2019 оны 12-р сарын 2
14 цаг 00 минут

"Эрдэнэс-Тавантолгой" ХК тээврийн жолооч нараа урамшууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд нүүрс тээврийн компаниуд, жолооч нарын нийгмийн асуудлыг сайжруулахад дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд жолооч нарын эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөл, авто замыг сайжруулах  чиглэлээр бусад байгууллагуудтай хамтран төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. 
 
 
Компани богино, холын зайд нүүрс зөөн, урд хөрш рүү нийлүүлэхээр 180 гаруй аж ахуйн нэгж, 14 000 орчим жолооч хамтран ажилладаг бөгөөд найдвартай, тасралтгүй тээвэрлэлтэд чухал үүрэг гүйцэтгэж буй тээвэрчдээ урамшуулах, идэвхжүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ  “Саятан жолооч” шалгаруулах арга хэмжээг зохион байгуулав. 
 
Шилдэг жолооч нарт шагнал гардуулах арга хэмжээ 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Цанхи хотхонд болсон бөгөөд гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй холбогдох нэгж, албадын ажилтнууд болон нүүрс тээврийн компаниудын төлөөлөл, жолооч нар оролцлоо. 
 
 
Энэ удаад шилдэг тээврийн компани тав, осолгүй манлай жолооч 40, шилдэг жолооч 80, шилдгийн шилдгээр эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр жолооч шалгаруулав. Шилдгүүдийг явсан замын хэмжээ, тээсэн ачааны жин, осол эндэл гаргаагүй байдал,  хөдөлмөрийн болон техникийн аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдлаа хэрхэн хангаснаар нь үнэлсэн юм. 
 
 
2019 оны шилдгийн шилдэг эмэгтэй жолоочоор шалгарсан Ц.Уранчимэг “Би Дархан-Уул аймгаас ажилдаа ирж, очдог.  21 хоног ажиллаад, долоо хоног амардаг бөгөөд жолооч болоод 15, “Говь транс” компанид  харьяалагдан “Эрдэнэс-Тавантолгой”-н нүүрс тээвэрт дөрвөн жил гаруй явж байна. 95 тоннын даацтай автомашин жолоодох амаргүй, орчин нөхцөл хүнд боловч хийснийхээ хэрээр хөдөлмөрөө үнэлүүлдэг, цалин хангамж сайтай тул ажилдаа дуртай. Сүүлийн жилүүдэд жолоочдын нийгмийн асуудлыг сайжруулахаар аж ахуйн нэгжүүд хичээн, эрүүл мэндийн үзлэгт хамруулан, авто замыг чанаржуулж байгаад талархууштай. Анх удаа “Саятан жолооч” болсондоо баяртай байна, цаашид хичээн ажиллах урам авлаа” гэв.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Лондон дэлхийд тэргүүлэгч санхүүгийн төв байхаа больжээ7 цаг 38 минутын өмнөЕвропын холбоо бүх гар утсыг нэг л цэнэглэгчээр цэнэглэх тухай хууль гаргана7 цаг 43 минутын өмнө40 гаруй жил хадгалсан Rolex бугуйн цаг хагас сая ам.доллараар үнэлэгджээ7 цаг 48 минутын өмнөИх Британи “Huawei” компанитай хамтран ажиллана7 цаг 53 минутын өмнөХэвийн хэмжээнээс хэд дахин том шумуул7 цаг 58 минутын өмнөЖүдо бөхийн хүнд жингийнхний цэвэр савалтуудын түүвэр бичлэг8 цаг 3 минутын өмнөГар утас тань гадны халдлагад өртөж буй эсэхийг мэдэх аргууд8 цаг 8 минутын өмнөАббас Трампын төлөвлөгөөг хуйвалдаан гэв8 цаг 13 минутын өмнөЦаг зав гаргасанд баярлалаа /Сургамжит өгүүллэг/8 цаг 18 минутын өмнөДэлхийн хамгийн үнэтэй онгоц В-2 Spirit бөмбөгдөгчийг танилцуулж байна8 цаг 23 минутын өмнө“Жангар” тууль тайзны бүтээл болно8 цаг 28 минутын өмнөШинэ Зеландын бүх нийтийн сонгууль есдүгээр сард болно8 цаг 33 минутын өмнөАнжела Бейбигийн Уханьд өгсөн хандивыг голжээ8 цаг 38 минутын өмнөХалуун усны газарт түүхий нүүрс түлж байсныг илрүүлжээ8 цаг 43 минутын өмнөКармело Энтони: Яагаад чи гэж, ах минь? Яагаад Жижи гэж?8 цаг 43 минутын өмнөӨвчин хижигийн тухай өөрийн бодлоо илэрхийлье8 цаг 47 минутын өмнө500,000 ам.долларын үнэт эдлэлтэй цүнхээ хулгайд алджээ8 цаг 48 минутын өмнөШилдгийн шилдэг тамирчнаар сурагч Э.Амартөр тодорчээ8 цаг 53 минутын өмнөЭерэг хандлагыг та эхлүүлж чадна8 цаг 58 минутын өмнө“Philips” ахуйн техник үйлдвэрлэлээс татгалзана9 цаг 3 минутын өмнөЭнхрийхэн баялаг харагдахаар ягаан хувцасны эрин ирж байна9 цаг 8 минутын өмнө“Apple” компанийн улирлын орлого түүхэн дээд хэмжээнд хүрч өсжээ9 цаг 13 минутын өмнөГоэйдо: Ояката болж, ёкозүна төрүүлнэ9 цаг 18 минутын өмнө“Nike”-н цахим хуудсан дахь Кобигийн нэрийн бүтээгдэхүүнүүд дуусжээ9 цаг 23 минутын өмнөМалчид, иргэд, тээвэрчидийн анхааралд9 цаг 28 минутын өмнөЦагаасаа эрт хөгширч буйгаа хэрхэн яаж мэдэх вэ9 цаг 33 минутын өмнөӨнөөдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй 13 хүнийг тусгаарлалаа9 цаг 36 минутын өмнөЕвроп дахь хэвлэлийн эрх чөлөөний талаарх тогтоолыг баталжээ9 цаг 38 минутын өмнөАвстралид нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна9 цаг 43 минутын өмнөМалайзад коронавирусээр халдварласан хүний тоо 7 болж нэмэгджээ9 цаг 48 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.