2019 оны 12-р сарын 2
11 цаг 30 минут

Б.Сарантуяа: “Гоёл Медикал” үйлчлүүлэгчиддээ 100 хувийн сэтгэл ханамжийг амладаг

Шинэ жилийн баяр хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд охид бүсгүйчүүд гоо сайхандаа анхаарч эхэлдэг. Тиймээс бид “Гоёл Медикал” гоо заслын эмнэлгийн гоо сайханч Б.Сарантуяатай уулзаж цөөн хором ярилцлаа. “Гоёл Медикал” гоо заслын эмнэлэг нь Монголын гоо сайхны салбарт чанартай үйлчилгээ, ур чадвараараа жишиг тогтоогоод байгаа юм.

-“Гоёл Медикал” гоо заслын эмнэлэгт ажиллаад хэр удаж байна вэ?

-Гоо сайханчаар ажиллаад 6 жил. “Гоёл Медикал” гоо заслын эмнэлэгт ажиллаж эхлээд гурван жил болж байна. 

-Танай эмнэлгийн бусад гоо сайхны салон, эмнэлгүүдээс ялгарах онцлог давуу тал нь юу вэ. Хүмүүс яагаад танайхыг сонгодог гэж бодож байна?

-Манай эмнэлгийн гол давуу тал туршлагатай олон жил ажилласан боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой. Тэр ч утгаараа үйлчлүүлэгчиддээ 100 хувийн сэтгэл ханамжийг амладаг. 

-Өвлийн улиралд бидний арьс маш их арчилгааг шаарддаг. Хэрхэн яаж зөв арчлах талаар зөвлөгөө өгөөч?

-Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн дйилэнх нь арьс хуурайшилттай. Чийгшил дутагдсан байдаг. Тиймээс ядаж л сардаа нэг удаа гоо сайханд ороод гүн цэвэрлэгээ хийлгээд массаж хийлгэж чийгшүүлж байх нь хамгийн чухал. Гэрийн нөхцөлд хэдий сайн арчилсан ч гүнд нь хүртэл чийгшүүлж чаддаггүй.

-Танай дээр гэхэд маш олон төрлийн массаж хийгддэг юм байна. Аль массаж нь ямар насны хүмүүст тохиромжтой байдаг вэ?

-Манайх найман төрлийн массажны үйлчилгээг үзүүлдэг. Тухайлбал, чийгшүүлэх, арьс чангалах,  цайруулах, хүчилтөрөгчтэй гэх мэт олон төрлийн массаж хийж байгаа. Тухайн хүний арьсны онцлогоос хамаараад тохирох массажыг нь хийдэг.  

-Батганы эмчилгээ бас хийгдэг юм байна. Хэр үр дүнтэй вэ?

-Гурван удаа орж байж нэг курс болдог. Хоёр хоногийн зайтай гурван удаа ордог. Маш өндөр үр дүнтэй.

-Сүүлийн үед "Carbon Peel" хийлгэх хүсэлтэй бүсгүйчүүд танайхыг зорих нь нэмэгдсэн гэсэн. Энэ нь ямар үйлчилгээ вэ?

-Усан суурьтай нано технологийн лазер гэж ойлгож болно. "Carbon Peel" хийлгэснээр арьсыг гэмтээхгүйгээр сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх, нүхжилтийг агшааж нүүрний өнгө сэргээх, арьсны гүн рүү нэвтэрч бохирдлыг гадагшлуулж цайруулах гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй. Өнөөдрийн байдлаар бүсгүйчүүдийн дунд хамгийн их эрэлттэй байгаа, хамгийн өндөр үр дүнтэй үйлчилгээ.

-Хэдэн удаа орж байж нэг курс болох вэ?

-3-5 хоногийн зайтай 7 удаа орно. Одоогоор 7 удаагийн оролт нь 50 хувь хямдарсан байгаа.

-Шууд ажилдаа явах боломжтой юу?

-Шууд ажилдаа явж болно.

-Өөр ямар ямар төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Булган сормуус, торгон сормуус, үсэн сормуус гээд гурван төрлийн сормуусыг суулгаж байгаа. Мөн гар, хөл, суга, бикини вакс хийдэг.

-Гурван төрлийн сормуус нь хоорондоо ямар ялгаатай юм бэ. Хэдээс хэдэн насны хүмүүс аль сормуусыг нь сонгож хийлгэвэл зүгээр байдаг юм бол?

-Сормууснууд хоорондоо ширхэгээрээ ялгаатай. Булган сормуус нь бусдыгаа бодвол бүдүүн ширхэгтэй, торгон сормуус нь яг хүн үс шиг нарийн ширхэгтэй. Харин үсэн сормуус нь бүр нарийн ширхэгтэй байдаг. Тэр ч утгаараа нас тогтсон хүмүүс булган сормуусыг түлхүү хийлгэдэг. Тухайн хүний нүдийг харж байгаад аль сормуус илүү тохирохыг нь санал болгодог.

" Goyol beauty " салон ХАЯГ: ТБД-Андуудын замын урд талд Богд-Ар хороолол 3-а байр

УТАС: 77170505, 9907-6546, 8877-5907, 8619-1985

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

World Masters 2019: Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ3 цаг 19 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ4 цаг 9 минутын өмнөБразилын Ерөнхийлөгчийг “хөхнөөс гараагүй амьтан” гэж шүүмжилжээ4 цаг 14 минутын өмнөСидней хотын иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг шаардлаа4 цаг 19 минутын өмнөЭрүүл байх 5 зарчим4 цаг 24 минутын өмнөШинэ төрлийн хачигт Виктор Цойн нэрийг өгчээ4 цаг 29 минутын өмнөЕсөн настай охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ4 цаг 30 минутын өмнөBoeing 737 MAX” нисэх онгоцны ирээдүй тодорхойгүй байна4 цаг 39 минутын өмнөГ.Наранцэцэг мөнгөн медаль хүртлээ4 цаг 41 минутын өмнөБэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье4 цаг 49 минутын өмнөХятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ4 цаг 59 минутын өмнөШивээс хийлгэхээс өмнө анхаарах зүйлс5 цаг 9 минутын өмнөМөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна5 цаг 19 минутын өмнөШанхайн Диснейлэнд “Zootopia” “хот”-той болно5 цаг 29 минутын өмнөАНУ-д 2019 онд 1,500 CEO ажлаасаа халагдсан болон гарчээ5 цаг 39 минутын өмнөБразилын ерөнхийлөгч арьсны хавдартай байж магадгүй5 цаг 49 минутын өмнөСансрын нисгэгчид Ангараг гарагийн хөрсний гадаргуу доорх усыг ашиглах боломжтой5 цаг 59 минутын өмнө"ГОЁ ХҮН" гэр бүлийн өдөрлөгийн хүрээнд шүлгийн тэмцээн зохион байгуулжээ6 цаг 1 минутын өмнөУтаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно6 цаг 4 минутын өмнөЭрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг6 цаг 9 минутын өмнөБорлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв6 цаг 14 минутын өмнөКавай Леонард хуучин багийнхаа эсрэг 23 оноог авч баг нь хожил байгууллаа6 цаг 19 минутын өмнөЗөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой6 цаг 24 минутын өмнөӨдрийн тойм: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээ больж, Цэцийн дарга тайлбар хийв6 цаг 26 минутын өмнөАгаарын бохирдол ба нас баралтын түвшин, сэтгэцийн эмгэгийн уялдаа6 цаг 29 минутын өмнөГ.Наранцэцэг финалд үлдэж, М.Уранцэцэг хүрлийн төлөө барилдана6 цаг 33 минутын өмнөХятадын Төв банк “дижитал юань” туршина6 цаг 39 минутын өмнөАваргууды лигийн хэсгийн шатанд анх удаа 9 хет-трик хийжээ6 цаг 42 минутын өмнөЧилийн алга болсон онгоцны хайгуулын бүсэд цогцос илрүүлжээ6 цаг 49 минутын өмнөБразилд хөрсний гулгалт болж 4 машин осолдлоо6 цаг 54 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.