"Лестер" 10 дахь хожлоо авч, "Манчестер Юнайтед", "Арсенал" тэнцлээ

Английн премьер лигийн 14 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт "Ливерпүүл"-ийн араас хамгийн ойрхон нэхэж байгаа "Лестер" клуб талбайдаа "Эвертон"-ыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 32 оноотой болж, тэргүүлэгчээс 8 оноо алдсэн хэвээр үлдлээ. Харин "Сити"-гээс 3 онооны илүүтэй, хоёрдугаар байраа баталгаажууллаа. 

Тоглолтын 23 дахь минутад "Эвертон"-оос Ришарлисон гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 68 дахь минутад Варди хариуг нь барьж, энэ улирлын 13 дахь гоолоо оруулсан юм. Тэрбээр мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж байна. Тэгвэл хожлын гоолыг 90+3 дахь минутад Ихеаначо орууллаа.  

Сүүлийн үед тоглолт нь өөдлөхгүй байгаа "Арсенал" клуб дасгалжуулагчаа халаад ч үр дүнд хүрсэнгүй. Лигийн "хомоол хамагч"-дын нэг "Норвич"-ийн талбайд зочилж, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр 19 оноотой болж, 8 дугаар байрт бичигдэж байна.  "Норвич"-оос Пукки 21, Кэнтуэлл 45 дахь минутад гоолдсон. Харин "Арсенал"-аас Обамеянг 29, 57 дахь минутад хоёрыг оруулсан.

Тэгвэл "Манчестер Юнайтед" энэ тойрогт талбайдаа "Астон Вилла"-г хүлээж авч, 2:2-оор тэнцэж, 18 оноотой боллоо.  "Улаан чөтгөрүүд" энэ мэт муу тоглолтынхоо үр дүнд 9 дүгээр байр руу унаад байна.  Талбайн эздээс Линделеф 64 дэх минутад гоолдсон. Нөгөө нэг гоолыг нь Хитон өөрийнхөө хаалганд оруулсан. Тэгвэл зочин багаас 11 дэх минутад Грилиш, 66 дахь минутад Мингз нар нэг нэг гоол оруулжээ. 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

World Masters 2019: Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ2 цаг 44 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ3 цаг 33 минутын өмнөБразилын Ерөнхийлөгчийг “хөхнөөс гараагүй амьтан” гэж шүүмжилжээ3 цаг 38 минутын өмнөСидней хотын иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг шаардлаа3 цаг 43 минутын өмнөЭрүүл байх 5 зарчим3 цаг 48 минутын өмнөШинэ төрлийн хачигт Виктор Цойн нэрийг өгчээ3 цаг 53 минутын өмнөЕсөн настай охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ3 цаг 54 минутын өмнөBoeing 737 MAX” нисэх онгоцны ирээдүй тодорхойгүй байна4 цаг 3 минутын өмнөГ.Наранцэцэг мөнгөн медаль хүртлээ4 цаг 6 минутын өмнөБэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье4 цаг 13 минутын өмнөХятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ4 цаг 23 минутын өмнөШивээс хийлгэхээс өмнө анхаарах зүйлс4 цаг 33 минутын өмнөМөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна4 цаг 43 минутын өмнөШанхайн Диснейлэнд “Zootopia” “хот”-той болно4 цаг 53 минутын өмнөАНУ-д 2019 онд 1,500 CEO ажлаасаа халагдсан болон гарчээ5 цаг 3 минутын өмнөБразилын ерөнхийлөгч арьсны хавдартай байж магадгүй5 цаг 13 минутын өмнөСансрын нисгэгчид Ангараг гарагийн хөрсний гадаргуу доорх усыг ашиглах боломжтой5 цаг 23 минутын өмнө"ГОЁ ХҮН" гэр бүлийн өдөрлөгийн хүрээнд шүлгийн тэмцээн зохион байгуулжээ5 цаг 25 минутын өмнөУтаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно5 цаг 28 минутын өмнөЭрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг5 цаг 33 минутын өмнөБорлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв5 цаг 38 минутын өмнөКавай Леонард хуучин багийнхаа эсрэг 23 оноог авч баг нь хожил байгууллаа5 цаг 43 минутын өмнөЗөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой5 цаг 48 минутын өмнөӨдрийн тойм: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээ больж, Цэцийн дарга тайлбар хийв5 цаг 51 минутын өмнөАгаарын бохирдол ба нас баралтын түвшин, сэтгэцийн эмгэгийн уялдаа5 цаг 53 минутын өмнөГ.Наранцэцэг финалд үлдэж, М.Уранцэцэг хүрлийн төлөө барилдана5 цаг 58 минутын өмнөХятадын Төв банк “дижитал юань” туршина6 цаг 3 минутын өмнөАваргууды лигийн хэсгийн шатанд анх удаа 9 хет-трик хийжээ6 цаг 6 минутын өмнөЧилийн алга болсон онгоцны хайгуулын бүсэд цогцос илрүүлжээ6 цаг 13 минутын өмнөБразилд хөрсний гулгалт болж 4 машин осолдлоо6 цаг 18 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.