2019 оны 12-р сарын 2
15 цаг 24 минут

Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай зарлиг гаргасантай холбогдуулан Цэргийн гавьяаны одон гардуулах ёслол өнөөдөр тус ангийн жагсаалын талбайд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн гавьяаны одонг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн байлдааны туганд зүүж, одоо үүрэг гүйцэтгэж байгаа болон өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан нийт бүрэлдэхүүнд баяр хүргэн үг хэлсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ Х.БАТТУЛГА:
Эрхэм офицер, ахлагчид аа,

Үе үеийн ахмадууд аа,

Зочид, төлөөлөгчид өө,

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризмын эсрэг тусгай ажиллагаанд оролцох зэргээр хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлснийхээ төлөө “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнагдсан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Та бүхэнд халуун баяр хүргэе.

1935 оны 08 дугаар сарын 29-ны өдөр БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын З21 дүгээр тушаалаар “Дотоодын цэргийн тусгай салаа” нэртэйгээр байгуулагдсан Дотоодын цэргийн 805 дугаар анги нь 1945 оны 428 дугаар тушаалаар япон цэргийн олзлогдогсдыг “Хамгаалах хороо” нэртэйгээр өргөтгөн зохион байгуулагдаж байжээ.

Тусгай хороо, батальоныг НАХЯ-ны Сайдын 1988 оны Б/323 дугаар тушаалаар нэгтгэж, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа 0230 дугаар тусгай хороо болгон өргөтгөгдсөн бөгөөд 1992 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын 145 дугаар тушаалаар “Дотоодын цэргийн 805 дугаар анги” болгон өөрчилжээ.

Хожим 2014 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтцэд шилжүүлж, “Хамгаалалтын гуравдугаар газар” болгосон. Харин Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 280 дугаар тогтоолоор “Дотоодын цэргийн 805 дугаар анги”-ийг дахин эмхэтгэн байгуулсан билээ.

Монголын төр Цэргийн гавьяаны одонгоор шагнаж байгаа нь Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, алба хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж байгаагийн илэрхийлэл юм.

Цаашид ололт амжилтаа бататган, Төрийн хуулийг чанд мөрдөж, үндэсний аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Дотоодын цэргийн байгууллагын нийт алба хаагч, ахмад ажилтан, Та бүхэнд чин сэтгэлийн халуун баярыг дахин хүргэж, амжилт хүсэхийн ялдамд албаныхаа нэрийг үргэлж өндөрт өргөж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь мандан бадраг” гэлээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

World Masters 2019: Г.Хэрлэн мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ3 цаг 51 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ4 цаг 41 минутын өмнөБразилын Ерөнхийлөгчийг “хөхнөөс гараагүй амьтан” гэж шүүмжилжээ4 цаг 46 минутын өмнөСидней хотын иргэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг шаардлаа4 цаг 51 минутын өмнөЭрүүл байх 5 зарчим4 цаг 56 минутын өмнөШинэ төрлийн хачигт Виктор Цойн нэрийг өгчээ5 цаг 1 минутын өмнөЕсөн настай охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ5 цаг 2 минутын өмнөBoeing 737 MAX” нисэх онгоцны ирээдүй тодорхойгүй байна5 цаг 11 минутын өмнөГ.Наранцэцэг мөнгөн медаль хүртлээ5 цаг 13 минутын өмнөБэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье5 цаг 21 минутын өмнөХятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ5 цаг 31 минутын өмнөШивээс хийлгэхээс өмнө анхаарах зүйлс5 цаг 41 минутын өмнөМөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна5 цаг 51 минутын өмнөШанхайн Диснейлэнд “Zootopia” “хот”-той болно6 цаг 1 минутын өмнөАНУ-д 2019 онд 1,500 CEO ажлаасаа халагдсан болон гарчээ6 цаг 11 минутын өмнөБразилын ерөнхийлөгч арьсны хавдартай байж магадгүй6 цаг 21 минутын өмнөСансрын нисгэгчид Ангараг гарагийн хөрсний гадаргуу доорх усыг ашиглах боломжтой6 цаг 31 минутын өмнө"ГОЁ ХҮН" гэр бүлийн өдөрлөгийн хүрээнд шүлгийн тэмцээн зохион байгуулжээ6 цаг 33 минутын өмнөУтаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно6 цаг 36 минутын өмнөЭрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг6 цаг 41 минутын өмнөБорлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв6 цаг 46 минутын өмнөКавай Леонард хуучин багийнхаа эсрэг 23 оноог авч баг нь хожил байгууллаа6 цаг 51 минутын өмнөЗөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой6 цаг 56 минутын өмнөӨдрийн тойм: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээ больж, Цэцийн дарга тайлбар хийв6 цаг 58 минутын өмнөАгаарын бохирдол ба нас баралтын түвшин, сэтгэцийн эмгэгийн уялдаа7 цаг 1 минутын өмнөГ.Наранцэцэг финалд үлдэж, М.Уранцэцэг хүрлийн төлөө барилдана7 цаг 5 минутын өмнөХятадын Төв банк “дижитал юань” туршина7 цаг 11 минутын өмнөАваргууды лигийн хэсгийн шатанд анх удаа 9 хет-трик хийжээ7 цаг 14 минутын өмнөЧилийн алга болсон онгоцны хайгуулын бүсэд цогцос илрүүлжээ7 цаг 21 минутын өмнөБразилд хөрсний гулгалт болж 4 машин осолдлоо7 цаг 26 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.