөрөө даргыгаа томилдог, огцруулдаг хуультай. Тэр хуулийнхаа дагуу даргаас нь болиулсан байна. Харин гишүүнээс болиулах асуудлыг УИХ шийднэ. УИХ-аас томилдог учраас. УИХ нь яах ийх нь цэцийн асуудал биш. Цэц өөрийн мэдлийн хүрээнд л шийдвэрээ гаргаж, даргыгаа хүсэлтийнх нь дагуу огцруулсан.

-АН болон МАН 2020 оны сонгуулийг холимог мажоритар тогтолцоогоор явуулах зорилготой байгаа. Сонгуулийн холимог тогтолцооны талаар таны байр суурь?

-Уг нь бол Үндсэн хуулинд мажоритар нэг л системээр явах ёстой гэж хуульчилсан. Одоо бол холимог болгож, намын жагсаалтаар баахан улсууд орж ирнэ. УИХ-д асуудал шийдэх гэхээр нам бүр өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэх гээд шийдвэр гаргахад их амаргүй болж мэдэхээр байгаа юм. Хоёрдугаарт УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгох ёстой юм. Нам зүгээр нэг хүний нэр өгөөд, тэр хүн нь гишүүн болчихдог бол тойрог ч, сонгогч ч байх хэрэг байхгүй. Ард түмний элч байх ёстой болохоос намын элч байж болохгүй. Намын элч байна гэж Үндсэн хуулинд байхгүй. Тиймээс үнэхээр тэр холимог тогтолцоог хэрэглэх гээд байж ядаад байгаа юм бол нам нэг хүний нэр өгөөд тэр хүнийг гишүүн болгочихдог биш сонгогчдын саналыг намын жагсаалтад байгаа хүний нэрийг дугуйлахаар шийдэх хэрэгтэй. Нэгэнт тийм өөрчлөлт оруулбал хийгээд л үзэхээс яахав. Үр дүнг нь харъя. Өнөөдөр болохгүй байна гэж би нэхэж чадахгүй.

 

42
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

42 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.194.176.116Зочин   • 12 сарын 4. 10 цаг 30 минут

ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХДАА АЖЛАА САЙН ХИЙЖ БАЙСАН БОЛ ӨДИИД ИЙМ БАЙХ УУ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ҮНЭХЭЭР ЯДУУ БАЙГААГ МЭДЖИЙН УУ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАНГУАЙ

119.40.103.6Зочин   • 12 сарын 4. 10 цаг 24 минут

ийм л хүнийг бид Ерөнхйилөгч гэж өргөмжлөөд л байсан байгаа юм даа. Даанч дээ

66.181.161.81Зочин   • 12 сарын 4. 7 цаг 51 минут

Hovdgiin gai

192.82.64.186Зочин   • 12 сарын 3. 17 цаг 15 минут

Lalriin luivarchin. 1996 on anx Daichin tamsagiin ordiig ileruulhed Mongol uls Shathuuntai bolloo gej xun buxen bodoj yabj bxad ene lelriin uvgun bux sonin setguul, TV-geer xudal ug helj munhruulj bsan daa /Tamsagiin ordnii gazriin tos n zuvhun ahuin herglee bolon busad zuild ashiglah bolomjtoi. Shathuun bolgol gargax bolomjgui mash muu gazriin tos gej xutsaj bsan lalr daa/. Ene uvgun Mongoliin turd olon lalruudiig gargaj mash ix mungu idej uusan lalriin pizdaa.

103.26.195.155АХ   • 12 сарын 3. 13 цаг 29 минут

Очирбат гуай үнэн зөв ярьсан байна, баярлалаа.

202.170.68.38Зочин   • 12 сарын 3. 11 цаг 00 минут

Сэтгэгдэл бичсэн хүн болгон Очирбат гуай таныг дандаа муугаар бичсэн байна.Ард түмний нэг хэсэг ингэж үнэлсэн байна даа. Насны эцэст олон л юм дуулах нь даа

202.9.46.92Зочин   • 12 сарын 3. 8 цаг 43 минут

Зааа заааа битгий хуц муу эрлийз жунгаа. Нөгөө алт сандайлсан гуйлгачингууд чинь гуйлгайчин хэвээрээ л байгаа шүү? Муу АН-ы нохой минь. Сайн бодоорой

103.10.22.55Зочин   • 12 сарын 2. 23 цаг 22 минут

эрлэг ийм хог шаарыг эртхэн аваач

103.10.22.55Зочин   • 12 сарын 2. 23 цаг 20 минут

үйлийн үр нь луйварчинг шийтгэнэ их л муугаа үзнэ дээ өөрөө биш юмаа гэхэд үр хүүхдүүд хойч нь

103.10.22.55Зочин   • 12 сарын 2. 23 цаг 18 минут

ховдгийн гай балин хамарт монголыг минь элгээр нь мөлхүүлхэд их хувь нэмэр болсон луйварчин

192.82.76.6иргэн   • 12 сарын 2. 20 цаг 08 минут

ээлжээ өнгөрүүлж л орхисон хүндээ "алт" хөтөлбөр гээчийг энэ эрхэм санаачилсанаар мнгл улс сайн сх-г үзсэнгүй .. мнглоо гэх санаа энэ хэдэн ернхий нарт бдг эсэхийг бурхан чөтгөр 2-н али ни хэлэх бол оо

221.150.228.61Зочин   • 12 сарын 2. 16 цаг 48 минут

Өмхий хувалз

84.173.60.210Зочин   • 12 сарын 2. 15 цаг 52 минут

Hamar shigee uudgui shunaltai umhii

81.185.168.142Зочин   • 12 сарын 2. 14 цаг 56 минут

Монголын дайсан

119.40.103.6Зочин   • 12 сарын 2. 14 цаг 25 минут

БИШЭЭ НУРААЖ

119.40.103.6Зочин   • 12 сарын 2. 14 цаг 25 минут

ХУРААЖ ШҮҮ

119.40.103.6Зочин   • 12 сарын 2. 14 цаг 23 минут

Их л ёожгүй хүндээ. Ард түмний хөрөнгөөр барьсан орон сууцыг хурааж ШУНАЛ даа хөтлөгдөөд л

80.215.41.220Зочин   • 12 сарын 2. 14 цаг 02 минут

***** байсан юм уу охиноо 90 онд хятадад сургаж баысан юм одоо оюу толгойд ажилладаг гэсэн байх царай шигээ хүн юм

202.55.191.194zochin   • 12 сарын 2. 13 цаг 54 минут

muuhai byalduuch eronhiilogch bi ene hund durgui

139.5.217.78Зочин   • 12 сарын 2. 13 цаг 34 минут

БҮҮ ҮЗЭГД

202.179.24.171Зочин   • 12 сарын 2. 13 цаг 33 минут

hariutslagaa huleegeed yalaa avaad yavaachee gazariin gai bolson hog novsh mini!!!

66.181.189.158зочин   • 12 сарын 2. 13 цаг 25 минут

Төв Азийн өндөрлөгт Орос, Хятадын завсар нэгэн зэрлэг омгийнхон амьдардаг бөгөөд тэднийг Монгол гэнэ. Тэдэнд шинжлэх ухаан, мэргэжил, мерит зарчим гэсэн ойлголт огт байхгүй. Хамгийн хүчтэй, бяртай хүн Уул уурхайн сайд хийнэ, Хамгийн их ярьдаг хүн Эрүүл мэндийн сайд хийнэ. Яам, агентлагт хан, ван, гүн бээл, бэйсийн хүүхдүүд угсаа залгамжлан ажиллана. Үндсэн хулийг нь МАН гэдэг мафийн бүлэглэл боловсруулна, батална, хэрэгжүүлнэ. ҮХЦ-ийн дарга, гишүүн нь хүүхний бөгс илнэ.

66.181.189.158Зочин   • 12 сарын 2. 13 цаг 21 минут

Уруугаа харсан Монгол

103.212.116.114тамаас   • 12 сарын 2. 12 цаг 59 минут

тамд очноо одоо яанаа буян үйлд сан нээ хойд насандаа хонь болж төрнө

67.247.8.185Зочин   • 12 сарын 2. 12 цаг 29 минут

BALIN HAMART HAMARAA SAIJRUULAAD SURHII TV eer Garch b.aa. SETGELEE SAIJRUULAAD EH ORONDOO HERGTEI ZUIL HIIGEESEI shunaliin avilgachin baysn daa

43.242.242.59Зочин   • 12 сарын 2. 12 цаг 23 минут

лалрын балин хамарт

139.5.217.78Зочин   • 12 сарын 2. 12 цаг 21 минут

ЧШ

66.181.161.110Зочин   • 12 сарын 2. 12 цаг 08 минут

Жингийн цуваа явж байхад жингэр ноход хуцажил байдаг Монголчууд бид нэгэнт явж ихэлсэн шүү муу хорон санаатнууд хол очиж хуц Монгол улсын төлөө ихийг хийс сайн нэрийг хүртэх боломжийг ард түмэн чамд өгсөн одоо хуцалгүйл зайл

66.181.189.144Монгол   • 12 сарын 2. 12 цаг 08 минут

Монголын ард түмний хөрөнгөөр барьж өгсөн хаусыг нурааж газрыг нь зарсан шүү дээ. Та өлсөж үхэх гээд хаус, газраа зарсан уу? Тэр барилга чинь Монголын ард түмний өмч шүү. Цэдэнбал даргын байр одоо хүртэл байж л байна. Улсын мэдэлд.

122.201.23.226Зочин   • 12 сарын 2. 11 цаг 55 минут

Эхлээд өөрийнхөө хүүхдийг хүмүүжилчихээд олон юм ярь Монголын өнгөтэй болгоныг шуналтаж аваа биздээ их шунавал нүгэл улам нэмэгдэнэ шүү

211.5.216.144Зочин   • 12 сарын 2. 11 цаг 52 минут

ene baliar gariig tolgoi deeree zalsan ard tumen dee.yaj ch oodloh bilee.yapond urlag soyliin tomchuud uilchluuldeg gazar ene sda-g avgaitai ni zurgiig ni zalchixsan bsan.yaponii nevtruulgeer garch bnalee

202.179.31.33Зочин   • 12 сарын 2. 11 цаг 25 минут

Энэ Очирбат, Багабанди гэгч хүмүүс улсаа бар болгоод, түмнээ ядуурлаас гаргаад, өөрсдөө тэрбумтан болоод гүйээ мөн сүрхий хүмүүс

64.119.20.185Зочин   • 12 сарын 2. 11 цаг 17 минут

UHEJ BSAN MUU HUJAA!!! EEJIINHEE NEREE OVOGLOOD ETSEG HUJAAGIINHA HORON SANAAG AVAAD TURJDEE PZDA!!!! TA NAR NAAD HUNIIHEE TANIDAG BSAN HUMUSEES ASUUGAAD NEG DANJAAD ETSEG NI BSAN TALAAR!!!! TURD IIM HUJAA NARIIG BITGII AHIJ ORUULAARAIDAA!!!! TER MONGOL TURSUN CH HUJAA SANAATAI HUJAADAA TALTAI BDAG HEVEEREI L YUM BN!!!! HAIRSAN GAZRIIN TOS TAL NUTAG MINE!!!!!

66.181.161.80Зочин   • 12 сарын 2. 11 цаг 17 минут

Одоо болноо зайлж үз түй

66.181.190.100Зочин   • 12 сарын 2. 11 цаг 11 минут

Ойрноос улаан номонд орсон нөхдүүд гарч ирээд дон дон гээд байх юм хэдэн үеэрээ идэж бараргүй хоолоо базааж авсан одоо бас яах гээд байна аа

202.126.89.202иргэн   • 12 сарын 2. 10 цаг 13 минут

сэжгийн өвөө

202.55.188.84Зочин   • 12 сарын 2. 10 цаг 03 минут

Balin hamartaa odoo bolio

202.179.27.214Зочин   • 12 сарын 2. 9 цаг 55 минут

HAR TAMHICHIN

202.9.46.174Зочин   • 12 сарын 2. 9 цаг 34 минут

HOVDOGIIN GAI

183.81.171.2хамар   • 12 сарын 2. 8 цаг 56 минут

монгол бар болсонгүй харин очирбатын хамар үзэсгэлэнтэй болжээ

202.126.88.34Зочин   • 12 сарын 2. 12 цаг 43 минут

kkkkkk

202.9.46.119Зочин   • 12 сарын 2. 8 цаг 39 минут

Энэ пзда чинь үхэхийн хооронд шуналтаж яахнав дээ.

Шинэ мэдээ

World Masters 2019: Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ3 цаг 49 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ4 цаг 38 минутын өмнөБразилын Ерөнхийлөгчийг “хөхнөөс гараагүй амьтан” гэж шүүмжилжээ4 цаг 43 минутын өмнөСидней хотын иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг шаардлаа4 цаг 48 минутын өмнөЭрүүл байх 5 зарчим4 цаг 53 минутын өмнөШинэ төрлийн хачигт Виктор Цойн нэрийг өгчээ4 цаг 58 минутын өмнөЕсөн настай охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ5 цагийн өмнөBoeing 737 MAX” нисэх онгоцны ирээдүй тодорхойгүй байна5 цаг 8 минутын өмнөГ.Наранцэцэг мөнгөн медаль хүртлээ5 цаг 11 минутын өмнөБэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье5 цаг 18 минутын өмнөХятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ5 цаг 28 минутын өмнөШивээс хийлгэхээс өмнө анхаарах зүйлс5 цаг 38 минутын өмнөМөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна5 цаг 48 минутын өмнөШанхайн Диснейлэнд “Zootopia” “хот”-той болно5 цаг 58 минутын өмнөАНУ-д 2019 онд 1,500 CEO ажлаасаа халагдсан болон гарчээ6 цаг 8 минутын өмнөБразилын ерөнхийлөгч арьсны хавдартай байж магадгүй6 цаг 18 минутын өмнөСансрын нисгэгчид Ангараг гарагийн хөрсний гадаргуу доорх усыг ашиглах боломжтой6 цаг 28 минутын өмнө"ГОЁ ХҮН" гэр бүлийн өдөрлөгийн хүрээнд шүлгийн тэмцээн зохион байгуулжээ6 цаг 31 минутын өмнөУтаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно6 цаг 33 минутын өмнөЭрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг6 цаг 38 минутын өмнөБорлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв6 цаг 43 минутын өмнөКавай Леонард хуучин багийнхаа эсрэг 23 оноог авч баг нь хожил байгууллаа6 цаг 48 минутын өмнөЗөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой6 цаг 53 минутын өмнөӨдрийн тойм: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээ больж, Цэцийн дарга тайлбар хийв6 цаг 56 минутын өмнөАгаарын бохирдол ба нас баралтын түвшин, сэтгэцийн эмгэгийн уялдаа6 цаг 58 минутын өмнөГ.Наранцэцэг финалд үлдэж, М.Уранцэцэг хүрлийн төлөө барилдана7 цаг 3 минутын өмнөХятадын Төв банк “дижитал юань” туршина7 цаг 8 минутын өмнөАваргууды лигийн хэсгийн шатанд анх удаа 9 хет-трик хийжээ7 цаг 12 минутын өмнөЧилийн алга болсон онгоцны хайгуулын бүсэд цогцос илрүүлжээ7 цаг 18 минутын өмнөБразилд хөрсний гулгалт болж 4 машин осолдлоо7 цаг 23 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.